Жил бүр угаарын хийн хордлогын улмаас иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирдог.Санамсар, болгоомжгүйнулмаас иргэд угаарын хийд эрсдэх нь элбэг. Тиймээс ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар өрнүүлж байна. Аяны хүрээнд зорилтот олон ажил хийж байгаагийн нэг нь “Таван толгой түлш” компанитай хамтран мэргэжлийн яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт юм. Бид “Таван толгой түлш” компанийн хяналтын ажилтан, Яндан хөөлөгч А.Номин-Эрдэнийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа.
Ажлын хэсэгт ирсэн дуудлага мэдээллийн дагуу тухайн дүүрэгт ажиллах ажилчид төлөвлөгөө гарган дуудлага өгсөн иргэдтэй тухайн цагт холбогдож, хамгийн эхэнд очих боломжтой айлыг сонгон очдог. Өнөөрийн байдлаар Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяраагийнхыг зорилоо. Тэднийх хотын төвөөс нэлээд зайтай учир багагүй түгжирч, гэр хорооллын гудамж сүлжин хашааны эгнээ бүрийн хаягийгамандаа уншсаарзорьсон айлдаа ирлээ.
“Намрын сэрүүн гэрт” гэдэг болоод ч тэр үү, яндан хөөлөгч дуудсан болохоор ч тэр үү Баяраагийнхгалгүй, сэрүүхэн байдалтай биднийг угтсан юм. Яндан хөөлөх дуудлага, үзлэг оношилгоо, засвар үйлчилгээ зэрэг ажлыг нэгэн дор гүйцэтгэх гурван ажилчин ажилдаа ханцуй шамлан оров. Тэд өөрсдийн ур ухаан, хүч хөдөлмөр, сэтгэлээрээ хийсэн яндан хөөлөгчөө аван байшингийн дээвэрт гарч яндангаа хөөлж эхлэв.
Үлдсэн хоёр ажилчин ханан пийшингийн худгийг олж, хэсэг тоосго цоолон янданг хөөлж буулгасан хөөг ухаж авах аж. Пийшингийн тоосгыг нураах явцад тоосго хооронд зай гарч, шавар нь нааш хөндийрсөн байгааг гэрийн эзэгтэйд тайлбарлаж байлаа. Энэ нь удаан хугацааны эцэст утаа ихээр саагиж, угаартах аюултай. Хоёроос гурван жилийн дотор заавал өнгөн хэсгийг хуулж засвар хийх хэрэгтэйг зөвлөсөн юм.
“Өчигдөр нэг айлаас 50 кг-ийн шуудай дүүрэн хөө гарсан.Харин энэ айлын яндангаас дундаж хэмжээний хөө гарч байна. Гэхдээ пийшингээ стандартгүй,буруу барьсан байна. Иргэд өөрсдөө болон хувь хүнээр пийшин өрүүлснээр стандарт алдагдах сул талтай” гэв. Ажилчид дуудлага өгсөн айлд дунджаар 15-20 минут зөвлөгөө өгч, нэгээс хоёр цаг засвар, үйлчилгээний ажил хийдэг байна.
Ойрын өдрүүдэд бороо орж, хүйтэрч, Мөн “Яндангаа хөөлье” аян эхэлсэнтэй холбоотой иргэдийн дуудлага нэмэгджээ. Тиймээс дуудлага өгсөн зарим айлд очиж амжихгүй, хойшлуулах тохиолдол ч гардаг байна. Ажилчид өдөрт дунджаар таваас зургаан айлд засвар үйлчилгээ хийж, зөвлөгөө өгдөг. Мөнхоёр сарын хугацаанд үргэжлэх “Яндангаа хөөлье” аяны хүрээнд 300 иргэнд нээлттэй ажлын байр зарлаж, тэднийг үнэ төлбөргүй яндан хөөлөх ажилд сургах юм. Төвийн зургаан дүүрэг тус бүрт нэг ахлагч гаргаж түүнд хяналтын ажилчид яндан хөөлөх ажлыг зааж сургадаг. Тухайн суралцагч сурсан ажлаа дараагийн шинэ ажилчдад сургах чиг үүргийн дагуу ажилладаг байна. Мөн аяны хүрээнд айл өрх бүрт үнэ төлбөргүй үйлчилдэг. Тиймээс зарим иргэн өөрсдөө галлах, яндан хөөлөхөөс залхуурч дуудлагаар галаа түлүүлэх тохиолдол ч элбэг гардаг аж. Энэ нь ажилчдын хувьд хүндрэлтэй байдаг байна.
Харин судалгаан дээр үндэслэн зорилтот бүлгийнхэн буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яндан хөөлөхөөс гадна нэмэлтээр ажлын хөлс авахгүйгээр ханан пийшинг барьж өгдөг.
Монголд яндан хөөлөгч гэдэг шинэ мэргэжил бий болж байна. А.Номин-Эрдэнэ энэ ажил хөө тортогтой зууралдсан хэцүү ажил. Гэхдээ төрийн албанд харьяалагдаж буй анхны яндан хөөлөгчдийн нэг нь би. Хэдий яндан хөөлөгч нэртэй ч анхных гэж бодоход сэтгэл хангалуун байна. Би эрхзүйч мэргэжилтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ажиллаж байсан.
Мэргэжлээрээ ажиллааагүй удаж байна. Өөрсдөө гэрийн яндангаа хөөлдөг байлаа. Би 17 компанийн 300 гаруй ажилтнаас шалгарсан найман ажилтны нэг. Тиймээс өнгөрсөн жил “Таван толгой түлш” компанид орсон. Хүмүүс нэг сар ажиллаад халширч ажлаас гардаг. Харин би эцсийг нь үзэх хүсэл, сонирхолтой өнөөдрийг хүртэл зүтгэж байна.
Нөгөө талаар айл өрхийн аюулгүй байдал, хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлдэг учир сэтгэл зүрхээ зориулж ажиллана” хэмээн ярилаа.Тэдний ажил 19:00 цагт дуусдаг. Гэвч нэг ч өдөр ажлын цагтаа тарж үзээгүй гэнэ. Учир нь шөнийн цагаар иргэдээс “Бага насны хүүхэд, өндөр настантай галаа галлаж чаддаггүй” гэх мэт дуудлага ирдэг байна.
Тиймээс ажил үүргийн дагуу заавал очдог. Мөн зарим айл яндан хөөлүүлэх дуудлага өгсөн мөртлөө ажилчдад дургүйцдэг байна. Тухайлбал, тоос, шороо их гаргалаа хэмээн загнаж, хийж буй ажлыг нь үл ойшоодог гэнэ.
Тэрбээр, нийслэл хотын утааг бууруулах ажилд гар бие оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

| Яндан хөөлөгчийн яггүй нэг өдөр |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |