"Сэр сэр салхи" кино Монгол дахь албан ёсны нээлтээ хийнэ. Тодруулбал, 15 дахь Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийн киногоор тус бүтээл тодорч, монгол дахь нээлтийн үзвэрээ хийхээр болсон бөгөөд тун удахгүй кино театруудын дэлгэцнээ limited screening хэлбэрээр гарах гэж байгаа аж.
Эргэн сануулахад, Монгол кино анх удаа 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмаар дэлхийд нээлтээ хийхээр болжээ. Тодруулбал, 2023 оны долдугаар сарын 25-ны өдөр 80 дахь удаагийн Венецийн Олон Улсын Кино Наадмын захирал Алберто Барбера тус наадмын Оризонти уралдаант хэсэгт Монгол найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын “Сэр сэр салхи" бүрэн хэмжээний уран сайхны киног сонгож буйг дэлхий нийтэд зарласан билээ. Дэлхийн А зэрэглэлийн кино наадмын нэгд зүй ёсоор тооцогддог Венецийн Олон Улсын Кино Наадамд анх удаа Монголын найруулагчийн бүтээл албан ёсны хөтөлбөрт сонгогдон, наадмын дээд шагнал болох алтан арслангийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал юм.
"Сэр сэр салхи" кино Монгол дахь албан ёсны нээлтээ хийнэ |
|