• Өнөөдөр 2025-04-28

ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД

2023-04-07,   504

                                Энэ өдөр төрсөн дэлхийн алдартнуудыг хүргэж байна.
 
Аллен Даллес, ТТГ-ын анхны захирал 
 
                   Аллен Даллес 1893 оны дөрөвдүгээр сарын 7-нд  Нью-Йорк мужийн  Ватерлоо хот­ноо төржээ. Принстоны их сургуулийг төгс­гөөд янз бүрийн орнуудад дипломат алба­тай байлаа. АНУ-ын Төрийн депар­тамен­­тын Ойрхи Дорнодын асуудал хар­иу­ц­­­сан тасгийн даргаар 1922-1926 онуудад ажиллажээ. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний дараа Даллес Европ дахь нууц албаны дарга болсон байлаа. Даллес салан тус­гаар­лах нууц хэлэлцээрийг зарим фашист удирдлага нартай явуулж байжээ.
 
   Аллен Даллес 1953 онд Тагнуулын төв газрын даргаар томилогдов. Тус бай­гуул­­лагыг ес гаруй жил толгойлохдоо Дал­лес ТТГ-ыг “хүйтэн дайны” үеийн Америк­­ийн гол зэвсэг болгож чадсан юм. Дараагийн 20 жилд нь мөрдөгдөж ирсэн тус байгууллагын онцгой имижийг тэр бүтээсэн байлаа. “Ерөнхийлөгчийн хүс­сэн бүрийг биелүүлэх онцгой эрхийг бид эзэмшдэг”, “Өөрийн зорилготоо хүр­эх­ийн тулд бид ямар ч замаар явна” гэх урианууд тэр үеийн ТТГ-ын мөрдөх журам нь болсон байлаа.
 
    1960 оноос ТТГ-ын хувьд дуулианы эрин нь эхэлсэн билээ. 1960 оны тавдугаар сарын 1-нд Зөвлөлтийн нутаг дээгүүр хийж байсан тагнуулын нислэгийг U-2 онгоцыг устгаснаар зогсоож байв. Америк уг онгоцыг төөрсөн гэж бай­сан ч ол­з­логдсон нисгэгч нь ТТГ-ын даалгавар­аар явж байсан гэж мэдүүлсэн билээ. 1961 оны дөрөвдүгээр сард Кубад нэвтрэх аж­ил­­лагааг ТТГ зохион байгуулав. Энэ бүтэл­гүй ажиллагааны дараа Даллес ал­бан тушаалаасаа огцорчээ.
 
Даллес  1969 оны нэгдүгээр сарын 29-нд Вашингтон хотноо нас баржээ.
 
Энэ өдөр таалал төгсжээ
 
 
Эль Греко, Испанийн зураач (?-1614.04.07)
 
Доменико Эль Греко (Доминикос Тео­то­копулос), Ис­пан­ийн суут зураач 1541 онд төрсөн бөгөөд Крит арлаас гаралтай грек хүн байв.
 
Дэлхийн уран зурагт тэрээр онцгой байдал эзэлнэ. Тэр цагийн ямар нэгэн сургууль чиг хандлагад түүнийг хамааруулж болохгүй. Мөн тэрээр нас барахдаа сурагч нараа үлдээгээгүй байлаа. Түүний урлаг нь нэгэн улс ор­ны хүрээнээс хальсан он цагаасаа хэт түр­үүл­сэн байдаг. Амьдралынхаа ихэнх цагийг тэрээр Толедо хотноо өнгөрөөсөн юм. Пиренейн хойгт ирэхийнхээ өмнө Италид бас их хугац­аанд ажил­ласан байв. Хүмүүн­­лэгийн соёл­той оронд түүний үзэл санаа бүрэлд­жээ. Урлагт хан­дах хандлага нь түүний хувьд бусад зураач­дынхаас хамаагүй их бие даасан байлаа.
Шашны сэд­вийн уран зурагт нь хүмүүс­ийн хувь заяаны тухай гүн ухааны үзэл харагддаг. Хүний зан араншинг тэрээр бүтээлийн­хээ дүр­­үү­дэд яруу тод гаргаж чад­сан билээ. Түүний амьралын талаар бараг мэдээлэл байхгүй. Жинхэнэ гэхээр түүний өөрийн хөрөгч байхгүй. Их зураач 1614 оны дөрөвдүгээр сарын 7-нд тэнгэрт хальжээ. Дараах үе нь түүний урлагийг ХХ зуун хүртэл мартсан байлаа. Хотоос нь зураачийн булш нь хүртэл алга болжээ. Амьдарч байсан маркиз де Вильены ордонд эвдэрч нурсан байв. Гэхдээ түүний хамгийн сайхан зургууд нь үлдсэн билээ.

ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188