Тэдний шүлгүүдийг уншихад хайр энэрэл, хагацал гуниг, монгол ахуй мөн өөрийн дотоод ертөнц рүү өнгийсөн мөртүүд байв. Уншигч та бүхэн намрын бороотой өдрийг тэдний шүлгүүдтэй хамт өнгөрүүлээрэй.
Шарласан моддоос
Шаналал урсах нь
Намар болой
...
Хэнд ч яриагүй нууцыг минь
Хэн нэгэн мэдэх
Хэтэрхий ил ертөнцийн
Хаана нь би нууцаа хадгалах вэ
Бусдыг хайрлах бурхадыг шүтэх
Цаг мөнхийн өнөд завгүй энэ амьдрал
Өөрөөсөө ч харамлах нууцтай байна гэдэг
Өршөөлгүй нэгэн тамлал бололтой
Хэнд ч яриагүй нууцыг минь
Хэн нэгэн мэдэх
Хэтэрхий ил ертөнцийн
Хаана нь би нууцаа хадгалах вэ
...
Дусал бүрээс нь шүлэг төрмөөр борооны
Дунд нь би зогсоод чамд зориулж шүлэг бодлоо
Ороод л байгаа борооны нороод л байгаа юмсаас
Огтоос миний шүлэг л хув хуурай үлдлээ
Зүрхэнд чинь үүрээ засаж өндгөө дарах
Бяцхан шувуу болж жиргэмээр байна
Зүүрмэглэн нойрсохдоо гандаж байгаа намрын
Зүүдийг манах арвайн ганцхан ширхэг болмоор байна, би
Гуньж гутрах навч мэт биеэс минь тасран унаж
Хоосон биед “Хайр” гэдэг үг л оршиж хоцров
Хүний л хүү болсон хойно зэлүүд бяцхан суурингийн
Домч болоод ч болов амьдарч чадна л даа
Хагацал зөгнөж хайрладаггүй зүрхний гүн дэх дурсамжууд
Цас ханзрах шиг чимээгүй эдгэрч буй мөчөөс эхлээд
Хайнгадуухан миний нүдэнд уясал болж ирсэн
Чиний нүдэнд намар хэмээх шав шар өнгө налайж байлаа
Гарыг чинь атгачихвал навчис модноосоо унахгүй юм шиг
Гайхалтай нэгэн мэдрэмжийг чи л надад өгсөн дөө
Над мэтэд хэрэггүй хар дурсамжуудыг ангижруулж
Намуухан харсан харцыг чинь намар гэж нэрлэе дээ
Зүрхэнд минь одоо үүрээ засаж өндгөө дарсан
Бяцхан шувуухай жиргэж зүүдийг минь манаж байна
Ай, одоо л арвайн ганцхан буудай болоод би
Зэлүүд суурингийн талбайд найгая даа, байз
2022.09.10
...
Чамайг сананам,
Арвайхээрийн гудамнаас
Тэвэрч эрхэлхийг, инээсэглэлд уярахыг...
Тэнүүчилж явахдаа чамд зориулсан шүлгүүдээ
Өөрөө өөртөө уншиж санаа алднам.
Салхины сэрчигнээн
Цахилгаан утасны савлаа
Үдшийн бүрий, бүртэлзэж буй дүрсүүд
Санаа алдуулж чамайг л сануулнам
Хаврын орой шиг ийм өдрүүд Арвайхээрийн гудманд
Хувин сав хангинан дуугарахтай хамт өнгөрч
Уймарсан сэтгэл, уйт нүд минь хаа холын
Ус руу цувсан тэмээн жин шиг замыг ширтнэм
ЦАС, АМЬДРАЛЫН ЗУДАН ДУНДУУР
Охин А.Цасчихэртээ зориулав
Цасны дуун алсарч, өвлийн чимээ хол байхад
Нэрийг чинь бодож олсон
Сэтгэл доторх,
Цас минь байлаа, чи
Дүн өвлөөр ч
Дотрыг минь дулаацуулж
Дотроос минь шатаасан,
Хорвоо дээрх
Хамгийн дулаан өвөл минь байлаа, чи
Чамайг алим шиг эсвэл тоор шиг жижигхэн байхад
Чимх чимх, ямх ямхаар туулж...
туугдаж...
барах энэ амьдралыг
Хэрхэн таниулж, зааж, ойлгуулах вэ гэсэн бодлууд
Хорвоогийн учир, амьдралын үнэнийг ч бүрэн ойлгож амжаагүй яваа аавд нь
Хэнхдэг цээжийг минь дарсан
Зүйрлэшгүй хүнд ачаа болсон сон.
Түүнээс хойш нэг ч их удалгүй
Тэвэр дүүргэсээр чи ирсэн,
Эхийнхээ хэвлий дотор
Энэ хорвоод үгүй сайн сайхан зүйлд төөрч явсаар амьдралыг чи олсон
Амьдралыг бий болгож, эхийн хэвлийгээс төрөхөд нь дэргэд нь байж чадаагүй
Аавдаа чи цас шиг л чимээгүй ирсэн сэн...
Инээхэд чинь инээж,
Уйлахад чинь уйлж,
Энэ амьдралд олон тохиох зовлон шаналлыг хувааж амьдарч байгаа ээжийг чинь харахдаа
Энэ их цас мөн амьдралын зудан дундуур алхаж яваагаа мэдэрдэг.
Учирч мэдэх бүхнээс минь урьтаж надад ирсэн
Учирсан бүхнээс хамгийн сайхан нь чи
Эргэлдэн урсах энэ амьдралын минь зудан дундуур, бүхнийг
Энэрч будрах цас юм чи, охин минь....
2021 он.
ӨВӨӨ БИД ХОЁРЫГ ӨНӨ МӨНХӨД ХАМТ БАЙЛГААЧ
Хайрт өвөө Ё.Дармаадаа зориулав.
Цааргалах аргагүй үнэн энэ хорвоод байдаг юм бол
Цаглашгүй их бурхад хүн бүрийг ивээдэг юм бол
Алтан дэлхийд ахиад заяахгүй
Амин хайртай өвөөг минь амьд байлгаж хайрлаач
Бичсэн шүлгээ уйлан байж
Би өвөөдөө уншиж өгөхөд “Битгий зов доо, охин минь” гээд
Буурайгийн нүдэнд нулимс цийлэгнэв Өргөн дэлхий даахгүй юм биш
Өчнөөн олон гээд багтаахгүй юм биш
Өвөө бид хоёрыг Өнө мөнхөд хамт байлгаач, бурхан минь”
1998 он. Баруунхараа
ОХИН Х.БӨРТЭГ СУРАГЧ БОЛОХОД
Жигүүр минь дээ
Жижигхэн зүрх минь
Жаргал минь дээ
Жаахан үр минь
Дүүлэн нис
Далавчаа болго, ээжийгээ
Үүрдийн орчлонд Үргэлжлэл минь болсон уянга, эгшиг минь...
2014.09.01
ИНЭЭМСЭГЛЭЛ НЬ
Тундид зориулав.
Ийм гэхийн тодорхойгүй
Тийм сайхан харц
Үүрд иймээр нь үлдээмээр
Үнэн...
Аних нь ч сайхан...
Аньсан ч ялгаагүй
Намайг цоо ширтэх
Хаашаа ч явах аргагүй харц...
Мөрөн дээгүүр минь гараа зоригтойхон тавиад
Мөрөөдлөө эхнээс нь ярьж эхэлсэн
Хувааж хүртсэн ч дэндүү хангалттай
Хувь тавилангийн бус мөрөөдлүүд байсан
Алгаараа алгыг минь хавсран зогсоод
Амьдралыг завь болгохоо...
...Нэг л мэдэхэд дөрвөн далайчин
Ниссэн ч чадах дөрвөн жигүүр
Өөдөөс цоргитол ширтэх ийм сайхан нүднүүдийг
Өөр хаана харлаа... гэтэл
Тэгэхэд харсан цогтой харц
Тийм ээ, тэр нүд миний мөнхийн харуул болжээ...
2019.05.30
| “ДӨРВӨН ӨӨР НАМАР” ЯРУУ НАЙРГИЙН ТҮҮВРЭЭС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД |
|
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |