• Өнөөдөр 2025-02-22

"Баавгай болох сон" кино "Хангарьд-2023" наадмын шилдэг найруулагч, зураглаач, эвлүүлэгчийн шагнал хүртлээ

2023-10-16,   510

   Кино урлагийн шилдэгийг шалгаруулдаг  “Хангарьд - 2023” наадмын шилдгүүд тодорлоо. Тус наадамд “Баавгай болох сон” УСК “Шилдэг найруулагч”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг эвлүүлэгч” гурван номинаци хүртлээ. Тус бүтээлийн уран бүтээлчид Каннын кино наадмын улаан хивсэн дээр алхаж, "Алтан камер" шагнал хүртэл хүртсэн. "Баавгай Болох сон" уран сайхны кино нь П.Золжаргалын зохиолч, найруулагч, продюсерээр ажилласан анхны бүрэн хэмжээний кино бөгөөд мөн зураглаач Д.Давааням, Ко-продюсер С.Батхишиг, продакшн дизайнер Ц.Ариунтөгс, хөгжмийн зохиолч Жоанни Куртет нарын анхны бүрэн хэмжээний кино бүтээл билээ. 

"Баавгай болох сон" кино "Хангарьд-2023" наадмын шилдэг найруулагч, зураглаач, эвлүүлэгчийн шагнал хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188