-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны тоглосон “Өндгөн сүй” уран сайхны кино нээлтээ хийснээсээ хойш үзэгчдээс эерэг үнэлгээ хүлээн авсаар байна. Энэхүү кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-“Өндгөн сүй” киноны хоёрдугаар найруулагч холбогдож, кинонд тоглох санал тавьсан. Кинонд тоглох санал ирсэн талаараа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад, өөрийгөө сорихоор шийдсэн л дээ. Жүжигчин болж, кинонд тоглохыг хүсдэг учраас саналыг нь баяртайгаар хүлээн авсан даа.
-Мэргэжлийн жүжигчин биш учраас кино уран бүтээлд тоглох ямар байсан бэ. Санаа зовоосон асуудал гарсан уу?
- Мэргэжлийн жүжигчин биш учраас санаа зовоосон зүйлс байлаа. Үгээ бүрэн тод хэлж, бүтэн хоолойгоор ярих гэх мэтчилэн асуудал тулгарсан. Тэр бүрд Э.Аминхүслэн эгч зөвлөгөө өгч тусалсан учраас эгчтэй болчихсон юм шиг санагдсан. Найруулагчид хэрхэн тухайн үеийн жүжиглэлтээ сэтгэлд хүртэл гаргах талаар олон зөвлөгөө өгсөн. Кино урлагт дуртай учраас оройн цагаар зураг авалт хийгдэх үед, бие тавгүйтсэн ч цааргалалгүйгээр ажилласан.
-“Өндгөн сүй” кинонд ажилласан дүр нь Б.Мишээлээс хэр өөр ааш зантай байсан бэ?
-Надтай огт адилгүй ааштай, амьдралын хэв маягтай хүний дүр байлаа. Айлын бага, эрх, жоохон дураараа охин дүр. Би айлын том учраас даруу, аль болох хүнтэй сайхан харьцахыг хичээдэг. Тиймээс зохиолынхоо “Яах гээд дагаад байгаа юм”, “Чи одоо яв, би хичээлээ хиймээр байна” гэх үгнүүдийг хэлэх жаахан хэцүү байсан.
-Анхны тоглосон киногоо үзэх ямар байсан бэ. Жүжиглэж байгаа өөрийгөө хараад юу бодогдсон бэ?
- Киноныхоо ерөнхий зохиолыг мэдэж байсан ч уран бүтээл бэлэн болсны дараа үзээд ямар утга учиртайг нь ойлгосон. Дэлгэцээр өөрийгөө харж байсан учраас эвгүй санагдаж, цочирдоогүй ээ. Гэхдээ утсаараа бичсэн влог, мэргэжлийн камераар бичсэн кино тэс өөр санагдсан. Өөрийгөө харахаар ичдэг ч кинон дээрээ ер нь бодсоноос хамаагүй илүү гоё гарсан байна лээ.
-Багадаа сурталчилгаанд тоглож байсан юм билээ. Жүжигчин, моделийн чиглэлээр ажиллана гэж боддог байв уу?
- Үеэл эгчийн санал болгосон сурталчилгаанд тоглож байлаа. Тухайн үед жүжигчин болно гэж боддог байсан учир саналыг нь баяртайгаар хүлээн авсан.
-Одоо тэр сурталчилгаагаа үзэхээр ямар мэдрэмж төрдөг вэ. Найзууд нь чамайг гэж таньдаг уу?
-Одоо үзээд тэр үед их бондгор хүүхэд байжээ гэж бодогддог. Найзууд бол намайг хэлэхээс нааш мэддэггүй юм. Намайг гэж мэдсэнийхээ дараа үзчихээд “Мишээлээ яаж турсан нууцаа хэлчих л дээ” гэдэг.
(1).jpg)
-Хэзээнээс Youtube хуудас хөдөлдөг болсон бэ. Хөтөлж эхлэхэд юу нөлөөлөв?
-Нэг жилийн өмнөөс youtube хуудас хөтөлдөг болсон. Өдөр тутмын амьдралд тохиолддог сонирхолтой үйл явдлынхаа талаар хуваалцдаг. Youtube хуудас хөтлөх талаар боддог байсан ч зориглон эхлүүлж чаддаггүй байлаа.
-Youtube хуудас хөтөлдөг болсноор танд эерэг өөрчлөлтүүд гарсан уу?
- Youtube хуудас хөтөлдөггүй байсан бол кинонд тоглох санал ирэхгүй байсан болов уу. Намайг тодорхойлох нэг зүйл учраас дүрс бичлэг хийх бүрдээ баяртай байдаг.
- Цахим хуудсанд сөрөг сэтгэгдэл үлдээж, хүмүүсийг шүүмжлэх нь ихэссэн шүү дээ. Өсвөр насны хүүхдийн хувьд тэр бүрдээс сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалдаг вэ?
-Сөрөг сэтгэгдэл ирэх үе бий. Тэр бүгдийг хүндээр тусгаж авдаггүй ээ. Youtube хуудас хөтөлж эхлэхээсээ өмнө энэ тал дээр бэлтгэлтэй байсан. Үүнийг гэр бүлийнхэн ч сануулж, хэлсэн учраас сүртэй ач холбогдол өгөөгүй.
-Өөр уран бүтээлийн санал ирвэл зөвшөөрөх үү. Кинонд тоглосны дараа жүжигчнээр сурахдаа илүү итгэлтэй болсон уу?
-Кинонд тоглох санал ирвэл гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж шийдвэрээ гаргана. Кинонд тоглосны дараа сонгохыг хүссэн мэргэжилдээ илүү дурлаж, дуртай болсон. Жүжигчний мэргэжлийг ямар хэцүү гэдгийг мэддэг болохоор шантрах зүйл гараагүй. Ирээдүйд ч гарахгүй байх.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.

| Б.МИШЭЭЛ: “Өндгөн сүй” кинонд тоглоод жүжигчин болох шийдвэртээ илүү итгэлтэй болсон |
|
Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ
2025-11-05 14:46:38
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
2025-11-05 14:28:22
Л.ОЮУН: ЭРДЭНЭ: АТГ-аас манай хүү цүнх авч өгөөгүй нь тогтоогдсон
2025-11-05 14:17:09
Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
2025-11-05 14:11:15
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь
2025-11-05 14:07:41
С.Чинзориг, Ч.Баярмагнай нар “Гранд мастерс”-аас хүрэл медаль хүртлээ
2025-11-05 14:01:46
Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ
2025-11-05 13:03:54
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ
2025-11-05 12:47:16
Б.Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг энэ сарын 12-нд нээнэ
2025-11-05 11:13:35
УИХ: Дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Х.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
2025-11-05 10:42:28
“Дакар-2026” наадмын албан ёсны маскот “АҮО”-г танилцууллаа
2025-11-05 09:02:10
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2025-11-05 07:00:37
“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ч.УНДРАМЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДЖЭЭ
2025-11-05 07:00:00
Б.БАТЗАЯА: ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ЭРЛИЙН МИНЬ ЭХЛЭЛ "НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР" КИНОНЫ ЗААНАА, "ГАЙЖИН" ЖҮЖГИЙН ЛОРД КЕНТАГИЙН ДҮР
2025-11-05 07:00:00
“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛ МОНГОЛЧУУДЫН ХАЛААСЫГ СЭГСЭРЧ, АХМАДУУДЫН АМИНД ХҮРЭЭД ДУУСАХ ЮМ БИШ БИЗ...
2025-11-05 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2025-11-05 07:00:00
Х.БУЯНЖАРГАЛ: Ээж Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нарын уран барилдааны бичлэгийг үзүүлж, жүдогоор барилдах эхлэлийг минь тавьж байлаа
2025-11-05 07:00:00
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт оролцлоо
2025-11-04 19:40:57
Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа
2025-11-04 16:15:23
М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв
2025-11-04 16:02:41
Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино
2025-11-04 15:38:14
“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
2025-11-04 13:20:59
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
2025-11-04 12:16:30
Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв
2025-11-04 10:35:13
“ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв
2025-11-04 10:06:27
Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 10:05:17
Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа
2025-11-04 08:48:57
ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ
2025-11-04 08:27:15
УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН
2025-11-04 07:00:58
МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД
2025-11-04 07:00:00
“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ
2025-11-04 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2025-11-04 07:00:00
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-04 07:00:00
Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал
2025-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |