Гуравдугаар курсийн оюутан байхдаа ангийн найзуудтайгаа нийлэн “Zev film”-ийг үүсгэн байгуулж, “Гэгээн учрал” хэмээх залууст зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж, үзэгчдээс сайшаал хүртэж байсан залуу жүжигчин З.Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрбээр багаасаа хошин урлаг, драмын жүжиг, театрт шинээр нээгдсэн бүхий л уран бүтээлийг алгасалгүй шимтэн үздэг байсан гэнэ. Мөн жүжигчдийн хэвлэлд өгсөн ярилцлагыг тасралтгүй уншиж, даган дуурайх дуртай, урлагт донтсон гэмээр хүүхэд байжээ. Дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа Монголын Хүүхдийн ордонд элсэн суралцаж, дараа нь М.Ариунжолоо багшийн удирдлага дор СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсчээ. Монголын орчин цагийн кино урлагт өнгө нэмэн орж ирж буй залуу уран бүтээлчийн ярилцлагыг уншигч танд хүргэж байна.
-“Zev film“ үүсгэн байгуулагдаад хоёр жил болжээ. Энэ хугацаанд ямар уран бүтээлүүд дээр ажиллав. Анх хэрхэн нэгдэж байв?
-Яг цар тахал хурдацтай тархаж, дэлхийн нийтээрээ хөл хорионд байх үеэр бидний цөөн нөхөд нийлэн “Zev film”-ийг үүсгэн байгуулж байлаа. Хөл хорионы үед цахимаар хичээлээ хийгээд суухаар нэг л зогсонги байдалд орох гээд байгаа юм шиг санагдаж, эвгүй байсан. Байнга л хамтдаа дуулж, бүжиглэж байдаг урлагийн ангийн оюутнууд болохоор ч тэр юм уу бүү мэд. Тухайн үед бид онлайнаар ярилцаад хэд хэдэн киноны зохиол бичсэн. Тэдгээр зохиол дундаас нэг нь “Гэгээн учрал” гэх бүрэн хэмжээний уран сайхны кино болон гарч үзэгчдэд хүрсэн. Бусад зохиол маань хийгдэх тохиромжтой цагаа хүлээгээд байж байна даа. “Zev film”-ийн хувьд “Гэгээн учрал” УСК, “Reaction production”-тай хамтран “GHOST” гэх хоёр уран бүтээл дээр ажиллалаа. Одоо бол дараагийн уран бүтээлийн ажилдаа орсон байна. Миний бие харин продакшнаасаа гараад, өөр бүтээл дээр ажиллаж байна даа.
-“Гэгээн учрал” кино дөнгөж сургуулиа төгссөн залуу уран бүтээлчид бүтээсэн гэж хэлэхээргүй мэргэжлийн түвшний, сайн уран бүтээл болсон байсан. Анхны уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн мэдрэмж, тухайн үеийн дурсамжаасаа яриач?
-Хийж бүтээхийн хүслэн болсон залуус нэгдээд, зориглон анхны уран бүтээлээ хийж байлаа. Анхны гэдэг утгаараа маш их хариуцлагатай хандах, мэдэхгүй чадахгүй асуудлууд гарах үе байсан. Олон мундаг уран бүтээлчээр туслуулж, дэмжүүлж, зөвлүүлж, уран бүтээлийнхээ ард амжилттай гарсан даа баярлаж явдаг. Мөн найзуудаараа бахархах сэтгэл төрж байсан. Оюутан насандаа хийж, бүтээсэн хамгийн том ажил бас дурсамж, цаашид илүү ихийг хийж бүтээх ташуур болсон. Удаан хугацааны хөл хорио дуусаж, кино театрууд нээгдэж эхлэхэд манайх анхны монгол кино болон гарсан. Үзэгчид кино театраа их санасан байсан үе л дээ. Киногоо нээгээд үзэгчид яаж хүлээж авах бол гэх айдсаар дүүрэн байсан. Үзэгчид “Ямар гоё гэгээлэг кино вэ. Сэтгэлийн баясал бэлэглэсэн сайхан уран бүтээл болжээ” гэж байсан даа.
 (2)(1).jpg)
-Яагаад “Zev film”-ээс өрх тусгаарласан юм бэ. Хэлж болох уу?
-Сүртэй том шалтгаан байхгүй ээ. Би бизнесийн чиглэлээр магистрт суралцаж байгаа, хичээлдээ илүү анхаарах үүднээс бие даасан уран бүтээлч болохоор шийдсэн. Жүжигчнээр төгслөө гээд дан ганц жүжиглээд явах бус өөр ажлуудад хүч үзэх бодолтой байгаа.
 (1).jpg)
-Та мэргэжлээрээ ажиллаад удаагүй ч аль хэдийнэ үзэгчдэд танигдаж, киноны туслах дүрүүдийг бүтээж, реклам, богино бичлэгүүдэд нэлээд тоглох болжээ. Одоогийн байдлаар ямар уран бүтээлүүд дээр ажилласан байна вэ?
-Оюутан байхдаа “Zev film”-ийнхээ “Гэгээн учрал” УСК-д туслах дүр болон гүйцэтгэх продюсероор чадан ядан ажилласан. Дараа нь “Reaction production” “Zev film”-ийн хамтын уран бүтээл болох “GHOST” гэх уран бүтээл дээр туслах найруулагчийн үүргийг гүйцэтгэсэн. Ер нь жүжигчин байлаа гээд дан ганц дүрээ бүтээгээд явах бус арын албанд ч ажилладаг байх хэрэгтэй л дээ. Хамгийн сүүлд “Хувьсал продакшн”-ы “Ноён эмэгтэй” кинонд туслах дүр бүтээсэн. Мөн богино хэмжээний бичлэгүүд дээр ажиллаж байгаа. Өмнө дурдсан шиг дөнгөж эхэлж буй залуу уран бүтээлчийн урын сан бага. Гэхдээ чадлынхаа хэмжээнд уран бүтээлүүд дээр оролцоод, ах, эгч нараасаа суралцаад л явж байна даа.
.jpg)
-Таныг үзэгчид кино болон бичлэгүүдээс нь хараад царайлаг, чадварлаг шинэ жүжигчин хүч түрэн орж ирлээ гэх юм билээ. Энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Магтаалд онгирч, сагсууралгүй, зэмлэлд толгой гудайлгүй өөрт оноогдсон ажлаа сайн хийгээд явахыг л хичээдэг дээ. Тиймээс суралцсан мэргэжлийнхээ эзэн нь болж, өөрийгөө үргэлж хөгжүүлж, туршлага сууж, мэргэжлийн уран бүтээлч болох л хүсэл эрмэлзэл дүүрэн байна.
 (5).jpg)
-Монголын томоохон продакшнуудын нэг болох “Хувьсал” продакшны кинонд тоглох ямар байсан бэ. Хамтран ажилласан уран бүтээлчдийнхээ талаар яривал?
-“Хувьсал” продакшн киноны сонгон шалгаруулалт зарласан байсан. Тухайн үед өөртөө итгэлгүй байсан ч зориглоод шалгаруулалтад ороод тэнцэж, гол дүрийн бүсгүйн найз залуугийн дүрд тоглосон. Кино зураг авалтын турш “TEAM HERO” болон “Хувьсал” продакшны хамтын ажиллагаа, ажилдаа хандаж буй хандлагыг үнэхээр биширсэн. Кино гэдэг хамтын бүтээл гэдгийг бүгд ухамсарласан, өндөр хариуцлагатай. Тэр олон хүнийг нэг чигт чиглүүлж, удирдаж чадаж байгаа Урнаа эгчээр бахархаад барахгүй байх. Залуу уран бүтээлчийн хувьд их зүйл сурч, цаашдаа олон уран бүтээлд тоглох зам минь нээгдсэн гэж бодож байгаа.

-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэж сонссон. Энэ уран бүтээлийнхээ талаар яриа дэлгээч?
-СУИС-ийг хамт төгссөн найзуудтайгаа хамтран орчин үеийн залуусын нөхөрлөл, алдаа, оноо, хайр дурлал зэрэг залуу хүний амьдралд тохиолддог зүйлүүдийг багцалсан гэгээлэг, комеди, драма төрлийн кино бүтээхээр ажиллаад явж байна. Өнгөрсөн зуны турш уг киноныхоо зохиол дээр ажилласан. Сүүлийн хоёр сарын хугацаанд зураг авалтаа хийгээд, дуусах шатандаа орсон байна. Миний хувьд Анар гэх гол дүрийн залуугийн дүрийг бүтээсэн. Анхны гол дүр минь болохоор айдас, догдлол дүүрэн байна. Үзэгчид ямар дүн тавих бол гэсэн бодолтой л байна даа. Залуучууд маань манай киног үзээд, өөрийгөө тольдоосой гэж хүсэж байгаа.
 (4).jpg)
-Кино урлаггүйгээр амьдралаа төсөөлж чадах уу?
-Манай кино зах зээл жижиг шүү дээ. Уран бүтээлчид маань үүнийг тэлэх, дэлхийд өрсөлдөхүйц түвшинд хөгжүүлэхийн тулд чармайсаар байна. Таны хувьд Монголд жинхэнэ кино урлаг хөгжихөд саад, тушаа болдог зүйл гэвэл юуг нэрлэх вэ. Ямар нөхцөл, боломж байж гэмээнэ манай кино урлаг урагшлах бололцоотой гэж хардаг вэ?
-Шил шилээ даран уран бүтээлүүд төрсөөр байгаад залуу уран бүтээл хүний хувьд баяртай байдаг. Аливаа улсын соёл, түүхийг дэлхийн таниулах зүйл нь урлаг байдаг шүү дээ. Тиймээс чанартай шинэ уран бүтээл олон хийгдээсэй л гэж хүсдэг. Харин залуу уран бүтээлчдийн хувьд нэн тэргүүнд кино бүтээх санхүүгийн асуудал тулгардаг. Тиймээс биднийг залуу, туршлага муу гэж гололгүй дэмжиж байгаасай л гэж боддог.
 (3).jpg)
| З.ТЭМҮҮЖИН: Мэргэжлийнхээ эзэн байхын тулд өөрийгөө маш их бэлдсэн |
|
АТГ: Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2026-05-19 17:38:49
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
2026-05-19 16:15:41
Кураш бөхийн УАШТ-д “Тэргүүн хүчтэн” дэвжээ тэргүүлэв
2026-05-19 15:55:29
Нийслэлийн боловсролын салбар цахим гэрээний шилжилт хийж хоёр сая хуудас цаас хэмнэжээ
2026-05-19 14:00:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-05-19 13:30:34
ЦЕГ: Хог ачиж байхдаа гавлын яс олдохоор нь машиныхаа ард зүүсэн гэх байдал тогтоогдсон
2026-05-19 13:24:13
Б.МӨНХБАТ: Туулын хурдны замтай холбоотой асуудалд шийдэл гаргана
2026-05-19 12:50:14
С.Янжиндулам таеквондо-гийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-05-19 12:07:02
ХОТЫН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-19 12:02:40
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-19 10:43:04
2026-05-19 09:25:50
2026-05-19 08:53:20
2026-05-19 08:35:19
Чех Улс хүүхдэд олгох эцэг, эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэв
2026-05-19 08:23:38
Оттава дахь Монгол хүүхдүүд “ГРУВИ ЮРТС” танилцах аялал хийв
2026-05-19 07:52:24
2026-05-19 07:35:00
2026-05-19 07:30:00
Монгол Улсад Азийн таеквондо-гийн холбооны чуулган боллоо
2026-05-19 07:20:00
МҮОХ-ныхон Япон Улсын Элчин сайдтай уулзалт хийв
2026-05-19 07:10:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
МАН-ЫНХАН ЭРХ МЭДЛИЙН БЯЛУУГАА ХУВААЖ ДУУСААД, БҮХ ХУЛГАЙЧАА "ӨРШӨӨНӨ ДӨӨ"
2026-05-19 07:00:00
2026-05-19 07:00:00
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯРЫН ҮЕЭЛ НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ
2026-05-19 07:00:00
ТАЙЗНАА “ХАЙРЫГ ХАЙРЛА”, ДЭЛГЭЦНЭЭ “ГАРЫН ТАВАН ХУРУУ” ТЭРГҮҮТЭЙ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ХОНОГШСОН БҮТЭЭЛИЙН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |