-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх Youtube суваг хөтөлсөн үеийнх нь түүхээс яриагаа эхлэх үү?
-2016 онд Youtube хуудсаа нээж байлаа. Тэр үед одоо хөтөлж байгаагаас огт өөр компьютер график, дизайны салбарын хүмүүс рүү чиглэсэн мэдээ мэдээлэл хүргэдэг байсан юм. Яг тууштай хөгжүүлдэг болоод хоёр жил болжээ. Би дунд ангид байхын л шүлэг, зар сурталчилгаа уншдаг ах, эгч нарыг сонсож, дуурайдаг хүүхэд байсан. Тэгээд сэтгүүлч, жүжигчин болно гэж боддог байв. Ингээд л хүүхэд насны мөрөөдлөө дагаад youtuber болсон доо. Анх царайгаа харуулалгүй контентоо хийдэг байлаа. Тэр үед “Энэ хоолойны ард ямар хүн байдаг юм бол. Царайг нь харах юм сан” гэж асуусан үзэгч олон байсан. Тэгээд 100.000 дагагчтай болж “Silver button” авчихаад анх удаа дагагчдадаа царайгаа харуулсан бичлэг хийсэн дээ. Сандардаг юм билээ. Тэр үед “Хүмүүс намайг хараад юу гэж хэлэх бол” гэдэг дээр санаа зовж, догдолж байсан.
-Сэтгүүлч, жүжигчин болох мөрөөдөлтэй байсан гэсэн шүү дээ. Ямар нэгэн сургалт, шалгаруулалтад орж байв уу?
-“UBS” телевизийн 45 хоногийн хөтлөгчийн сургалтад сурч байсан. Дараа нь телевизэд дадлагажигч хийж байлаа. Гэхдээ тодорхойгүй хугацаагаар цаг наргүй дадлага хийж, суралцах амаргүй байсан учраас өөр ажил хийхээр шийдсэн. Амьдралаа авч явах шаардлагатай шүү дээ.
-Youtube сувгаа хэрхэн хөгжүүлдэг вэ. Хөгжүүлэлт хийхдээ юун дээр хамгийн их анхаарах шаардлагатай вэ?
-Youtube сувгаа ахтайгаа хамт хөгжүүлж байгаа. Ах маань контент бүтээгч, найруулагч, урлагийн чиглэлийн хүн. Хамтдаа ярилцаж байгаад шинэ дүрс бичлэг хийх санаа, сэдвээ сонгодог. Хамтдаа судалгаагаа хийдэг. Ах маань видео эвлүүлгээ хийж, би хоолой, хөтлөлтөө хариуцаж ажилладаг. Youtube хөгжүүлэхэд хамгийн гол нь тууштай байх нь чухал санагддаг.
-“CGA TV” суваг бусад youtube сувгаас юугаараа илүү онцгой вэ?
-Сонирхолтой баримтад дуртай хүмүүс илүү сонгож үздэг байх. Би тууштай байдлыг илүүд үздэг. Тэгэхээр аль болох үзэгчдээ алдахгүйн тулд тасралтгүй шинэ, сонирхолтой бичлэгүүд оруулахыг хичээдэг дээ. Энэ маань ч бусдаас ялгарах нэг давуу тал байж болох юм.
(5).jpg)
-Танай youtube сувагт олон төрлийн бичлэг ордог шүү дээ. Нэг бичлэг бэлэн болоход хэр хугацаа шаарддаг бол. Хамгийн их анхаарал хандуулдаг булан гэж бий юү?
-Ер нь бүх л контент дээрээ адилхан анхаардаг. Сүүлийн үед дуу хөгжимтэй холбоотой контент хийх төлөвлөгөөтэй байгаа. Бүх л контент тодорхой хэмжээний цаг зарцуулна. Дунджаар нэг дүрс бичлэг хийхэд 7-8 цаг зарцуулдаг. Сонирхолтой баримт цувралынхаа баримтын судалгаан дээр 2-3 хоног суух ч үе бий.
-“Youtube сhannel” хөтлөөд орлого олох боломж хэр байдаг вэ?
-Ер нь боломж бий. Манай сувгийн хувьд сард 300-500 ам.долларын цалин авдаг. “Youtube”-ээс хэдэн төгрөгийн цалин авах нь оруулсан дүрс бичлэгийн үзэлтээс шууд хамаардаг. Зарим тохиолдолд миний хөтөлдөг салбартай холбоотой зар сурталчилгааны санал орж ирнэ. Гэхдээ тун ховор. Миний хувьд үзэлтийнхээ тоог нэмэх гэж улайрахаас илүү цаг үеэ олсон мэдээ мэдээллүүдийг үзэгч, залуустаа хүргэхийг зорьдог. Нэг зорилтот бүлэгт бичлэгээ хүргэхээс илүү тэгш хүртээмжтэй, аль ч насныхан үзэхэд тохиромжтой контент бэлдэхийг илүүд үздэг гэж болно.
-Мэдээж ямар ч салбарт манлайлагч гэж байдаг. Тэгэхээр та “Би нэг ийм л youtuber болно доо гэдэг ч юм уу эсвэл ийм хэмжээний хандалттай болно” гэж үлгэр дуурайлал авдаг youtuber байгаа юу?
-"Түшиг”, “Золбоо тв”, “Red burger” гэсэн сувгуудын байнгын үзэгч. Хийж байгаа дүрс бичлэгтээ сэтгэл гаргаж, хөдөлмөрлөж байгаа нь харагддаг.
-Youtube суваг хөтлөхөөс гадна өөр ажил хийж байна уу?
-Ах бид хоёр youtube хуудсаа хөгжүүлэхэд ихэнх цагаа зарцуулдаг. Гэхдээ үүнийхээ хажуугаар жижиг бизнес эрхэлдэг. Саяхнаас анимэйшн бүтээх хүсэлтэй залууст зориулж, сургалт явуулж эхэлсэн. Миний суралцсан мэргэжлээс өөр салбар ч сонирхлынхоо дагуу сурч мэдсэн зүйлсээ зааж байгаа юм.
(8).jpg)
-Youtube суваг хөтөлдөг контент бүтээгчид өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Хүмүүс амархан мөнгө олох хэрэгсэл мэтээр хараад байх шиг. Энэ талаарх таны бодлыг сонирхъё?
-Цахим орчин хөгжиж байгаа энэ үед youtube суваг хөгжүүлэгч гэдэг бараг мэргэжил болсон байна. Хүмүүсийн боддог шиг амархан мөнгө олдог хэрэгсэл биш ээ. Контент бүтээнэ гэдэг бол асар их цаг хугацаа, тэсвэр тэвчээр, тууштай байхыг шаардсан ажил шүү дээ. Заримдаа бид нэг контент бүтээхийн тулд бүтэн хоёр өдөр зарцуулах нь ч бий.
-Шинэ контентынхоо санааг хэрхэн олдог вэ. Үзэгчдээс санал ирдэг үү?
-Ахтайгаа ярилцаж байгаад дараагийн контент ямар байх талаар төлөвлөгөөгөө гардаг. Үзэгчдээс их санал ирнэ. Үзэгчдийн хүсэлтийн дагуу контент бэлдэх тохиолдол их байдаг.
(4).jpg)
-“CGA TV” хуудасны хувьд кино уран бүтээлийн талаарх сонирхолтой баримтаар контент түлхүү бэлтгэдэг. Энэ чиглэлийн контент хийхэд сонирхол чинь нөлөөлдөг үү?
-Би кино уран бүтээлд тун дуртай. Кинотой холбоотой судалгаа хийж байх үедээ өөрийн мэддэггүй байсан олон зүйлийг мэдэж авдаг. Нэг талаараа надад мэдээллийн сан бүрдүүлж өгч байгаа юм. Би ч шинжлэх ухаан, танин мэдэхгүйн баримтанд их дуртай. Энэ сонирхол маань их нөлөөлдөг байх.
-Шантарсан үе байсан уу. Хэрхэн даван туулсан бэ?
-Анх youtube суваг хөтөлж байх үедээ зөвхөн компьютер графикийн чиглэлээр контент бэлддэг байсан. Ганцхан чиглэлд хамаардаг байсан болохоор хүмүүст контент маань төдийлөн хүрдэггүй байлаа. Тэр үед л жаахан шантарсан.
-Анх эхэлж байх үетэй харьцуулбал одоо хэр өөрчлөлт гарсан бэ. Чамлахааргүй удаан хугацаанд youtube суваг хөтөлсөн байна шүү дээ?
-Хоёр жилийн өмнөх үетэй харьцуулахад үзэлтийн тоо, хандалт, дагагчид нэмэгдсэн. Миний хийсэн контентууд олон хүнд хүрч байгааг хараад "Итгэлийг нь алдалгүй, илүү хичээх ёстой юм байна" гэж боддог доо. Анх youtube суваг нээчихээд “100.000 дагагч хүртэл хол байна даа” гэж бодсон. Youtube суваг хөтөлдөг болоод хамгийн их баярласан үе минь “Silver buttоn” гар дээрээ авсан үе минь юм даа. Өнөөдрийг хүртэл олон удаа шантарч, бэрхшээлүүдтэй тулгарсан ч үзэгчдийнхээ дэмжлэгээр илүү олон зүйл хийх хүсэл эрмэлзэлтэй болсон.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| YOUTUBER Г.ГАНЗОРИГ: Контент бүтээх нь цаг хугацаа, тэвчээр, тууштай хөдөлмөр шаардсан ажил |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
Морьт харваачид олон улсын тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртэв
2025-12-14 16:11:54
Грек-Ром бөхийн тамирчид Японыг зорилоо
2025-12-14 15:09:33
Волейболын “Бүх-Одод”-ын тоглолтод “POLARIS” тэргүүлэв
2025-12-14 14:56:55
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
2025-12-14 14:09:13
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |