Саран хүрээт толгодын энгэрт
Сайншанд хотыг минь чимээд
Наран ургах зүгийг тосоод
Санаанд илхэн сургууль минь бий.... хэмээн бяцхан сурагчид дуулж, төгөлдөр хуурын уянгалаг аялгуу эгшиглэнэ. Редакцаас томилолт авсан цагаас хойш дотуур байранд амьдардаг хүүхдүүдээс, тэр дундаа ихэр хүүхдээс ярилцлага авна шүү гэж бодсон болохоор Дорноговь аймгийн ЕБ-ын I сургуулийг зорин ирсэн минь энэ. Тус сургуулийн дотуур байранд Дорноговь аймгийн 14 сумын 100 гаруй хүүхэд амьдардаг аж. Бодол ухаан нь хэрсүү атлаа ярьж хэлэх нь гэнэн цайлган ихрийг Э.Алтаншагай, Э.Мөнгөншагай гэдэг. Ялгахын аргагүй адилхан тэдний үзэл бодол, дотоод ертөнц тэс өөр.
-Хэддүгээр анги вэ?
Э.Алтаншагай: Намайг Энхмаагийн Алтаншагай гэдэг. Нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч.
Э.Мөнгөншагай: Намайг Э.Мөнгөншагай гэдэг. Би нэгдүгээр сургуулийн 11в ангид сурдаг. Бид хоёр нэг эгч, нэг дүүтэй.
-Нэг ангид сурдаггүй юм уу?
-Э.Алтаншагай: Бид хоёр есөн жил нэг ангид сурсан. Тэгээд сонирхлоо дагаад өөр өөр ангид орсон. Бид математикийн хичээлдээ дуртай болохоор гүнзгийрүүлсэн сургалттай 11а ангид орсон.
-Ихэр байхын давуу тал болон хэцүү нь юу вэ?
Э.Мөнгөншагай: Хүүхдүүд дандаа асуудаг юм. Нэгэнтихэр болж төрсөн болохоор гоё байдаг. Харин заримдаа хэцүү санагддаг. Тухайлбал, өөртөө санаа тавихаас гадна дахиад нэг хүнд санаа тавьж, халамжлах хэцүү байдаг. Бүх зүйл дээр ганцаараа биш хоёулаа байна гэдэг үргэлж гарц, гаргалгааг хоёр ухаанаар шийдэх зэрэг давуу тал их.
Э.Алтаншагай: Мөнгөнөөтэй бараг адилхан юм байна даа. Гэхдээ бид хоёр муудалцах үе багагүй. Нүүр царай, бие адилхан ч гэсэн үзэл бодол, сонирхол өөр болохоор зөрчилдөх үе их. Ах, эгч нь дүү нараа дийлдэг бол бид хоёр хэн нь дийлэх ээ мэддэггүй байх л даа (инээв). Уран зохиолын хичээл дээр би шүлэг цээжилсэн бол Мөнгөнөөгийн өмнөөс уншчихна, Заримдаа Мөнгөнөө миний өмнөөс орлоно.
-Ихрүүд удам дагадаг гэдэг. Танай гэр бүлд өөр ихэр байгаа юу?
Э.Мөнгөншагай: Манай ээж ихэр. Бас манай эмээ ихэр гэж сонсож байсан. Эмээгийн тал тэр чигтээ ихэр гэж ярьдаг.
-Мэргэжлээ сонгосон уу. Ямар хүн болно гэж боддог вэ?
Э.Алтаншагай: Би Төмөр замын дээд сургуульд сурахыг хүсдэг. Одооноос тооны хичээлдээ шамдаж байгаа болохоор төмөр замчин болж чадна гэж бодож байгаа.
Э.Мөнгөншагай: Бизнесмэн болно гэж боддог. Хөрөнгө оруулалт маш ихээр сонирхдог. Өөрийн гэсэн вэбсайт нээнэ. “Амазон” шиг том интернэт худалдааны компани нээх зорилготой. Би мөнгө их цуглуулдаг. Хөрөнгө оруулах дуртай болохоор энэ жил сумынхаа нарийн боов үйлдвэрлэдэг эгчид зээлүүлэх бодолтой байна. Ядаж сав, гялгар уутаа миний мөнгөөр аваад хоёр, гурван сарын дараа жоохон мөнгө нэмээд буцааж өгч болно шүү дээ.
-Сонсдог дуу, хувцаслалт адилхан уу?
Э.Алтаншагай: Сонсох дуртай дуунууд бараг л адилхан. Хувцаслалтын хувьд би ихэвчлэн оффис хувцас өмсдөг. Сорочкон цамц өмсөхөөр гоё жентельмэн харагддаг.
Э.Мөнгөншагай: Би гял цал болсон тод өнгийн хувцас өмсөж чаддаггүй. Энгийн хэр нь цэвэрхэн хувцаслах дуртай.
-Та хоёрын авьяас адилхан уу, эсвэл өөр үү?
Э.Алтаншагай: Бид хоёр сагс их тоглодог. Аймгийнхаа лигт тоглодог. Багадаа дуулдаг байсан. Даанч хоолой бүдүүрээд эвгүй болчихсон. Одооноос гарбөмбөгөөр хичээллэж байгаа.
Э.Мөнгөншагай: Сургуулийнхаа “Уран дэг” хамтлагт бүжиглэдэг. Сагсанбөмбөгийн спортоор хичээллээд ААШТ-ээс алт, хүрэл медаль авсан. Алтанаагийн багтай аваргын төлөө тоглоод хожсон.
-Бас өөр багт тоглодог хэрэг үү. Нэг багт тогловол өрсөлдөгч чинь андуураад давуу талтай биш үү?
Э.Мөнгөншагай: Бид хоёр Дорноговь аймгийн Өргөн сумынх. Сумаасаа хоёр баг гаргаад аймгийн аваргад оролцсон юм. Тэгээд бид хоёр “Өөр, өөр багт ороё, хэн нэг нь медаль авна” гэж ярилцсан юм. Тэмцээн эхэлсэн цагаас хойш явсаар байгаад хоёулаа аваргын төлөө гараад ирсэн. Тоглолт эхлэхээс өмнө шоглоомоор “Чи зүгээр хожигдчих” гээд хэлсэн чинь Алтанаа бүр илүү тоглосон. Бараг хожихоо шахсан шүү. Гэхдээ манай баг хожсон л доо (инээв). Нэг багт тоглохоор бөмбөгөө булаацалдаад болдоггүй.
Э.Алтаншагай:Дандаа хамт тоглодог болохоор Мөнгөнөө яаж тоглодог, бөмбөгөө хэрхэн залдаг, довтлохдоо яаж хуурдаг гээд бүгдийг нь мэддэг. Ихэртэйгээ тоглохоор яагаад ч юм бүү мэд инээд хүрээд байдаг юм. Заримдаа өөрийгөө ч хажуугаас нь хараад байгаа юм шиг. Яг тэмцээнд эхлэхээр ихэр гэдгээ ч мартаад тэмцэлддэг. Бид хоёр чинь хоёулаа холбогч. Нэг байрлал дээр тоглодог болохоор хоорондоо ойлголцдоггүй.
-Ном уншдаг уу?
Э.Алтаншагай: Би хааяа л нэг уншина. Зав чөлөө гарвал унтчихдаг. Олон цаг үр дүнгүй хичээл бэлдэхээс нойр, хоолондоо сайн, эрүүл байх нь чухал гэж боддог.Харин Мөнгөнөө байнга уншдаг.
Э.Мөнгөншагай:Өдөр болгон ном уншдаг. Ном уншиж амжихгүй өдөр өнгөрчихвөл нэг л эвгүй болоод байдаг юм. Дадал болсон гэж хэлэхээр хэтэрхий биеэ магтсан болох болов уу. Хувь хүний хөгжил, алдартнуудын тухай ном болон дэлхийн сонгодог зохиол унших дуртай. Долоо хоногт хоёр ном бүтэн уншиж, тэмдэглэл хөтлөх төлөвлөгөө гаргадаг.
-Хамгийн удаан хугацаагаар хол байсан чинь хэзээ вэ?
Э.Алтаншагай: Бага байхад Мөнгөнөөгийн бие өвдөөд жил гаруй хотод байсан. Мөнгөнөө хотын цагаан хүүхэд болоод ирэхэд би суманд тас хар, сайртчихсан хүүхэд байснаа тод санадаг.
Э.Мөнгөншагай: Тэрнээс хойш удаан хугацаагаар хол байж үзээгүй ээ. Хэн нэгэн нь тэмцээн уралдаанд явахад л түр зуур холдоно. Хамгийн удаан хугацаа гэвэл долоо хоног л хол байж үзсэн байх.
-Хамт байхаас залхдаг уу?
Э.Алтаншагай: Заримдаа залхдаг. Сүүлийн үед ганцаараа байх дуртай болчихсон.
Э.Мөнгөншагай: Харин би ганцаараа байх дургүй. Алтанааг байхгүй болохоор надад эвгүй байдаг. Багаасаа хамтдаа унтаад, дандаа нэг гэрт байсан болохоор хамтдаа л байх дуртай.
-Ихрүүдийг гэр бүлийнхэн нь хүртэл эндүүрэх тохиолдол байдаг. Та хоёрыг хүмүүс хэр их андуурдаг вэ?
Э.Алтаншагай: Аав “Шагай миний хүү хоолоо хийгээрэй” гээд хэлнэ. Бид хоёр хэнийг нь хэлснийг мэдэхгүй нэг нэгнийхээ ээлжин дээр зөрж хийгээд хөглөдөг байсан. Манай дүү дөнгөж гурван нас хүрч байгаа хэр нь бид хоёрыг ялгадаг. Мөнгөнөө дээр огт очдоггүй. Тэр нь их сонин.
Э.Мөнгөншагай: Багадаа одооныхоосоо илүү адилхан байсан. Яг ижилхэн хувцас өмсчихдөг болохоор ээж хойноос хараад “Хөөе миний хүү нааш ир. Өө Мөнгөнөө байсан юм уу” гээд андуурдаг байсан.
-Хүмүүс та хоёрын хэнийг царайлаг гэдэг вэ?
Э. Мөнгөн-Эрдэнэ: Хүүхдүүд Алтанааг царайлаг гээд байдаг.
Э.Алтаншагай: Үгүй байх аа. Ихэр юм чинь бараг адилхан байгаа байлгүй дээ. Өөрийгөө магтаад байлтай нь биш.
-Э.Алтаншагайгаас асууя. Мөнгөнөө үнэхээр хувийн компаниа нээгээд чамтай уулзахгүй гадаадад олон жил болбол яах вэ?
Э.Алтаншагай: Хэн хэнээсээ салахгүй арав гаруй жил хамт байлаа. Төсөөлж ч чадахгүй нь. Их сонин байна байх. Бодвол Мөнгөнөөг санах байхдаа.
-Том болоод гэр бүлтэй болсон хойно чинь эхнэрээ сонгох уу ихрийгээ сонгох уу гэдэг асуудал тулгарвал яах вэ?
Э.Алтаншагай:Хүн ер нь хайртай хүнээ л сонгох байх. Тэгэхээр эхнэрээ л сонгоно.Гэхдээ их сонин юм аа. Мөнгөнөөг хаячихна гэхээр хэцүү. Яамаар ч юм бэ дээ. Огт сонгохгүй биш цаагуураа, сэмээрхэн “Юу хийж байна, сайн уу” гээд хөөрхөн ярина даа.
Э.Алтаншагай: Мэдэхгүй ээ. Хэцүү асуулт вэ. Би л лав хариулж чадахгүй юм байна. Ямар нэг аргаар хоёуланг нь авчихаж болохгүй юу (инээв). Алтанаа ч гэсэн эхнэрээ сонгож байгаа юм чинь надад гомдохгүй байлгүй дээ. Гэхдээ аль аль нь хэрэгтэй болохоор тийм сонголт битгий гарч ирээсэй л гэж бодно.
-Оюутан болоод хамт баймаар байна уу, тусдаа байх уу?
Э.Алтаншагай: Сургуулийнхаа оюутны байранд сууна гэвэл хоёр тусдаа байж таарна. Тэгэхээр байр хөлслөөд ч болов хамт байна. Есөн жил нэг ангид сууж байгаад хоёр өөр ангид орсон чинь их сонин мэдрэмж төрсөн. Тэгэхээр тусдаа байхгүй байх. Өөрийн эрхгүй л анги дээр хойшоо хараад Мөнгөнөөг хайгаад байдаг. Байхгүй болохоор нь хичээлдээ суусан болов уу, юу хийж байгаа бол гээд байнга боддог.
Э.Мөнгөншагай: Би Алтанааг байхгүйд айгаад байдаг юм. Ганцаардаад ч гэх юм уу. Тал бие байхгүй болчихсон ч юм шиг. Тусдаа байвал Алтанаа юу хийж байгаа бол, ямар замаар яваа бол гээд санаа зовох ихсэнэ.
| Ихрүүдийн ертөнц: Нэг асуулт, хоёр хариулт |
|
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
Нэг шуудай нь 3750 төгрөгийн үнэтэй шахмал түлшийг 15 мянган төгрөгөөр дамлан борлуулж байжээ
2025-10-23 17:52:37
Т.Баяр БАХРЕЙН-2025” триатлоны тэмцээнд 30-р байрт орлоо
2025-10-23 17:08:55
Монголын 3х3-ын баг Туркменистаны багийг 21:11-ээр хожлоо
2025-10-23 17:02:09
“АЛДАР” спорт хорооны удирдлагууд МҮОХ-д зочиллоо
2025-10-23 16:46:55
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балет МУГЖ Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа амилна
2025-10-23 16:36:24
Азийн залуучуудын спортын “БАХРЕЙН 2025” наадмын хуваарь гарлаа
2025-10-23 16:24:25
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
2025-10-23 16:19:07
2025-10-23 16:00:00
Монгол Улс Пусаны боомтоор далайн шинэ гарцтай боллоо
2025-10-23 15:24:17
Ц.САНДАГ-ОЧИР: ТББХ-оог хуралдуулж Ерөнхий сайдын хоригийг хэлэлцэхийг УИХ-ын даргын зөвлөлөөс дэмжлээ
2025-10-23 14:31:46
ХУД-ийн уран хөдөлгөөнт гимнастик, нийтийн аэробикийн тэмцээн боллоо
2025-10-23 14:28:41
"Хунт нуур" балетыг энэ сарын 24, 25-нд тоглоно
2025-10-23 13:43:05
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
2025-10-23 13:19:16
М.Зулькафиль багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгоно
2025-10-23 12:21:58
COP17 хурлын төр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 мод тарина
2025-10-23 11:39:04
Сүмо бөхийн "Хакүхо цом" өсвөр үеийн 14 дэх удаагийн тэмцээн болно
2025-10-23 11:22:12
Өнгөрсөн долоо хоногт 1905 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-10-23 11:03:48
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр
2025-10-23 10:56:32
ОХУ-аас шатахууны импортыг нэмэгдүүлэхээр боллоо
2025-10-23 10:49:16
ОБЕГ: Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо
2025-10-23 09:44:13
Монголын хоккейн лигийн тэмцээн эхэллээ
2025-10-23 09:38:47
Азийн залуучуудын "БАХРЕЙН 2025" наадмын нээлт боллоо
2025-10-23 08:26:18
ИРГЭД БАГАДАА 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ, 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЛИМИТТЭЙГЭЭР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
2025-10-23 07:54:27
Хөл бөмбөгийн “U-13” насны лигийн аваргаар “ДЭРЭН” тодров
2025-10-23 07:30:00
Солонгос Улсад “ Global Taekwondo Master Training Program” сургалт болж байна
2025-10-23 07:20:00
Ширээний теннисний дасгалжуулагчдын үндэсний семинар эхэллээ
2025-10-23 07:10:00
АМЖИЛТ ГАРГАСАН ЗАЛУУСЫГ БАЙР, МАШИНЫ БАТЛАМЖААР ХУУРЧИХААД СУРАГГҮЙ БОЛДГООРОО АЛДАРТАЙ АРХАНГАЙНХАН ИЧИГ, ИЧИГ
2025-10-23 07:00:02
ЗАСГИЙН ГАЗАРТ “НАЙР ТАВЬЖ", УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АД ҮЗСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН
2025-10-23 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТЭНТЭЙ ХАМТ ХЯТАД РЕСТОРАН БАС БААР АЖИЛЛУУЛДАГ
2025-10-23 07:00:00
Б.БУД-ЭРДЭНЭ: ОДИССЕЙ ЖҮЖИГ ЭР ХҮН ГЭР БҮЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ОЛОН ЗҮЙЛ ТУУЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-10-23 07:00:00
Э.МИНЖИНСОР: Гар барилдааны дэлхийн аварга болох мөрөөдөлтэй
2025-10-23 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
2025-10-23 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0 ХЭМ ОРЧИМ БАЙНА
2025-10-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |