-Сайн байна уу. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Сайн байна уу. Намайг Мөнхтуяагийн Болорсүх гэдэг. Найзууд маань Боогий гэж дууддаг ч хүмүүс Biggie гэх нэрээр минь илүү мэдэх байх. Айлын ганц хүүхэд. 69 дүгээр сургуулийг 2017 онд төгссөн. Одоо “Squadzz” студид бүжигчин, бүжгийн багшаар ажиллаж байна. Бүжгийн урлагаар тууштай хичээллээд есөн жил болж байгаа. Бүжиглэхээс гадна дуу хийх, сагсан бөмбөг сонирхдог. Хувь хүн талаасаа яривал хэнтэй ч нээлттэй харилцдаг, их инээдэг, энгийн ч гэсэн дотроо маш их зүйл боддог төрлийн хүн л дээ.
Миний хувьд бүжгийн урлаг зүгээр нэг хөдөлгөөн гэхээсээ илүүтэй маш гүн гүнзгий утга санаа агуулдаг, сүнслэг зүйл л дээ.
-Багаасаа бүжиглэх дуртай байсан уу. Яагаад бүжигчин болсон юм бэ?
-Манай аав, ээж хоёр маш сайхан бүжиглэдэг хүмүүс байдаг. Энэ нь надад өвлөгдөж, бага байхаас намайг хөглөсөн гэж боддог. Цэцэрлэгт байхаасаа бүжиглэсэн дээ. Гудамжны бүжгийн стилиэр бол 2014 оноос бүжиглэж байна. Хүмүүс бүжгийг зүгээр л нэг хөдөлгөөн гэж хардаг бол би бүжгийн урлагаар дамжуулан зөв амьдралын хэв маяг, хүнтэй зөв харилцах, орчноо мэдрэх, аяыг маш гүнзгий түвшинд ойлгож, сонсох зэрэг олон зүйлийг сурсан. Анх бүжгийн дугуйланд суралцаж эхлэхэд миний өмнөх хүрээллээс тэс ондоо хүмүүс хүлээж авсан. Тэдний дунд ороод “Хүн биеэ ингэж авч явах ёстой юм байна. Хамаагүй савсганаад гүйгээд байж болохгүй юм байна. Хэл, яриагаа ингэж засах хэрэгтэй юм байна” гэж өөрийгөө бага багаар засаж, өөрчилж эхэлсэн. Ер нь бүжгийн урлаг намайг тэр чигээр нь өөрчилсөн. Миний хувьд бүжгийн урлаг зүгээр нэг хөдөлгөөн гэхээсээ илүүтэй маш гүн гүнзгий утга санаа агуулдаг, сүнслэг зүйл л дээ.
-Гудамжны бүжиг юугаараа онцлог юм бэ?
-Өмнө нь би хэд хэдэн төрлийн бүжиг бүжиглэж байсан. Гэхдээ надад Гудамжны бүжгийн соёл хамгийн их таалагдаж, яагаад ч юм намайг соронздон татдаг. Хичээллэж, суралцах тусам илүү гүнзгийрүүлмээр мэдрэмж өгдөг. Хип хоп урлаг бол мөн л бүхэл бүтэн соёл шүү дээ.
Бүжиглэж эхэлснээр яг яаж амьдрах ёстой утга учраа олсон
-Бүжгийн урлагаар хичээллээд олж авсан хамгийн сайхан зүйл тань юу вэ?
-Бүжиглэж эхэлснээр яг яаж амьдрах ёстой утга учраа олсон. Хэрвээ би бүжиглээгүй байсан бол яг юу хийх учраа ойлгохгүй, стресстэй амьдрах байсан байх. Мөн зөв найз нөхөд, хүрээллийг олж авсан, тэдэнтэйгээ одоо ч хамтдаа хөгжиж, бүжиглэсээр байна.
-Өөрийн дэглэсэн бүжгээ заал дүүрэн хүнд заах мэдрэмж ямар байдаг вэ?
-Би өөрийгөө бүжиг сурахаас илүүтэй, бусдад бүжиг заахдаа сайн гэж боддог. Дэглэлтээ гаргачихаад л зааландаа очоод заах, тэр өөр амьсгалыг мэдрэх үнэхээр сайхан байдаг. Би анхлан суралцаж буй хүүхдүүдэд суурь хөдөлгөөнүүдийг заахаас гадна бүжиг сурах нь амьдралд ямар хэрэгтэй талаар хэлж өгдөг. Бас шавь нартайгаа маш сайн ярилцахыг хичээдэг.
-Найзуудынхаа тухай яриач?
-Хамгийн сайн найз, хамтрагчдын минь нэг болох Jason буюу Билгээгийнхээ тухай ярья. Тэр надад хамгийн анх Гудамжны бүжгийг заасан багш минь, бас хамгийн сайн хамтрагч минь. Би түүнтэй байхад олон зүйлийг амархан мөртлөө маш сайн хийж чаддаг. Өөрөөр хэлбэл, би түүнээс зөвхөн бүжиг бус амьдралын маш олон чухал чанар, дадлыг суралцсаар л байгаа.
-Бүжигчин хүн бүжиглэхийн тулд аяа маш сайн ойлгож, мэдэрч бүжиглэдэг шүү дээ. Тэр хэмжээгээрээ ч хөгжмийн тухай мэдлэг нь нэмэгддэг байх. Энэ нь таныг дуу хийж эхлэхэд нөлөөлсөн үү?
-Олон жил, өдөр болгон, олон цагаар бүжиглэхээр яах аргагүй хөгжмийг маш сайн ойлгодог болдог. Би сүүлийн гурван жил trap soul стилиэр дуу хийхийг оролдоод байна. Монголд энэ урсгал төдийлөн сайн хөгжөөгүй ч би хувь нэмрээ оруулна. Би удахгүй Итали Улсад суралцахаар явна. Тэндээс сурсан зүйлсээ эргэж ирээд, эх орондоо хэрэгжүүлнэ. Ялангуяа урлагийн талаар суралцах, судлах зүйл маш их байна.
| BIGGIE: БҮЖИГ БОЛ ХҮМҮҮЖЛИЙН УРЛАГ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |