• Өнөөдөр 2025-02-23

Маэстро Б.Энхбаатар А.Дворжакийн бүтээлийг удирдан тоглоно

2023-10-09,   531

            Монгол Улсын хөгжмийн урлагийн төв байгууллага болох Монгол Улсын Филармонийн үзвэрийн 51 дэх жилийн нээлтийн тоглолт энэ аравдугаар сарын 15-ны өдөр тохиож байна. Нээлтийн тоглолтын удирдаачаар МУУГЗ, нэрт удирдаач Ц.Баатаржав агсны хүү Б.Энхбаатар урилгаар ажиллаж байгаа бөгөөд тэрбээр 1991 оноос ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Эрдмийн Филармонийн найрал хөгжимд виолончель хөгжимчин, туслах удирдаач, 1996 оноос удирдаачаар ажиллаж эхэлжээ.
Маэстро Б.Энхбаатар өмнө нь 2014 оны Төрийн наадмын концертыг удирдан эгшиглүүлж байсан бол энэ удаад Улсын Филармонийн урилгаар хүрэлцэн ирж Симфони найрал хөгжмийг удирдан тоглуулж байгаа юм.
Тоглолтын хөтөлбөрт XIX зууны Романтизмын үеийн төлөөлөгчдийн нэг, Чехийн нэрт хөгжмийн зохиолч А.Дворжакийн “IX-р симфони”, “The Water Goblin” болон “Cello Concerto in B minor 1-р анги” зэрэг бүтээлүүд тоглогдохоос гадна “The Water Goblin” зохиол нь Улсын Филармони төдийгүй Монгол Улсад анх удаа эгшиглэх гэж буй бүтээл юм.

Маэстро Б.Энхбаатар А.Дворжакийн бүтээлийг удирдан тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188