• Өнөөдөр 2024-05-17

Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе

2023-11-13,   777

          МУСТА, Х-ТҮЦ продакшны жүжигчин З.Ононгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

        Тэрбээр СУИС-ийн оюутан байхаасаа Х-ТҮЦ продакшнд ажиллаж, олон сайхан номерт сэргэлэн цовоо охин, дур булаам эмэгтэй, хэрсүү эгч, эхнэрийн дүрд тоглосон билээ. Харин дэлгэцэд, “Учиртай гурав”, “Нууцын нууц”, “Манайд нэг удаа” зэрэг бүтээлд ажилласнаас “Бүтэн амьдрал” киноны Номингийн дүрээрээ үзэгчдэд илүү дотно. Хамт олон нь түүнийг сэргэлэн цовоо, хөгжилтэй зан чанартай гэж тодотгодог.  Жүжигчнээс гадна тэрбээр шаггүй дуучин гэдгийг үзэгчид андахгүй. Хань болох МУСТА, П.Идэржавхлантай хамтран "Чи бид хоёр", "Хайр байдаг", "Жаргалтай шинэ жил" зэрэг дууг дуулж, ард түмэн ч тэдний уран бүтээлийг дурлан сонсдог. Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.


Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-14 09:20:54
    T..Ganzaya: Mundag shvv torson odriin mend hvrgie az jargal hvsie tanai ger bvld hairtai shvv
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188