• Өнөөдөр 2025-02-25

Жүжигчин Б.Навчаагийн төрсөн өдөр тохиож байна

2023-08-11,   751

          Жүжигчин Б.Навчаагийн төрсөн өдөр тохиож байна. Б.Навчаагүй бол “Хэцүү анги” киноны ааштай захирал, “Помогите нам” киноны тэр эмэгтэй, “Рашаантын-18” киноны хулгайчийн эгч, “Ларьдма” киноны шоронгийн харгалзагч бүсгүйн дүр гарах байсан болов уу.

         Магад хэн нэгэн түүний оронд тоглох л байсан байх. Гэхдээ түүн шиг тохирох нь хэн бол. Эл уран бүтээлүүдээс харахад түүний дүрд ааштай, хүчирхэг эмэгтэйн дүр зонхилж буй учир түүний уран бүтээлийн ерөнхий өнгө аясыг хүчирхэг гэгээ гэж нэрийдэхэд буруудахгүй болов уу. Дайчин, зоримог, эрч хүтэй, гал цогтой түүний дүрүүд дотроо, дотоод мөн чанартаа бол гэгээ татуулж, гэрэл цуулсан байгаа нь олон ч уран бүтээлээс нь харагдана. Угтаа, үндэсдээ бол тэр ихэд гэгээтэй, Монголын урлагт өөрийн авьяас уран бүтээлээрээ гэгээ татуулж яваа, дотортой жүжигчин. Уудлаад байвал илүү ч олон зүйл гарч ирэх баялаг уран бүтээлч.


Жүжигчин Б.Навчаагийн төрсөн өдөр тохиож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188