• Өнөөдөр 2024-05-11

Жюү Жицүгийн дэлхийн аваргын мөнгөн медальт Ч. Чинзоригийн ээж М.ЭРДЭНЭТУЯА: Хүүгээ зорьсон зүйлдээ хүрч байгааг харах үнэхээр сайхан байлаа

2022-11-16,   1982

       Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн -40 килограммын жинд үе тэнгийн 20 хүүхэдтэй өрсөлдөж, мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн "Ид шидийн орон- Magic13" клубын тамирчин  Ч.Чинзоригийн ээж М.Эрдэнэтуяатай ярилцлаа. Тэрбээр хүүгийнхээ тэмцээнийг нүд салгалгүй, омогшиж, догдолж үздэг гэнэ.  

-Хүү нь жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 
 
        -Хүүгийнхээ барилдаануудыг өндөлзөж, догдолж, баярлаж үзлээ. Мөнгөн медалийн болзол хангахад нь өөрийн эрхгүй уйлчихсан. Хүүгийнхээ зорилгоо биелүүлээд ирэхийг харах хамгийн сайхан нь юм байна. Хүү минь надад хичээл зүтгэл байвал бүх зүйл болдог гэдгийг харууллаа. 

 
 -Ч.Чинзориг хэзээнээс спортоор хичээллэж эхэлсэн бэ? 
 
            -“Ид шидийн орон” хүүхэд хөгжлийн төвд жюү жицүгийн дугуйлан нээгдэхэд нь элсэж тасралтгүй хичээллэж эхэлсэн. Одоо жюү жицүгээр хичээллээд нэг жил зургаан сар болж байна. Хүүхэд өөрөө сонирхлоороо сурч байгаа учраас илүү идэвхтэй байдаг юм билээ. Бэлтгэлээ таслахгүй, хоцрохгүй бүүр заримдаа цагийн өмнө очоод хувцсаа сольчиход сууж байдаг. Хүүхэд дуртай байгаа учраас илүү дэмжмээр санагддаг юм билээ. 
 
-Хүүгээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах болсныг мэдэхэд ямар мэдрэмж төрсөн бэ? 
 
        -Олон улсын тэмцээнд оролцох эрхээ авна гэдэг том амжилт шүү дээ. Хүүгээрээ бахарсан шүү, оролцох ёстой бүх тэмцээнд нь орж, шалгуурыг нь давсан. Хүүгээ явахад нь “Заавал медаль хүртээд ирээрэй” гэж хэлээгүй. Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал учир дарамт мэдрүүлэхийг хүсээгүй юм. Сайн яваад газар үзэж, туршлага хуримтлуулахыг захисан.  
 
-Жюү жицүгээс өөр спортоор хичээллэж байсан байсан уу? 
 
        - Өмнө нь үндэсний бөхийн тэмцээнд их ордог байлаа. Гуравдугаар ангид байхдаа жүдогоор хичээллэж байсан. Гэхдээ тэр үед одоо байгаа шигээ ингэж дурлаж хичээллэдэггүй байсан юм билээ. “Ид шидийн орон” нээгдсэнээр олон хүүхдийн боломжийг ч нээж өгч байна. 
 
-Хүүгээ спортоор хичээллэж эхлэхэд нь санаа зовсон зүйл байсан уу?  
 
          -Хүү маань өөрөө хичээнгүй, бүгдийг дэс дараалалтай хийгээд сурчихсан болохоор санаа зовох зүйл бага байсан. Тиймээс хичээлээ цалгардуулчих вий гэж санаа зовох зүйлгүй байдаг.  
 
-Хүүгийнхээ барилдааныг хэр их үздэг вэ. Суудлаас тань өндөлзүүлдэг байхдаа? 
 
           -Тэмцээнд оролцож байгааг нь тайзны хажуугаас харж чадахгүй учир шууд дамжуулалтаар үздэг. Бараг өөрөө барилдаж байгаа юм шиг л сэтгэл хөдлөлүүдийг авна шүү дээ.?  
 
-Хүү нь сонирхлоо улам хөгжүүлж, мэргэжлийн тамирчин болох талаар ярьдаг уу?  
 
             -Миний спортоо орхилгүйгээр үргэлжлүүлэн хичээх сонирхолтой байгаа нь харагддаг. Жюү жицүгээс гадна гар бөмбөг, сагсан бөмбөг тоглох их дуртай. 
 
-Тамирчин хүнд шантрах үе бишгүй л олон тохиолддог байх. Тэр үед нь хүүгээ хэрхэн дэмждэг вэ? 
 
             -Тухайн цаг үед нь тохирсон зөвлөгөөг чадахаараа өгнө, урмын үгс хэлнэ. Би хүүдээ хамгийн чухал нь эрүүл мэнд учир үргэлж биеэ хайрлаж явахыг л их анхааруулдаг даа. Хөнгөн бэртэл гэмтэл авах үе байна, гар хөл нь хөхрөөд ороод ирнэ. Тэр бүрийг ээж хүний хувьд харах хэцүү байдаг юм. 
 
 -Ч.Чинзоригийн анхны тэмцээний талаар дурсахгүй юү? 
 
             -Анхны тэмцээн 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээн байсан юм. Догдолж хүүгийнхээ өмнөөс сандарсан. Миний хүүгийн хичээллэдэг спортоо улам хайрлаж, цааш үргэлжлүүлэх урам авсан юм шиг санагддаг. 
 
-Тамирчин хүний ар гэр яг тэдэн шиг л байнгын бэлтгэлтэй байдаг гэж сонссон. Гэр бүл нь хүүгээ хэрхэн дэмждэг вэ?  
 
         -Хоолны өөрчлөлтөөс л эхэлнэ шүү дээ. Жинг нь бариулах, эрүүл хооллох, долоо хоногийн дөрвөн бэлтгэлд нь хүргэж өгч авах гээд ажил ихтэй. Ч.Чинзориг айлын дунд хүү эгч нь хувцсыг нь угаахаас эхлээд сайн дэмждэг дээ. Манай хүүд аавын орон зай, нөмөр их чухал. Тэмцээн бүрд нь аав нь дагуулж явж, барилдаан бүрийг нь хажуугаас нь үзэж дэмждэг. 
 
 -Хүүхдүүд багаасаа сонирхсон спортоороо хичээллэхийн эерэг талыг харсан уу? 
 
             -Цаг сайн барьж сурдаг юм билээ. Олон хүүхэдтэй хамт бэлтгэл сургуулилт хийдэг учраас өөрийгөө задалж, нийтэч болсон. Хүүхдээ спорт дугуйланд хамруулах гэж байгаа эцэг эхчүүд хүүхдээсээ ямар спортод дуртайг нь мэдэж, дуртай зүйлд нь хүслээр нь явуулах хэрэгтэй. Хүүхэд өөрийнхөө дуртай зүйлийг хэнээр ч хэлүүлэлгүй сайн хийж чаддаг юм билээ. 
 

Жюү Жицүгийн дэлхийн аваргын мөнгөн медальт Ч. Чинзоригийн ээж М.ЭРДЭНЭТУЯА: Хүүгээ зорьсон зүйлдээ хүрч байгааг харах үнэхээр сайхан байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-18 13:26:41
    Чимгээ : Баяр хүргэе. Сайхан гэр бүл байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-18 10:07:22
    surentsetseg: mundag shuu iluu iluu anjitiig gargaj uls orondoo neree manduulj ywaarai duu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-17 13:27:24
    Tuya : Баяр хүргэе. Хүүгээ ийм мундаг болгож өсгөж хүмүүжүүлсэн 2 дүүдээ баяр хүргэе ♥
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188