Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Мягмарсүрэнгийн Өлзий-Оршихтой тоглолтынх нь талаар ярилцлаа. Тэрбээр хүүхэд байхаасаа спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд улсынхаа шигшээ багт тоглох нь түүний мөрөөдөл байжээ. М.Өлзий-Орших айлын ууган хүү гэнэ. Түүний гэр бүлийнхэн тоглолтыг нь алгасалгүй үзэж, дэмждэг учраас тэр хэнээс айхгүй тайван тоглож чаддаг аж. Анх аав, ээжийгээ тоглолтыг нь үзэхээр ирэхэд ихээхэн сандардаг байсан ч сүүлдээ илүү өөртөө итгэлтэй тоглодог болсон тухайгаа ярьсан юм.

-Эх орноо төлөөлж шигшээ багт тоглох ямар байсан бэ. Тоглолтын үеийн мэдрэмжээсээ хуваалцаж болох уу?
-Улсынхаа шигшээ багт тоглоно гэдэг энэ спортоор хичээллэж буй хүн бүрийн мөрөөдөл байх. Анх шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахад мөрөөдлөө биелүүлсэндээ маш их баярлаж байсан. Тэр үеийн мэдрэмжийг үгээр илэрхийлэх хэцүү байна. Шигшээ багтайгаа анхны тоглолтод оролцохдоо заал дүүрэн үзэгчдийг хараад сандарч бас догдолсон. Эх орондоо монголчуудынхаа өмнө тоглох сайхан хэдий ч нүдэн дээр нь итгэлийг нь алдчих вий гэх айдастай тоглосон. Гэсэн ч дараа дараагийн тоглолтууд дээрээ дасаад, сандрал багассан. Улсын шигшээ баг гэдэг баг бүрийн хамгийн сайн тамирчдын нийлбэр болохоор залуу тамирчны хувьд ах нараасаа их зүйл сурч байгаа.
-Тамирчин хүнд бэлтгэл хамгийн чухал байдаг шүү дээ. Бэлтгэлдээ хэрхэн анхаардаг вэ?
-Мэргэжлийн тамирчин байх нь сонирхогчоос өөр. Байнга системтэйгээр бэлтгэл хийдэг. Бэлтгэл өнжих, хоцрох, таслах гэх ойлголт бидэнд байх ёсгүй. Багш, дасгалжуулагч нар ч үүнийг хатуу анхааруулдаг. Өглөө шидэлтийн бэлтгэл, өдөр хүчний бэлтгэл, орой багаараа заалны бэлтгэл хийдэг дээ.
 (26).jpg)
-Та их тайван тоглодог юм шиг санагддаг. Энэ юутай холбоотой вэ?
-Би шигшээ багтаа холбогчийн үүрэг гүйцэтгэсэн. Тоглолтыг холбогч л найруулдаг шүү дээ. Холбогч нь сандраад эхэлбэл бусад тамирчид яах билээ гэж бодоод илүү тайван харагдахыг хичээдэг. Намайг тайван байгааг хараад багийнхан минь итгэлтэй, зоригтой тоглоосой гэж хүсдэг.
-Мэргэжлээрээ ажилладаг уу. Зөвхөн сагсан бөмбөг тоглоод амьдрах боломж байгаа юу?
-Энэ жил “Төмөр замын дээд сургууль”-ийг Зүтгүүрийн аж ахуйн мэргэжлээр төгссөн. Одоогоор мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Манай улсын сагсан бөмбөгийн тамирчдын хувьд зөвхөн спортоо хөөгөөд амьдралаа авч явах өмнө нь хэцүү, бараг л боломжгүй байсан. Харин одоо тэр үеийг бодвол тамирчдаа, спортоо хүмүүс их үнэлж, ивээн тэтгэдэг болсон байна. Дээд түвшний тамирчид бол зөвхөн сагсан бөмбөгөө тоглоод өөр ажил эрхлэхгүй амьдрах боломжтой гэж би хувьдаа боддог. Гэхдээ тоглогч бүрийн цалин хоорондоо харилцан адилгүй гэдгийг уншигч та бүхэн ойлгоорой.
-Тамирчин хүн бэртэлгүй л бол бүх эрч хүч, авьяас, чадвараа дайчлан үзэгчдийг суудлаас нь өндөлзтөл тоглож, барилдаж чаддаг шүү дээ. Тэгэхээр бэртэж, гэмтэхээс хэрхэн сэргийлдэг вэ?
-Би даатгалаа тогтмол хийлгэж, эмнэлэгт харьяалагддаг. 2018 онд Аргентин Улс руу тэмцээнд явахаасаа өмнө зөөлөн эдийн гэмтэл авч, бэртэлтэй тэмцээндээ явж байсан. Манай улсад хүнд гэмтэл авч байсан олон тамирчин байдаг. Зарим нь бэртлээсээ эргэж ирдэг ч өмнөхөөсөө ур чадварын хувьд муудсан нь ажиглагддаг юм. Гэхдээ ихэнх нь хурдан, авхаалжтай урьдынх шигээ тоглож чаддаг. Үүний нэгэн жишээ бол Г.Цэнгүүнбаяр ах шүү дээ. Тэр хоёр удаа хүнд бэртэж байсан ч гам сайн барьж, маш хурдан талбайдаа эргэн ирсэн. Би түүгээр бахархдаг юм.
-Манай улсын дасгалжуулагч нарын ур чадвар ямар түвшинд байна гэж боддог вэ?
-Дасгалжуулагч нарын ур чадвар жил ирэх тусам сайжирч байгаа. Сүүлийн үед интернэт хурдацтай хөгжсөн учир олон хэл дээр бусад орны туршлагыг судалдаг. Гаднын орнууд руу сургалтад хамрагдаж өөрийгөө хөгжүүлж, түүнийгээ тамирчидтай зааж байна. Мөн тамирчдынхаа төлөө маш их хичээж, эсрэг багаа судалж, тамирчдадаа зориулж хөтөлбөр боловсруулж, тулж ажилладаг.
-Та ямар тамирчныг дуурайж, тоглолтыг нь дурлаж үздэг вэ?
-Шигшээ багийн тамирчин Т.Санчир, Э.Дөлгөөн, Б.Билгүүн ах нарыгаа хамгийн их хүндэлж, үргэлж тэднээс суралцаж явахыг хичээдэг. Хамт талбай дээр гарахад түшигтэй, мэдэхгүй чадахгүй зүйлийг минь зөвлөдөг.
.jpg)
-Сагсан бөмбөгийн спорт таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ. Танд өөрчлөлт мэдрэгдсэн үү?
-Багийн спортоор хичээллэснээр бусадтай хамтарч ажиллах, ойлголцох чадвар хөгждөг юм шиг санагддаг. Мөн сагсан бөмбөгийн спорт надад зөв төлөвшил, хариуцлагатай байхыг илүүтэй сургасан. Ер нь дурдаад байвал олон зүйл бий. Миний амьдралын хамгийн сайхан мөч бүхэн энэ спорттой салшгүй холбоотой. Сагсан бөмбөггүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй байх.
-Багийнхныхаа тухай ярьж өгөөч?
- Дээд лигт өмнө жил “Багануур Тулгууд” багаас тоглосон. Харин энэ жилээс “IHC APES” багаас тоглохоор болсон байгаа.
-Удахгүй дээд лигийн тэмцээн эхлэх гэж байгаа. Шинэ улирал эхлэх бүрд их догдолдог байх даа?
-Анхны лигийн тэмцээнд оролцохдоо нэг л итгэж өгөхгүй, догдлол дүүрэн байсныг яг өчигдөрхөн мэт санадаг. Сагсан бөмбөг анхлан заасан багшийнхаа удирдлага дор Багануур дүүргийнхээ ах нартай хамт тоглох үнэхээр сайхан байсан. Амжилтад хүрээгүй ч маш их зүйлийг сурч, мэдсэн гайхалтай цаг хугацаа гэж хэлмээр байна. Одоо харин лигээ эхлэхийг хоног тоолон хүлээж сууна.
-Тамирчин хүнийг ялж, ялагдаж сурах ёстой гэж ярьдаг. Харин та юу гэж боддог вэ?
-Ялагдах үе мэдээж хэцүү. Гэхдээ алдаа дээрээ ажиллаад ялах сайхан шүү.
 (24).jpg)
| М.ӨЛЗИЙ-ОРШИХ: УЛСЫНХАА ШИГШЭЭ БАГТ ТОГЛОХ НЬ МИНИЙ МӨРӨӨДӨЛ БАЙЛАА |
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |