Цагдаагийн ерөнхий газраас хар тамхи болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан их хэмжээний мөнгө угаах гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн чиглэлийн ахлах мөрдөгч н.Билгүүдэй “Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Або плус” компанийн дансаар их хэмжээний валют орж ирсэн мэдээллийн дагуу ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй албанаас 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тухайн компани нь 2018 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй атал 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд нэр бүхий арилжааны банкаар дамжуулан ОХУ, Болгар, Казахстан, Узбекстан, Украйн зэрэг нийт 13 улсаас олон удаагийн давтамжтайгаар 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар буюу нийт 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан. Тухайн мөнгийг оруулж ирсэн даруйдаа 1.7 сая евро, гурван сая ам.доллар буюу 7.8 тэрбум төгрөгийг БНХАУ, БНСУ, Латви зэрэг гадаадын 11 улс руу шилжүүлсэн нь тогтоогдсон. Уг үйлдлийг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн тухайн компанийн арилжааны банк эзэмшдэг данснаас гадаад улсууд руу шилжүүлэхээр захиалга өгөөд байсан 10 орчим тэрбум төгрөгийг прокурорын зөвшөөрлөөр 2020 оны нэгдүгээр сарын 23-нд хязгаарлалт тогтоосон.
Тус компанийг Латви Улсын иргэн үүсгэн байгуулсан бөгөөд гадаад худалдаа, барилгын материалын худалдаа эрхэлнэ гэж бүртгүүлсэн байдаг. Тухайн иргэн Монгол Улсаар дамжуулан их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон. Дээрх иргэн 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш орж ирээгүй байна.
Уг хэрэгтэй холбоотойгоор мөнгөн гүйлгээний эх үүсвэрийг тогтоох зорилгоор Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу долоон улс орон руу хүсэлтээ илгээснээс гурваас нь хариу ирсэн" гэв.
| Латви Улсын иргэн компанийнхаа дансаар 13 улсаас мөнгө авч, 7.8 тэрбум төгрөгийг 11 улс руу шилжүүлжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |