Энэ удаагийн “Түүчээ” буландаа сурагчийн ширээнээс дэлхийн ур чадварын тэмцээнд 13 дугаар байранд шалгарсан Дашдондовын Амаржаргалыг урьж, ярилцлаа
-Сайн байна уу. Эзэмшиж байгаа мэргэжлээрээ дэлхийд өрсөлдөн, амжилт үзүүлсэнд баяр хүргэе. Цахим орчинд баярын мэндчилгээ нэлээд хөвөрлөө. Таны тухайд энэ баярт үйл явдлаа хэрхэн хүлээж авсан бэ?
-Юун түрүүнд намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Миний талаар цахим сүлжээнд олон сайхан мэдээлэл гарсныг нислэгтэй байсан болохоор сайн мэдээгүй байлаа. Нэг найз маань надад харуулахад нь мэдээд, маш их баярласан. Тийм олон хүн намайг дэмжиж, урмын үгээр урамшуулна гэж бодоогүй. Үнэндээ хоёрхон оноо илүү авсан бол медалийн болзол хангах байсан. Тиймээс тэмцээнд орсон амжилтынхаа хувьд бага зэргийн харамсалтай санагдаж байгаа. Уг нь өмнөх үеийн шагналт байр болон, медаль хүртэж байсан ах нарынхаа амжилтыг ахиулах зорилготой орсон.
-Тэмцээн нь хэд хоногийн хугацаанд үргэлжилсэн бэ. Та тэмцээний үеэр ямар бүтээл хийсэн бэ?
-Тэмцээн дөрвөн өдөр үргэлжилсэн. Дөрвөн модуль буюу үе, шаттайгаар өрсөлдсөн. Эхний модульд нь хоолой хавтан, хоёрдугаар модульд нь даралт саваа, гуравдугаар модульд хөнгөн цагаан, дөрөвдүгээр модульд нь зэвэрдэггүй ган гагнасан.
-Та тэмцээндээ хэр хугацаанд бэлдэв. Ямар үедээ илүү анхаарч, дадлага хийсэн бэ?
-Өмнө жилийн арваннэгдүгээр сард тэмцээний маань эхний шат нь явагдсан. Нийт 10 гаруй сургуулийн хүүхдүүдтэй өрсөлдөн шалгарч, дараагийн шатандаа оролцохоор болсон. Энэ оны гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл бэлдсэн. Би хоёрдугаар модульдаа буюу даралт саваа гагнахдаа илүү анхаарч, дадлага хийсэн. Тийм болохоор энэ үедээ хамгийн өндөр оноо авсан.
-Анхны том тэмцээндээ оролцож байна уу. Тэмцээнээс юуг сурч авсан бэ?
-Тийм ээ. Дэлхийн хэмжээний анхны том тэмцээнд оролцоод ирлээ. Би тэмцээний өмнө долдугаар сард Солонгос Улсад оролцож байгаа оролцогчидтой 14 хоног хамт бэлтгэл хийсэн. Солонгосоос оролцож буй хүүхэд зургаан жилийн хугацаанд бэлтгэгдсэн байсан болохоор түүнээс олон зүйл сурч, мэдлээ. Тэмцээний үеэр ч солонгос найз маань надад их тус болсон. Би долоон сарын хугацаанд л бэлдсэн болохоор эхний шатандаа бага зэрэг сандраад тааруу оноо авсан. Багш маань ч “Шинэ юм туршихгүйгээр дадлага дээр хийж байсан чаддаг зүйлээ хамгийн сайнаараа хийгээрэй” гэж захиж байсан.
Хамгийн гол нь тайван байж, чадах зүйлээ хамгийн сайнаараа хичээж хийх нь чухал юм билээ
-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ. Дараагийн тэмцээндээ юун дээр анхаарч ажиллах вэ?
-Ойрын хугацаанд улсын аваргын тэмцээнд оролцоно. Хэрвээ сайн оролцвол Хятад Улсад болох олон улсын тэмцээндээ бэлдэнэ. Сая оролцсон ур чадварын тэмцээндээ эхний модуль дээрээ тааруухан оноо аваад байр маань хойшилсон болохоор дараагийн тэмцээндээ шархаа нөхөж, медалийн төлөө зүтгэх болно. Цаашдаа Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуудуулахын тулд хамгийн сайнаараа хичээх болно.
-Анх энэ мэргэжлийн сайхан талыг мэдрэхэд тань хэн хамгийн их урам зориг өгсөн бэ. Одоо хэнээс үлгэр дуурайлал авч явдаг вэ?
-Би 2019 онд гагнуурчин Э.Уужимсэтгэл эгчийн “Хүн өөрөө хичээвэл аливаа амжилтыг хэн ч гаргаж болно” гэдэг үгийг уншаад урам зориг, итгэл найдвар авч байсан. Тухайн үед гагнасан бүтээл нь ч их гоё харагдсан. Тэгээд л гагнуурыг сонирхож эхэлсэн. Одоо бол Герман Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, багш Ганхуягаас их үлгэр дуурайлал авч явдаг. Багш маань намайг тэмцээнд оролцоход маш их тусалсан.
-Техник технологи хөгжсөн энэ үед залуус янз бүрийн мэргэжил эзэмших болсон. Харин өөрөө гагнуурчин гэх мэргэжлийг эзэмшээд үүгээрээ Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дурсгалаа. Чухам яагаад энэ мэргэжлийг сонгов?
- Аав, ээжийн аль, аль талынхан маань гарын ур дүй сайтай хүмүүс байдаг л даа. Тухайлбал, аавын тал уран дархан, ээжийн талаас мужааны удамтай. Багаасаа гарын ур дүйтэй хүмүүсийн дунд хийж буй бүтээлийг нь гайхаж, биширч өссөн. Иймээс ч 13 наснаасаа мужаан ахдаа тусалж, мужааны чадвараас нь суралцаж байлаа. Тэгээд манай аавын дүү “Чи гарын ур дүй сайтай юм чинь энэ мэргэжлийг сонгож болох юм байна” гээд санал болгоход надад маш их таалагдсан. Ингээд есдүгээр ангиа төгсөөд энэ мэргэжлээрээ суралцахаар коллежид орсон.
.jpg)
-Гэр бүлийнхэн нь гагнуурчин мэргэжлээр явахад сайн дэмждэг байх даа?
-Гэр бүлийнхэн маань намайг энэ мэргэжлийг сонгохоор болсон гэхэд маш их дэмжсэн. Тэр тусмаа ээж минь үргэлж намайг урамшуулж, итгэл, хүч өгдөг. Тэмцээндээ оролцчихоод урамгүйхэн ээжтэйгээ утсаар ярьсан. Гэтэл ээж минь “Миний хүү шантарч болохгүй шүү. Монголынхоо нэрийг дэлхийд гаргана гэдэг сайн хэрэг. Дараагийн тэмцээндээ илүү хичээгээрэй” гэж хэлсэн. Ээжийнхээ үгийг сонсоод л тайтгарсан даа.
-Хийж байсан хамгийн ур чадвар шаардсан зүйлээсээ хуваалцвал?
-Тэмцээний үеэр хийсэн даралт саваа минь миний хийж байсан бүтээлүүдээс хамгийн хүч, хөдөлмөр шаардсан бүтээл байсан. Даралт саваагаа удаан хугацаанд туршиж бэлдсэн бөгөөд тэмцээнд есөн цагийн хугацаанд тасралтгүй гагнасан. Тэмцээнээс өмнө бол хичээл дээрээ төмрөөр гоёл маягаар сарнай хоёр хоног гагнаж байсан.
.jpg)
-Эзэмшсэн мэргэжлийнх нь үнэ цэн нь юундаа байдаг гэж боддог вэ?
-Гагнуур бол тэвчээр, мэдрэмж маш их шаарддаг. Гагнуур хийхэд хүнд, хөнгөн бэртэл амархан авах эрсдэлтэй болохоор юун түрүүнд анхаарал шаарддаг. Гараа гагнуурын очинд түлэх нь энгийн л үзэгдэл. Гэхдээ гагнуур хийгээд, гагнасан оёдол маань гоё болсныг харах л их сайхан байдаг даа. Тэр мэдрэмжээс их кайф авдаг.
Гагнуурын оёдлыг миллиметрээр хэмждэг.Нэг миллиметр зөрсөн байсан ч шууд алдаанд тооцдог. Их нарийн ажиллагаатай мэргэжил гэж гэж боддог.
-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Цаашдын зорилгоосоо хуваалцвал?
-Уран дархан, мужааны чадвараас сурч, хөгжүүлэхийг хүсдэг. Мөн гагнуурчин мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа. Энэ боломжийг ашиглан тэмцээнд орлцоход минь тусалж, дэмжсэн гэр бүл ах, эгч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн сургуулийнхаа хамт олон болон Оюу Толгой компанидаа баярлалаа.
| Дэлхийн ур чадварын тэмцээний 13 дугаар байрын эзэн Д.АМАРЖАРГАЛ: Дараагийн тэмцээнд Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуудуулахын тулд хамгийн сайнаараа хичээх болно |
|
Өнгөрсөн долоо хоногт 76733 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-12-02 15:53:54
Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хурал амжилттай болж өнгөрлөө
2025-12-02 15:20:47
Холимог тулааны тамирчид Азийн аваргыг зорилоо
2025-12-02 14:47:19
“БАГАНУУР” ХК-ИЙН ЗАХИРАЛ Т.ОТГОНБОЛД УУРХАЙЧДЫГ НАМЫН ХОРООГООР АНГИЛАН АРХИДУУЛЖ, КОМПАНИД ҮҮРЛЭСЭН ХУЛГАЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ХАМГААЛЖ БАЙНА ГЭВ ҮҮ
2025-12-02 13:48:05
Ц.Сүнжидмаа Солонгосын үндэсний бөхийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2025-12-02 13:33:57
ХОНГ КОНГИЙН ТҮЙМЭРТ 151 ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ, 40 ГАРУЙ ХҮН СУРАГГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
2025-12-02 13:03:42
Барилгын ажил нь есөн жил гацсан 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулжээ
2025-12-02 12:22:40
ХӨӨРХӨН ХАРЦНЫ ЦААНА
2025-12-02 11:00:00
Жүдо бөхийн “Токио-2025 Гранд слам”-д манай 16 жүдочин барилдана
2025-12-02 10:50:38
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах боломжтой боллоо
2025-12-02 10:20:30
ХУД-ийн жүдочид “Алтан-Эмээл цом-2025”-аас 4 алт, 3 хүрэл медаль хүртлээ
2025-12-02 10:11:43
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
2025-12-02 09:39:56
Таеквондо-гийн “Сүлд цом–2025” нээлттэй тэмцээн өндөрлөв
2025-12-02 09:11:05
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-02 09:02:28
М.Түвшинжаргал "АЛТАН-ЭМЭЭЛ ЦОМ" тэмцээнээс алтан медаль хүртэв
2025-12-02 07:42:00
Төв аймгийн Засаг дарга чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2025-12-02 07:30:00
“Үндэсний бөх ба спортын шинжлэх ухаан” сургалт болно
2025-12-02 07:20:00
Боксын “IBA” холбооны дэлхийн аварга өнөөдөр эхэлнэ
2025-12-02 07:10:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-02 07:00:00
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: 30 СУРАГЧТАЙ АНГИЙН 11 НЬ УТАСГҮЙ, ДАТАГҮЙН ГАЧИГДЛААР ХИЧЭЭЛДЭЭ СУУЖ ЧАДСАНГҮЙ
2025-12-02 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-02 07:00:00
“МИАТ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛД ЯРИГДАЖ БУЙ Т.ТЭЛМЭНГИЙН АРДАХ АШИГ СОНИРХЛЫН СҮЛЖЭЭ
2025-12-02 07:00:00
ХАЙРЫН ХОТ ПАРИСААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2025-12-02 07:00:00
Синдерелла мэс заслын эмнэлэг: Манайд нүдний сүв гэмтээсэн талаар ямар ч гомдол ирээгүй
2025-12-01 14:43:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганы хаан" жүжгийг дөрвөн өдөр дахин толилуулна
2025-12-01 14:16:34
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2025-12-01 14:08:06
ТАНИЛЦ: Арван хоёрдугаар сард тоглогдох үзвэрийн хуваарь
2025-12-01 14:06:45
2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аваргын тэмцээн Монголд болно
2025-12-01 13:42:31
Өнөөдөр олон улсын ХДХВ, ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна
2025-12-01 13:31:43
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байна
2025-12-01 12:12:41
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балетыг тоглох хуваарь
2025-12-01 11:27:13
Он гарснаас хойш ХДХВ-ний халдварын тохиолдол 36-гаар нэмэгджээ
2025-12-01 11:13:24
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
2025-12-01 10:02:29
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 хүний амь насыг авран хамгааллаа
2025-12-01 09:52:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Итали Улсад хүрэлцэн ирлээ
2025-12-01 09:44:22
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-01 08:00:00
ЧЕРНОБЫЛИЙН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН 29 ХҮҮХДИЙГ ГҮҮНИЙ СААМ, ЧАЦАРГАНЫН ШҮҮСЭЭР ХООЛЛОЖ, АМИЙГ НЬ АВАРСАН Л.ПАГМАДУЛАМЫН ТҮҮХ
2025-12-01 07:00:29
ТӨВ БАНКАНД ҮҮРЛЭСЭН БИЗНЕСГҮЙ ТЭРБУМТНУУД, ТОМЧУУДЫН ТАВИУЛУУДЫГ С.НАРАНЦОГТ ЦЭГЦЛЭХ ҮҮ
2025-12-01 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-01 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2025-12-01 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-01 07:00:00
Ж.ПҮРЭВСҮРЭН: Монгол эхнэрийн хувцас, үсийг дотоод бясалгалаас минь төрсөн хээтэй уялдуулан барималдаа шингээсэн
2025-12-01 07:00:00
Г.ЦЭЦЭГЖАРГАЛ: Волейболын би биш, бид гэсэн зорилго нь амьдралд ч чухал
2025-12-01 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
2025-12-01 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -24 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-12-01 06:00:00
Б.ГОНЧИГСҮРЭН “АБУ ДАБИ-2025 ГРАНД СЛАМ”-ААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2025-12-01 00:12:53
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |