Хүн төрөлхтөн элдэв сонин зүйл туршиж, түүгээрээ түүхэн дээд амжилтыг хэмжиж Гиннессийн номд бичиж ирсэн. Гиннессийн ном анх 1955 оны наймдугаар сарын 27-ны өдөр Лондон хотноо хэдхэн мянган хувиар хэвлэгдэж байсан түүхтэй. Өдгөө энэ ном дэлхий нийтийн хүртээл болж уг номыг олж авах, бүртгүүлэх сонирхолтой хүмүүс улам өссөөр байна.

Ахлагч С.Батцэнгэл нь сонс эргэлтээс гадна холын зайн гүйлтээр хичээллэж, Монгол Улсын дээд амжилтуудыг тогтоож байсан тэргүүний цэргийн алба хаагч билээ. Бид түүнийг энэ удаагийн түүчээ буландаа урин ярилцлаа.

-Сайн байна уу. Дэлхийн дээд амжилтыг эзэмшиж, Гиннессийн номонд бичигдсэнд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Соёл-Эрднэнийн Батцэнгэл гэдэг. Дорнод аймгийн Хэрлэн суманд төрж, өссөн, айлын ганц хүү. 2013 онд Дорнод аймгийн тавдугаар сургуулийг төгссөн. 2013 оноос хойш Зэвсэгт хүчний 327-р цэргийн ангийн ахлагчаар ажиллаж байна.
-Гиннесст бүртгэгдсэн гэдгээ хэзээ мэдсэн бэ. Албан ёсоор баталгаажсан байгаа юу?
-Наймдугаар сарын 9-нд албан ёсоор бүртгэгдсэн гэдгээ мэдсэн. Цаг хугацаагаа зарцуулж, маш их хөдөлмөр, тэсвэр тэвчээр гаргасан болохоор бүртгэгдсэн тухайгаа мэдээд хөл газар хүрэхгүй баярласан.
-Гиннесст хэрхэн бүртгэгдсэн түүхээсээ хуваалцаач. Хэдэн жил турникээр хичээллэж байна вэ?
-Цэргийн албанд ороод л турникээр хичээллэж эхэлсэн дээ. Хамт алба хааж байсан найз минь “сонс” маш эргэдэг байсан. Түүнийг нь хараад адилхан эргэж сурахыг хүсч, бэлтгэлээ хамт хийж эхэлсэн. Би хөнгөн атлетикийн спортын ОУХМ цолтой гадаадын тэмцээнүүдэд байнга явдаг байсан болохоор турниктээ тууштай олон цагийг зарцуулж чаддаггүй байлаа. Хөл хорионы үеэр “youtube” үзэж байгаад энэ төрлөөр геннисийн амжилт тогтоож болдог гэдгийн мэдэж авсан. Тэгээд гэрийнхээ грашийг турник эргэж болохоор өндөр болгож засаад бэлтгэлээ хийж эхэлсэн дээ.
-Гиннессийн номонд бүртгүүлэх бэлтгэлээ хэр хугацаанд хийв?
-2021 оны арван нэгдүгээр сард бэлтгэлээ хийж эхэлсэн. 2023 оны гуравдугаар сарын 18-нд анхны сорилоо хийсэн.Тэгээд зургадугаар сарын 30-нд генниссийн хороонд явуулах албан ёсны бичлэгээ хийж, материалаа бүрдүүлж эхэлсэн. Материалаа явуулах гэсэн бичлэг маань яагаад ч юм явахгүй байсан. Тэгээд энэ худлаа боллоо гээд эхнэртэйгээ яриад сууж байтал болчихсон. Тэгээд бөөн баяр болсон доо.
-Тасралтгүй 37 минутын турш 1111 удаа эргэхэд хэр хүндрэлтэй байсан бэ?

-Хэзээнээс цэргийн хүн болъё гэж бодсон бэ? Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Арван жилийн сургуулиа төгсөөд яагаад ч цэрэг алба сэтгэлийг минь татсан даа. Цаг хугацаа дэндүү хурдан юм аа, нэг л мэдэхэд есөн жил ажилласан байна. Гиннест бүртгүүлэх болсон шалтгаан минь энэ албатай хамаатай. Монгол цэрэг, дэлхийн цэрэг гэдэг шүү дээ. Би үүнийг л батлан харуулахыг хүссэн. Энэ амжилт минийх гэхээс илүүтэй монгол зэвсэгт хүчний салбарынх гэж хэлмээр байна.
-Таны бодлоор цэргийн алба хаагч байхын сайхан тал нь юу вэ?
-Бид чинь эх орны хүүхдүүд шүү дээ. Залуу нас, эрч хүч тэр бүх зүйлээ эх орныхоо төлөө зориулна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Зарим хүмүүс цэргийн албыг хатуу чанга, хэцүү гэдэг ч би албаараа Монголын зэвсэгт хүчнээр үргэлж бахархдаг.
| ГИННЕССИЙН АМЖИЛТ ТОГТООСОН ЦЭРЭГ С.БАТЦЭНГЭЛ: Энэ амжилт зөвхөн минийх бус Монголын зэвсэгт хүчнийх юм |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |