Өсвөр үеийн дэлхийн аварга Т.Ариунзаяа “Токиогийн их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр “Залуучуудын Азийн АШТ”-ий хүрэл мeдальт Казакстан Улсын Дана Абдироваг, хоёрдугаар тойрогт 2024 оны “Абу Дабигийн их дуулга” тэмцээний мөнгөн медальт Зуeва Иринаг ялсанаар Б хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болж, эзэн орны тамирчин Фүчида Мэгүмид торгуулиар ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд 2023 оны “Токиогийн их дуулга” тэмцээний мөнгөн медальт Бразил Улсын Жeссика Лимаг ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Харин хүрэл медалийн төлөө ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын алт, мөнгөн медальт Япон Улсын тамирчин Момо Тамаокиг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж, “Токио их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртэж, насанд хүрэгчдийн ангилалаас анхны мeдалиа зүүсэн юм. Түүний аав Д.Тэрбиштэй холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Охин нь Токиогийн их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртэж, монголчуудыг шуугиулж чадлаа. Охиныхоо барилдааныг үзээд юу бодож суусан бэ?
-Би охиныхоо оролцож буй гадаад, дотоод бүхий л тэмцээнийг нь үзэж, санал бодлоо хуваалцдаг. Энэ удаагийн тэмцээн нь насанд хүрэгчдийн чухал тэмцээн байсан. Энэ жил насанд хүрэгчдийн хоёр тэмцээнд түрүүлчихсэн байсан учир энэ удаагийн тэмцээнд хэр амжилттай оролцох бол гэсэн хүлээлттэй байлаа. Охиныгоо амжилттай сайхан барилдсанд нь ээж, аав хоёр нь сэтгэл хангалуун байгаа. Ямар ч ажилтай байсан охиныхоо барилдааныг заавал үздэг. Барилдааныг нь үзээд сууж байхдаа юун дээр алдаж байгаа, юу нь болж байгааг нь дүгнэж, дараа нь хэлдэг. Зарим барилдаан эхлэнгүүт миний охин өрсөлдөгчөө дийлчих юм байна, заримыг нь хүнд барилдаан болох юм байна гэдгийг нь мэдэрдэг. Буур хариулсан хүн буурынхаа занг анддаггүй гэдэг шиг баримжаатай болчихсон гэсэн үг. Энэ тэмцээний барилдаанууд хүнд байлаа. Охин минь барилдаан болгоныхоо өмнө надтай ярьдаг болохоор сэтгэл санааг нь дэмжиж, зоригжуулсан. Харин ээж нь охиныхоо төлөө цай сүүнийхээ дээжийг өргөөд охиныхоо барилдааныг үзсэн дээ.

-Охинтойгоо барилдааных нь талаар байнга ярилцаж, зөвлөдөг гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Охинтойгоо байнга бөх ярьдаг. "Тэр барилдаан тийм болсон, тэр үед тийм алдаа гаргасан. Тэр барилдаан чинь сайн болсон. Дараачийн удаа сайжруулаарай. Тухайн үед чамд ямар асуудал тулгарсан бэ" гэхчилсэн ярьдаг. Бидний ярианы 50 хувь нь барилдааны тухай өрнөдөг.
-Охиных нь үндсэн мэх юу вэ. Токиогийн их дуулгад Японы бөхтэй барилдаж ялахдаа зүүн үүрээ, хутгаагаараа ялсан шүү дээ?
-Охины минь анх сурсан мэх нь зүү үүрээ, зүүн хутгаа юм шүү дээ. Тэр мэхээ гарамгай сайн хийж, өрсөлдөгчөө ялсан. Б.Энхцэцэг багш жүдогоор хичээллэж эхлэхэд нь анх зааж өгч байсан юм.
-Т.Ариунзаяа гуравдугаар ангийн сурагч байхаасаа жүдогоор хичээлсэн юм билээ. Та охиныхоо сонголтод нөлөөлсөн үү?
-Миний охин долоо, найман настайгаасаа жүдогоор хичээллэж эхэлсэн. Охиноо бөхөд дуртай болоход нь би өөрийгөө нөлөөлсөн болов уу гэж боддог. Би чөлөөт бөх, үндэсний бөхөөр барилддаг байсан. Биеийн тамирын багш мэргэжлээр МУБИС-ийг төгссөн. Т.Ариунзаяа багаасаа эрэмгий, дайчин, эршүүд хүүхэд байсан. Тэгээд би "Миний охин барилдах юм бол сайн барилдах юм байна даа" гэж боддог байсан. Тийм болохоор охиноо дөрөв, таван настайгаас нь “Миний охин том болоод бөх болно” гэж ярьдаг байсан болохоор зургаа долоон настайгаасаа л "Ааваа, та намайг бөх болгоно, бөхийн дугуйланд явуулна гэсэн яасан бэ” гэж өдөр болгон шахуу нэхдэг байсан. Би өөрөө чөлөөтөөр хичээллэдэг байсан болохоор охиноо чөлөөт бөхийн дугуйланд өгнө гэсэн бодолтой байсан ч нас нь болоогүй гээд охиныг минь авах газар олдоогүй. Тэгээд охиноо өдөр болгон гуйгаад байхаар нь тэсвэр алдаад жүдо бөхийн дугуйланд өгч, Т.Энхцэцэг багшийн шавь болгож байсан. Охин минь жүдо бөхөөр хичээллээд 10 гаруй жил болж байна.
-Тамирчин хүнд тэсвэр тэвчээр, тасралтгүй хөдөлмөрөөс гадна хувь хүнийх нь зан чанар нөлөөлдөг болов уу гэж боддог. Охиных нь амжилттай сайхан барилдаж байгаа нь ямар зан чанартай нь холбоотой гэж боддог вэ?
-Миний охин их даруухан, тайван, дотогшоо хүүхэд. Харин нарийн ажиглах юм бол зүрхэндээ "галтай" гэж болмоор дотоод хүч чадал асар ихтэй. Мөн гойд эрэмгий, дайчин, хөдөлмөрч зан чанар нь нийлэхээрээ хэнийг ч байсан ялан дийлэх хүчтэй болдог гэж боддог. Тийм болохоор миний охин өнөөдрийн энэхүү амжилтыг гаргаж чадсан гэж бодож байна. Багш нарын зааж сургасан бүхэн маш их нөлөөлж байгаа.
-Танайх ам бүл хэдүүлээ вэ?
-Манайх гурван хүүхэдтэй. Т.Ариунзаяа манай дундах охин. Эхнэр минь санхүүгийн чиглэлээр төрийн байгууллагад ажилладаг. Би хувиараа ажилладаг.

-Та бөхөөр хичээллэдэг, бөхөд дуртай гэж байна. Танайханд бөхийн удам бий юү?
-Манай удамд том биетэй, бяртай барилддаг хүн байгаагүй. Би хувиараа бөх сонирхож, барилдаж байсан. Манай эхнэрийн дүү самбо, жүдо бөхийн спортын мастер Нарантунгалаг залуудаа барилддаг байсан. Бөхийн удам жингийн спортод төдийлөн нөлөөлдөггүй. Жингийн спортод тууштай байдал, авьяас, чадвар нөлөөлдөг гэж боддог.
-Охин нь хэдэн настайдаа анхны тэмцээндээ орж байсан бэ?
-Жүдо бөхөөр хичээллэж байгаа хүүхдүүдийн хамгийн бага жин нь 32 килограмм байдаг. Жүдо бөхийн дугуйланд явж эхлэхдээ миний охин 25 килограмм жинтэй байсан. Удалгүй Т.Энхцэцэг багш "Т.Ариунзаяаг анхны тэмцээнд нь оруулна” гэхээр нь “Миний охин чадах юм уу. Хамгийн бага нь шүү дээ. Бэртэж, гэмтчих вий дээ” гэсэн чинь "Зүгээр ээ, би мэдэж байна. Чи надад итгээд тэмцээнд нь оруулчих, санаа зоволтгүй” гэж байсан юм. Охин минь тухайн үедээ онцгой дайчин барилдаан үзүүлж, шөвгийн дөрөвт үлдсэн. Тэр үед миний охиноо бөх болгоно гэсэн бодол биелэх шиг л болсон.
-Та залуудаа барилддаг байсан гэлээ. Хэдэн онд сумын заан болсон юм бэ?
-Би Төв аймгийн Угтаал цайдам сумынх. Намайг бага байхад хүүхдүүд дээлээ ханзартал барилдаж, ноцолддог байсан шүү дээ. Тэр ч утгаараа барилдах сонирхолтой болчихсон. Би 2002 онд сумын заан болсон. Тэгээд ажил, амьдралын эрхээр бөхөө орхиж, гадаадад ажил хийхээр явсан юм. Харин охин минь миний үргэлжлэл болж, хүсэл, мөрөөдлийг минь биелүүлж яваад талархдаг.
-Таны охиныг сайн багштай таарчээ гэж бодож байна?
-Т.Энхцэцэг хөдөлмөрч сайн багш. “Гүрү Дожо” клубын багш Т.Энхцэцэг, Б.Баасандорж, Ц.Хулан, Г.Хонгорзул нарт болон шигшээ багийн багш нарт нь үргэлж талархаж явдаг. Мөн “Шинэ бадрах” клубын захирал Д.Бадрах ахдаа, Жүдо бөхийн холбооны удирдлагууд болон шигшээ багийн багш нарт баярлаж явдаг.

г
| Т.АРИУНЗАЯАГИЙН ААВ Д.ТЭРБИШ: 16-хан настай охиноо дэлхийн дэвжээн дээр аваргуудтай барилдаж, ялахыг нь үзээд эрхгүй огшиж, бахархлаа |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |