Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч “Кью-Эс-Си” компанитай холбоотой ноцтой баримтуудын талаар Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн Ү.Амарбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Кью-Эс-Си” компанитай холбоотой мэдээлэл хүргэх гэж байна. Дархан хотын төмөрлөгийн үйлдвэрлэл дагнасан Монголын хамгийн том төмрийн орд болох “Төмөртэй” орд хэний эзэмшилд байх вэ. Энэ ард түмний мэдэлд байх уу, нэг хоёр хүний эзэмшил байх уу гэдтэй олон жил тэмцсэн байсан. “Кью-Эс-Си” гэдэг компани Дарханы төмөрлөгийн үйлдвэр түүнийг дагасан бүтээн байгуулалтын хулгайлсан үйл ажиллагаа явагдсан байна. Энэ хулгайж авсан үйл ажиллагааг хувийн банкаар хэд хэдэн сайд, дарга нарыг дамжуулан өөртөө авдаг байж. Дарханы төмөрлөгийн орд “Төмөртэй” үйлдвэрийн эзэмшлийг улсад нэг ч төгрөг төлөлгүйгээр авч эсрэгээрээ энд хийсэн бүтээн байгуулалт гэсэн нэртэй зүйлсээ улсад зарж 410 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Төрөмтэйн ордтой холбоотой асуудал 1996 онд эхэлдэг. Тэр үед тухайн үеийн төрийн өмчийн хорооны дарга байсан З.Энхболд, дараа нь Эрдэнэтийн захирлаар ирүүлсэн хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Шинэбаатар тамгын хэлтсийг даргаар ажиллаж байх үедээ Нацагдорж гэдэг хүнийг захирлаар нь томилох шийдвэр гаргаж байв.Энэ хүн ажиллаж байх үедээ 229 сая тонн хүдрийн нөөцтэй үйлдвэрийн өөрийнхөө төрсөн эгч Туяа гэдэг хүн рүү шилжүүлж байсан. Ингээд 2008 он хүртэл бусдын хууль бус эзэмшилд байсан. 2008 оноос “Кью-Эс-Си” компанийг эзэмшигч Д.Эрдэнэбилэг эзэмшилдээ авах ажиллагаа хийгдэж эхэлсэн. Хууль бус сонгон шалгаруулалтаар“Кью-Эс-Си” компанид эрхийг нь өгч байсан. Яагаад “Кью-Эс-Си” сонгосон шалтгаан гэвэл үндэсний хөрөнгө оруулагч гэсэн үндэслэлээр авсан. Гэтэл “Кью-Эс-Си” компани Хөтлийн үйлдвэрийг авсан компанитай яг адилхан нэг өдөр байгуулагдсан Хан-Уул дүүрэгт байрладаг, үл хөдлөх хөрөнгө,ажилчдадаа нийгмийн даатгал төлж байсан түүхгүй ийм компанийг хууль бусаар сонгон шалгаруулсан. Сонгон шалгаруулсан компани нь 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Энэ гэрээг Сугар хийсэн. Өөрийнхөө мөнгөөр хөрөнгө оруулалт хийж үр ашиг хүртэнэ гэсэн утга бүхий гэрээ хийсэн. Дараа нь хөрөнгө оруулалт хийсэн гэсэн хий бичилт хийлгэсэн. Тухайн үеийн төрийн өмчийн хорооноос удаа дараа эдийн засгийн хөгжлийн яам руу Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр концесс олгож саналыг засаг руу оруулж өгөөч гэсэн хүсэлт бичиг явуулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 2014 оны хоёрдугаар сард концесын гэрээгээр “Кью-Эс-Си” компанид өгнө гэсэн шийдвэр гарсан.Энэ шийдвэрийг эдийн засаг хөгжлийн сайд Батбаяр санал оруулаад, үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, тээврийн сайд А.Гансүх нар энэ шилжүүлэх ажлыг нь зохион байгуулсан. 2015 онд концесын гэрээнийхээ ангиллыг өөрчлүүлсэн, энэ нь Монгол Улсын түүхэнд концессын ангилал өөрчлүүлсэн цор ганц тохиолдол.Хөгжлийн банк нэг төмөр замыг хоёр удаа санхүүжүүлсэн. 30 километр төмөр замын 40 тэрбум төгрөгөөр барьсан.Үүнийг барих гэж Хөгжлийн банкнаас 70 сая ам.долларыг зээлж авсан. 40 тэрбумын төмөр замыг улсад 112 сая ам.доллароор өгсөн. Тэр үед 112 сая ам.доллар улсад байгаагүй учир өрийг бичиг бичиж өгсөн. Улсад 40 тэрбумын төмөр замыг хоёр удаа зарсан. Одоо бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1544 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон боловч 49.2 тэрбумын татвар төлсөн, өөрөөр хэлбэл улсад татвар төлөх үүргээ гүйцэтгээгүй байгаа юм. “Кью-Эс-Си”одоо Хөгжлийн банканд 71 сая ам.долларын зээлтэй, улсыг 112 сая ам.доллароор хохироосон. Шүүхийн шийдвэрээр “Кью-Эс-Си” компани 191 тэрбум төгрөг төлөх ёстой нь тогтоогдсон” гэв.
| Ү.АМАРБАТ: “Кью-Эс-Си” компани Хөгжлийн банканд 71 сая ам.долларын зээлтэй, улсыг 112 сая ам.доллароор хохироосон |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |