• Өнөөдөр 2025-02-25

Монгол Улсын Филирмонийн морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт тоглолт хийнэ

2023-08-08,   467

           Монгол Улсын Филирмонийн морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, Монгол улс, Австрали улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга Австрали Улсын Сиднейн дуурийн театрт есдүгээр сарын 14-ний өдөр бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулахаар товложээ.
 
 
  Уг тоглолтод Морин хуурын чуулга Монгол аялгуу, Уран хас балетын Adagio, Монголын тал нутаг зэрэг бүтээлүүдийг толилуулна. Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглогдож байсан бөгөөд өнгөрсөн онд Монгол Улс-Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойд зориулан “NHK Hall” танхимд хүндэтгэлийн тоглолтоо хийсэн юм.

Монгол Улсын Филирмонийн морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт тоглолт хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188