-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Нарны сүүдэр” уран сайхны киноноос хойш олон кинонд тоглож, өөрийгөө сорилоо шүү дээ. Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?
-Миний хувьд 2022 онд уран бүтээлийн олз омог их байлаа. "Ghost", "Бумбын тахилга", "Бэхэн зүрх", "Дуудлагын хов базагч", "Жил жилийн сюрприз" зэрэг уран бүтээлд оролцсон байна. Шахуу хуваарьтай байсан ч хичээлийнхээ хажуугаар амжуулжээ.
-Нэг жанрын бус олон төрлийн кинонд ажиллажээ. Огт өөр зан араншинтай дүрүүдэд хувирах ямар байсан бэ?
-"Ghost" уран сайхны кинонд тоглох хүртэл драма төрлийн уйлах үзэгдэл ихтэй уран бүтээл дээр ажилласан. "Бумбын тахилга" кинонд сахилгагүй охины дүрээр гардаг. Тус киноны хувьд хэдий гол дүр ч гэсэн хэлэх үг нь харьцангуй бага байсан. Хүмүүсийг уйлуулдаг дүр дээр ажиллаж байгаад инээлгэдэг, хөгжилтэй кинонд тоглоод ур чадвараа илүү хөгжүүлэх ёстойгоо ойлгосон. Хүн инээлгэнэ гэдэг уйлуулахаасаа хэцүү юм билээ. Уран бүтээл дээр ажиллах бүрдээ юм сурч, ойлгосоор байгаа.
-“Ghost” уран сайхны кинонд сүнсний дүрд тоглосон шүү дээ. Аймшгийн жанрын уран бүтээлд тоглох ямар байсан бэ?
-Хийсвэр байсан учраас хэцүү байсан.Сүнс гэдэн судалж, харж, хүрч болохгүй учраас асуудалтай шүү дээ. Өвөл -40 хэмийн хүйтэнд зөвхөн дүрэмт хувцастай жүжиглэх хэцүү юм билээ. Зураг авалтын хэсэгхэн хугацаанд гар бээрчихсэн байдаг. Зураг авалтын багийнхны ачаар өвдөлгүй зураг авалтаа дуусгаж чадсан.
.jpg)
-“Бэхэн зүрх” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод чамгүй хугацааг өнгөрүүлжээ. Тус уран бүтээлд хэрхэн хамтрах болсон юм бэ?
-Намайг дүрийн шалгаруулалтад орсны дараа гол дүрийн эмэгтэйн дүрийн шалгаруулалт шууд зогссон. Найруулагч А.Баттүшиг ах киноны ерөнхий зохиолыг ярьж өгөөд “Бид гол дүрийн охиныг удаан хайсан. Чамаар манай дүр шалгаруулалт хаагдлаа” гэсэн. Миний хувьд найруулагч А.Баттүшиг ахтай хамтарч ажиллах нь хамгийн авууштай зүйл байсан. Үнэндээ би зохиолоосоо сүрдсэн л дээ.
-“Бэхэн зүрх” уран сайхны киноны зураг авалт дууссан дараа гол дүрийн жүжигчид, найруулагчтай тэврэлдээд, уйлж байгаа дүрс бичлэг цахим сүлжээнд тарсан шүү дээ. Киноны сурталчилгааны ажил байв уу, санаандгүй хийгдсэн дүрс бичлэг байв уу?
-Зураг авалтын сүүлийн өдөр, киноны төгсгөлийн хэсэг байсан. Тухайн дүрийнхээ өмнөөс бодоод үзвэл их хүнд хэсэг л дээ. Найруулагчийн “зураг авалт дууслаа” гэж хэлэхийг сонссон ч дүрээсээ гарч чадахгүй байсан. Тэр дүрс бичлэгийг цахим сүлжээгээр цацагдана гэж бодоогүй, тухайн мөчид болсон үйл явдлыг продюсер гар утсаараа бичиж, цахим сүлжээнд тавьсан байсан. Хүмүүс "Жүжигчин хүн байж дүрээсээ хурдтай орж гардаг байх хэрэгтэй" гэсэн байсан. Жүжигчин ч гэсэн хүн учраас сэтгэл хөдлөл мэдэрнэ шүү дээ. Үзэгчдэд бодит мэдрэмж өгөхийн тулд тухайн дүрийг өөрийгөө гэж төсөөлөх, мэдрэх хэрэгтэй болдог.
-Тус киноны хамгийн хүнд зураг авалт ямар хэсгийн зураг авалт байсан бэ?
-Анх зохиолоо уншаад "Арай эрт хүнд зохиолтой кинонд орчихлоо доо" гэж бодсон. Гэхдээ хэзээ нэгэн цагт давах даваа учраас арай эрт л нүүр тулсан хэрэг. Уйлах болон насан хүрэгчдийн хэсгийн зураг авалтууд хамгийн хэцүү байсан. Насанд хүрэгчдийн хэсгийн зураг авалтын үеэр дотроо “Хурдан дуусаасай” гэж боддог байлаа.
-Сургуулиа төгсөхөөсөө өмнө өргөн дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд ажилласны давуу тал нь юу вэ?
-Би театр урлагийн сургуулийн оюутан учраас олон кинонд тоглох тусам ангийнхнаасаа хоцорсон байдаг. Театр, кино урлаг хоёр асар ялгаатай шүү дээ. Давуу талын хувьд үеийнхнээсээ илүү камертай ажиллаж сурсан. Камерын өмнө аль талаасаа илүү нүүрний зөв хэлбэртэй гардгаа мэдсэн. Хэд хэдэн уран бүтээлд ажилласан ч бүрэн боловсроогүй Ц.Цэлмэг хэвээрээ байгаа.
(8).jpg)
-Цахим сүлжээнд ирсэн сөрөг сэтгэгдлүүдээс сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн хамгаалдаг вэ?
-Надад тийм ч их сөрөг сэтгэгдэл ирдэггүй. Өөртэйгөө холбоотой мэдээллийн сэтгэгдлүүдийг уншдаг учраас зарим сөрөг сэтгэгдлийг хараад сэтгэл тавгүй болдог. Намайг ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд дэмждэг л дээ. Хүүхдүүд "Шилжилт" киноны дүрээр төсөөлж, насанд хүрээгүй гэж боддог юм билээ. Тэр утгаараа “Бэхэн зүрх” кинонд тоглосны дараа дүрийг минь хүлээж авч чадалгүй сөрөг сэтгэгдэл үлдээсэн хүмүүс байсан.
-"Эсрэг дүр дээр ажиллахыг хүсдэг" гэж хэлж байсан юм билээ. Энэ бодол нь өөрчлөгдсөн үү?
-Би нэг өөрийн гэсэн үзэл бодолтой, хэлье гэсэн шулуухан хэлчихдэг эмэгтэйн дүрд илүү тохирох юм шиг санагддаг болсон. Гэхдээ ийм дүрд тоглохыг хүсэх бус сургуулиа амжилттай төгсөхийг хичээж байна. Хэзээ ч өөрийгөө туршлагатай болж байна гэж бодож байгаагүй. “Болоогүй байна, сурах зүйл их байна” гэж боддог. Тэгж байж илүү хичээнэ гэдгээ мэддэг.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| Залуу жүжигчин Ц.ЦЭЛМЭГ: Хүн инээлгэнэ гэдэг уйлуулахаасаа хэцүү юм билээ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |