-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсанд халуун баяр хүргэе. Уран бүтээлийнх нь талаар яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие “Айдас үргээгч” хэмээх олон ангит уран сайхны кинон дээр өнгөрсөн зуны турш ажиллаа. Энэхүү уран бүтээлд зоригтой, шийдэмгий эмэгтэйн дүрийг бүтээлээ. Анх киноныхоо зохиолыг уншихад сэтгэлд маань хүрч надтай их адилхан зан чанартай санагдаж байсан. Зураг авалтын явцад Булгаамагийн дүрээсээ өөрийгөө олж харж байлаа.
-“Айдас үргээгч” гэх нэр болон богино хэмжээний суртчилгаануудыг нь харахад аймшгийн кино юм болов уу гэсэн бодол төрж байна. Ямар төрлийн кино вэ?
-Үзэгчид маань ч аймшгийн кино юм уу. Олон ангит аймшгийн кино байдаг бил үү гэж их асууж байгаа. Гэхдээ энэхүү кино маань инээдмийн төрлийн кино юм. Манай киноны бусад инээдмийн төрлийн киноноос ялгарах онцлог нь инээдмийг харуулах гэж үзэгчдийг хүчээр инээлгэх гэж оролдоогүй. Мөн хошигнолыг хэтрүүлэн тоглосон тоглолт байхгүй. Зохиол маань үйл явдлын зангилаанаас инээдэм бий болж байгаагаар маш сонирхолтой бичигдсэн.
-Олон ангит кино бүтээхэд багагүй хугацаа шаардагдана. Зураг авалт хэдий хугацаанд хийгдсэн бэ. Мөн кино группийнхээ талаар яриач?
-Кино зураг авалт маань дөрвөн сарын хугацаанд амжилттай хийгдэж, бүтээл маань үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна. Энэ хугацаанд уран бүтээлчид маань нэг дор хамтдаа байрлаж ажилласан. Уран бүтээлчид маань кино бүтээхийн хажуугаар нэгэндээ дасаж, нэг гэр бүл шиг маш сайхан хамтарч ажиллаа. Миний хувьд энэ киноны нэгээхэн хэсэг болсон доо баяртай байна.
-Таны үзэгчдэд “Шилжилт” киноны Сарнайгийн дүрээрээ анх танил болсон. Уг уран бүтээлийнхэээ талаар яриа дэлгээч?
-Хоёрдугаар курсийн байхдаа “Шилжилт” кинонд тоглож байлаа. Би кинон дээрээ халимаг үстэй, эрэгтэйлэг охины дүрийг бүтээдэг шүү дээ. Манай киноны хоёр талаасаа олон хүүхэд орилж, гүйлдээд зодолддог үзэгчдийн сайн мэддэг сцень байдаг. Тэр сцений үеэр нөгөө олон эрэгтэй хүүхэд дундаа ялгагдахгүй, санаандгүй цохиулж байлаа. Одоо бодоход нэг тийм нандин дурсамжтай, хайртай уран бүтээл минь юм.
-Уран бүтээлч хүн бүх бүтээлдээ хайртай байдаг ч тэднээс илүү сэтгэлд үлдсэн дүр гэж байдаг байх. Таны хувьд ямар бүтээлийн дүр тань илүү сайхан санагддаг вэ?
-Залуу жүжигчин хүний хувьд уран бүтээлийн сан минь бага гэхдээ чамгүй хэдэн бүтээл гол болон туслах дүрийг бүтээсэн байна. “ Этик” продакшны “Үнэн хайр” уран сайхны кино надаас илүү их ажиллагаа, ур чадвар шаардаж байсан. Яг одоо хамгийн ойр бууж байгаа нь уран бүтээл минь байна даа. Уг кинонд жирэмсэн, ааштай, байнга үглэдэг эхнэрийн дүрийг бүтээж байсан. Өөрийгөө илүү өөр өнцгөөс харуулсан сонирхолтой дүр гэж боддог.
-Жүжигчдэд мөрөөдлийн дүр эсвэл өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг дүр байдаг. Таны хувьд цаашдаа ямар уран бүтээл дүр бүтээхийг хүсэж байна вэ?
-Жүжигчид маань эсрэг дүр өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг шүү дээ. Миний хувьд алуурчин ч юм уу тийм зэвүүн эсрэг дүр бүтээхийг хүсдэг. Бага багаар сайн уран бүтээлч болохын тулд өөрийгөө бэлтгэсээр байна.
-“Мөрөөдлийн театр”-т хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ. Танай театрын хувьд одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
- 2017 онд оюутан байхдаа “Мөрөөдлийн театр” гэх айлын босгыг алхаж орж байлаа. Анх бүжигчнээр ажиллаж байгаад, сургуулиа төгсөөд “Галзуу хот” жүжгээс хойш үндсэн жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Манай театрын хувьд 2023 онд “Шөнө буусан аадар” хэмээх драмын жүжгийг үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна.
-Та их хөдөлгөөнтэй хүүхэд байсан уу. Бага насны дурсамжаас манай уншигчдад хуваалцаач?
-Би хүүхэд байхдаа ах, эгч, хамаатнуудынхаа өмнө өөрийгөө дуучин Ариунаа гэж зарлуулаад, нөгөө өрөөнөөсөө байдгаараа гоёоод гарч ирдэг. Тэгээд Т.Ариунаагийн дууг дуулаад, бүжиглэдэг. Цэцэрлэг, сургуулийнхаа урлагийн наадамд идэвхтэй оролцдог хүүхэд байсан. Тэр үедээ бүжигт сонирхолтой бүжигчин, бүжиг дэглээч болохыг хүсдэг байжээ. Тэгж явсаар арван жилийн сургуулийн төгсөх үеэрээ кино урлагт дурлаж, жүжигчний мэргэжлийн сонгоод, одоо ажлаад л явж байна даа.
-Анх ээж болж байсан үеийн мэдрэмж үнэхээр сайхан байдаг шүү дээ. Охиныхоо талаар ярьж болох уу?
-Ээж болох үед баярлах, айх хоёр давхцаад үгээр илэрхийлэмгүй тийм содон мэдрэмжийг мэдэрдэг юм билээ. Одоо өдөр болгон охиныхоо хийж буй үйлдэл, шинээр сурсан зүйлийг нь хараад өхөөрдөж, баярладаг. Заримдаа охиноо өвдөх юм бол болдог бол өмнөөс нь өвдөх юм сан гээд санаа зовоод уйлчихдаг. Охин минь том болох тусам илүү их хайр цацруулж, ээждээ гэнэтийн бэлгүүд барьсаар байна даа. Ер нь би ээж болсноосоо хойш их уйламхай, уян, жижигхэн зүйл дээр ч их баярладаг болсон байна лээ. Магадгүй ээж болсноор миний амьдрал илүү аз жаргалтай, амттай болсон байх. Амьдралын минь зорилго, баяр баясал охин минь шүү дээ. Заримдаа ачаалал ихтэй ажлаад, ядарч орж ирээд охиноо хараад л үнэхээр их жаргалтай болчихдог.
 (15).jpg)
Ганц бие ээж байх хааяа хэцүү шүү дээ. Бүх амьдралаа ганцаараа нуруун дээрээ үүрээд, шантарч, ухарч няцахгүйгээр хүчтэй байхыг амьдрал цаанаасаа шаарддаг. Гэхдээ эмэгтэй хүн болсон хойно эрхэлмээр, жоохон хүүхэд шиг тунимаар байхыг хүсдэг. Ер нь тийм мэдрэмжийг эмэгтэй хүн бүр хүсдэг байх.
-Таны найзуудтайгаа хамт хийсэн бичлэгүүд цахим сүлжээнд хандалт өндөр байдаг. Найзуудынхаа талаар яриач?
-Манай найзууд гэж эрч хүч цацарсан, гал цогтой хүмүүс байдаг даа. Эмэгтэй хүмүүс найзалж жинхэнээсээ нөхөрлөж чаддаггүй гэх үг надад таалагддаггүй. Тэр тусмаа сүүлийн эмэгтэйчүүд илүү бат бөх найзалж чаддаг болсон юм шиг санагдаад байгаа. Бид урьд нь ээж болоогүй байхдаа байнга л хамт нэгнийдээ байдаг байсан. Одоо уулзах нь ховор ч хааяа уулзахдаа бүх бухимдлаа мартаад, жоохон хүүхдүүд шиг сахилгагүй болчихдог. Бичлэгийн хувьд өмнө бид уулзах бүрдээ нэгнээрээ тоглодог байсан. Үүнийгээ сүүлийн үед бичлэг болгоод фейсбүүкт оруулж байгаа.
 (14)(2).jpg)
| Б.ГЭРЭЛТУЯА:“Айдас үргээгч” киноны Булгаамаагийн дүрээсээ өөрийгөө олж харсан |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |