-“Гоёл 2023” наадмын топ модель болсон танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу, хэд дэх жилдээ тус наадамд оролцож байна вэ?
-Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл 2023” наадмын отгон топ модель болсондоо баяртай байна. Миний хувьд “Гоёл” наадамд 13 дахь жилдээ амжилттай оролцлоо.
-Анхны загварын тайзыг нь асуухгүй өнгөрч боломгүй байх. Тухайн тайзнаас юу мэдэрсэн бэ?
-Намайг 17 настай байхад аав минь хөтөлж “Шилмэл загвар” агентлагт оруулж байлаа. Тэр үеэс хойш загварын салбарт эргэлт буцалтгүй орсон доо. Анхны загварын тайз минь “Үнсгэлжин” тэмцээний тайз байсан. Жаахан охин нэлээд сандрал, догдлолтой тус тэмцээнд оролцож, тайзан дээр алхаж байснаа санадаг юм. Бяцхан охины сэтгэл зүрхэнд үнэхээр том тайз байсан даа.
-Тайзан дээр алхах үедээ юуны талаар боддог вэ. Хүн бүрийн харц тань дээр болон өмссөн хувцсан дээр нь төвлөрч байгааг мэдрэх үед ямар санагддаг вэ?
-Загвар өмсөгчид тайзан дээр гарахаасаа өмнө үргэлж бэлтгэл хийдэг. Тайз бүрийн ард бэлтгэл сургуулилт, хөдөлмөр байдаг. Загвар зохион бүтээгчийн урласан хувцсыг эцсийн байдлаар үзэгчдийн нүдэнд амилуулах нь бидний үүрэг шүү дээ. Мэргэжлийн загвар өмсөгчид биеийн хэлэмж, харц, техникээрээ өмссөн хувцсаа үзэгчдэд хүргэдэг. Тайзан дээр алхаж байх үедээ догдолно “Бүдрээд уначихвал яах вэ” гэж санаа зовох зүйлс ч бишгүй их бий.
(6).jpg)
-Чамгүй хугацааг загварын салбарт өнгөрүүлжээ. Багаасаа загвар өмсөгч болно гэж боддог байсан уу. Бага насны дурсамжаасаа ярьж өгөөч?
-Миний хувьд загвар өмсөгч болно гэж бодож байгаагүй ээ. Хүүхдүүд хүүхэд насаа яаж өнгөрүүлдэг үү тэрэнтэй л адилхан байсан. Жаахан эршүүд талдаа гадаа гүйж, харайгаад явж байдаг, сагс тоглодог хүүхэд байсан даа. Өвөө минь харин “Миний охин миссийн тэмцээнд орно” гэж их ярьдаг байсан юм билээ. Одоо бодоход тухайн үед тэр үгсийг чихний хажуугаар өнгөрдөг байсан байх.
-Та олон улсын тэмцээнд хэр оролцдог вэ. Олон улсын тэмцээд монгол бүсгүйчүүдийн оролцох боломж хэр байдаг бол?
-Цаг үеэ дагаад цахим сүлжээ орчин хөгжсөн тул бүх зүйлс нээлттэй, оролцох боломжтой болсон. Миний хувьд өмнө нь Монако Улсад зохион байгуулагдсан миссийн тэмцээнд оролцож, дэд миссээр шалгарсан. Саяхан Дубай хотод “Middleeast” загварын шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон долоон моделийн нэг болж оролцоод ирлээ. Эх орондоо ирчхээд шууд “Гоёл 2023” наадмынхаа бэлтгэлийг хийж эхэлсэн.
-Тэмцээнд миссээр тодорч, титэм зүүх мөчид юу мэдэрдэг вэ. Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа учир ихээхэн хариуцлага мэдэрдэг үү?
-Титэм зүүх мөч хамгийн сайхан нь байдаг. Тэрнээс илүүтэйгээр Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа гэдэг нь илүү сэтгэл догдлуулсан гайхалтай мэдрэмж л дээ. Угаас улсаа төлөөлөн оролцож байгаа учир үүрэг хариуцлагыг тодорхой хэмжээнд мэдэрдэг.
-Олон улсын тэмцээнд оролцож байгаа монгол бүсгүйчүүд юугаараа илүү онцгойрч, ялгарч харагддаг вэ?
-Загварын шоунд олон улсын моделиудтай оролцож, олон ч сайхан бүсгүйг хардаг. Тэр дундаас монгол охид тайзны гүйцэтгэл, далайцтай хөдөлгөөн, техникээрээ ялгарч харагддаг.
(7).jpg)
-Загварын мэдрэмжтэй, энэ салбарт сонирхолтой залуус өөрсдийн цахим хуудсаар дамжуулан фото модель хийж байгаа. Таныг анх гарч байх үед цахим хуудас төдийлөн хөгжөөгүй, мэргэжлийн загвар өмсөгчид л фото модель хийдэг байсан шүү дээ. Таны хувьд цахим хуудсаар дамжуулан фото модель болоход ямар байр суурьтай байдаг вэ?
-Би дэмждэг, цаг хугацаа өөрчлөгдөж байна шүү дээ. Бид цаг үетэйгээ холбогдож, өөрчлөгдөж, шинэчлэгдэж байх ёстой. Намайг ажиллаж эхэлж байх үед сонин сэтгүүл, телевизороор дамжуулан мэдээлэл авдаг байсан. Одоо бол бүх зүйлийг цахим хуудаснаас авч байна. Ингэснээр модель гэдэг мэргэжил бүх хүнд нээлттэй болж эхэлж байна. Заавал моделиуд тайзан дээр алхаж, сэтгүүлийн зураг авалтад ордог байсан үе ард хоцорчээ. Хүссэн охид, бүсгүйчүүд нь өөрийнхөө гоё сайхныг цахимаар дамжуулан харуулж байна.
-Эмэгтэйчүүд бид өөрсдийгөө бусад бүсгүйчүүдтэйгээ жиших, харьцуулах үе гардаг. Таны хувьд охид ямар үед өөрийгөө бусадтайхарьцуулдаг гэж боддог вэ?
-Миний хувьд үе үеэрээ өөр юм болов уу. Гоё сайхан эмэгтэйг хардаггүй эмэгтэй хүн байхгүй байх. Жишээ нь арван хэдэн настай Баярцацрал “Хурдан арван жилээ төгсөж, их сургуульд орох юм сан” гэсэн хурдан насанд хүрэхийг хүсдэг байж. Дараа нь хорин хэдэн насандаа гоё сайхан эгч нарыг харж, тэдэн шиг болохыг хүсдэг болсон. Тэр бүгд өөрийгөө олох гэсэн хайгуул юм болов уу. Би хөөрхөн эмэгтэйг хараад энэ хүн шиг болох юм сан гэж боддог үе байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрч өөрийгөө байгаагаар нь хайрлаж “Би хэн бэ” гэдгээ мэдсэн цагаас өөрийгөө хүнтэй харьцуулахаа больдог юм билээ.
-Загварын салбарт ажиллахыг хүсдэг охид, залуучууд байгаа шүү дээ. Тэдэнд өгөхийг хүсдэг зөвлөгөө бий юү?
-Хүн бүр гоё байхыг, сайхан амьдрахыг хүсдэг. Тэр хүслийг нь биелүүлэх гол үндэс суурь нь өөртөө итгэх итгэл байдаг. Өөрийгөө олж, гоо зүйгээ мэдрэх нь өөртөө итгэх итгэлийг илүү нэмэгдүүлдэг юм шүү.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
(6).jpg)
| ТОП МОДЕЛЬ Б.БАЯРЦАЦРАЛ: “Гоёл 2023” наадмын отгон топ модель болсондоо баяртай байна |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |