• Өнөөдөр 2025-02-23

"Итгэлийг эвдэгч" моно драм жүжгийг энэ сарын 13,14-нд үзэгчдэд хүрнэ

2023-10-11,   565

        "Гэгээн муза" наадмын нэг хүний жүжгийн төрөлд шилдэг найруулагч, зохиолч шагналыг хүртсэн СТА Г.Мишээлийн "Итгэлийн эвдэгч" жүжиг энэ сарын 13,14-нд Соёлын төв өргөө болон Монголын театрын музейн агуй 02 театрт тоглохоор болжээ. 

                Тус жүжигт өнөөг хүртэл эмчилгээ олдохгүй байгаа витилиго буюу арьсны цайралтын өвчтэй 30 гаран насны Барнаб хэмээх залуугийн тухай өгүүлнэ. Тэрбээр бусдын албан шахалтаар нотариатч мэргэжилтэй болсон бөгөөд ажилдаа тун дургүй явдаг аж. Нэг өдөр санамсаргүй байдлаар даргыгаа өөр хүнтэй андууран утсаар ярьснаас болж ажлаасаа халагдахаар болдог. Харин тэр цагаас хойш цоохор муур гэж элэглэн дооглодог олны тохуурхалаас холдон өөрийн дуртай мужааны ажлыг хийж, нас барагсдын хайрцаг урлах хөдөлмөрт шамдах болов. Эцэст нь Барнаб хүн өөрийн хүссэн зүйлдээ дурлаж, хүссэн ажлаа хийж амьдарна гэдэг амьдралд цорын ганц итгэл найдвар бий болдог гэдгийг ойлгох байдлаар үргэлжилнэ.


"Итгэлийг эвдэгч" моно драм жүжгийг энэ сарын 13,14-нд үзэгчдэд хүрнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188