Зуны улиралд арьсаа наранд борлуулж, гэмтээсэн иргэд хурдан цайруулахын тулд хэт хүчтэй бодис хэрэглэх, арьсандаа тохироогүй эмчилгээ хий зэргээр арьсаа улам гэмтээдэг байна. Ингээд арьс арчилгааны талаар "Norah aesthetic studio" гоо сайхны эмнэлгийн зөвлөх эмчтэй ярилцлаа.
-Сайн байна уу, зуны улиралд наранд арьсаа гэмтээсэн иргэд арьсаа хурдан цайруулахын тулд буруу арга хэмжээ авч арьсаа гэмтээх тохиолдол гардаг уу?
-Энэ өдрийн мэнд хүргэе. Манай эмнэлэгт арьсаа цайруулахын тулд хэт химийн найрлагатай бүтээгдэхүүний арьс гуужуулалт хийгээд арьсаа гэмтээчихсэн болон лазерт ороод арьсаа гэмтээсэн эсвэл ямар ч нар, салхинаас хамгаалсан бүтээгдэхүүн хэрэглээгүйн улмаас арьсандаа хиймэл гэмтэл үүсгэчихсэн хүмүүс ирдэг .Тэр тохиолдолд бид тухайн өвчтөний арьсыг үнэлж оношилж өөрт нь тохирох тарилга болон бусад арчилгаа үйлчилгээ бүтээгдэхүүнийг санал болгодог.
-Түлэгдсэн арьсыг хэрхэн зөв сэргээж, цайруулах ёстой вэ. Арьсны онцлогоос шалтгаалаад эмчилгээ өөр байдаг уу?
- Мэргэжлийн арьс гоо заслын эмнэлэг болон гоо сайхны газрууд үйлчлүүлэгчдээ аюулгүй үр дүнтэй систем эмчилгээний жорыг бичиж санал болгох ёстой. Хүн бүрийн арьс харилцан адилгүй. Тослог, хуурай, нүхжилтэй, дээр нь нэмээд харшилтай гээд тэр болгонд тохирсон эмчилгээг мэргэжлийн хүн харж анзаарч эмчилгээ, арьс арчилгааг хийх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд арчилгаа үйлчилгээ хийхэд төвөгтэй арьсны онцлогтой хүн ч бий. Жишээ нь, хэт батгатай арьс. Энэ тохиолдолд заавал мэргэжлийн гоо сайханчид хандаж батгыг заавал цэвэрлүүлж байх ёстой. Жишээ нь, хуурай арьстай хүнд бол зуны улирал тохиромжтой. Гэтэл тослог арьстай хүнд зуны улиралд эсрэгээрээ илүү арчилгаа шаардлагатай байдаг. Тослог арьстай хүнд зуны улиралд өөрийн биеийн температураас гадна халуун халаад ирэхээр улайгаад хөлрөөд тослогтож хэцүү болдог.
-Монголчууд арьс арчилгаа хийхдээ гаргадаг нийтлэг алдаа юу вэ?
-Монголчууд маань өдөр шөнөгүй нүүрээ угаагаад усны чийг бүх балансаа алдаад байдаг. Тэгээд энэ хуурай цаг уурын хувьд бол бүр улам хуурайшиж үрчлээ үүсгээд арьсаа улам эмзэгшүүлээд байдаг. Тиймээс зөвхөн нүүрээ угаахаас гадна арьс, насандаа тохирсон арьс арчилгааг хийх хэрэгтэй. Сүүлийн үед технологи, аппарат, үйлчилгээний дэвшил гарч, сонголт их болсон. Бүтээгдэхүүн хүртэл бүгд химийн найрлагаасаа татгалзаж эсийн түвшинд арьсны гүнээс эрүүл залуужуулах бүтээгдэхүүн үйлчилгээг нано технологийг ашиглаж хийдэг болсон байна. Манай эрс тэрс уур амьсгалтай орны хувьд нарны тосыг өвөл, зуны улиралд байнгын хэрэглээ болгох хэрэгтэй. Нарны тосыг зөв хэрэглэх нь чухал. Жишээ нь, шууд нүүрээ угаачихаад нарны тосыг түрхэх нь буруу, заавал доор нь чийгшүүлэх бүтээгдэхүүний дараа нарны тос түрхэж хэрэглэх хэрэгтэй. Манай эмнэлгийн хувьд улирал хамаарахгүй хийгддэг тройпийл гуужуулах үйлчилгээний бүтээгдэхүүнийг санал болгодог. Арьсны тулгамдаад байгаа бүх л асуудлыг нэг дор шийддэг.
-Нүүр цэвэрлэгээний хэрэглэл болон алчуураа сольсоноор арьсны өвчин дамждаг гэдэг. Энэ үнэн болов уу?
-Бидний эргэн тойрон дахь олон зүйл дээр бактери үржих эрсдэл өндөр байдагтай адил нүүрний порлон болон алчуур дээр ч бактери үрждэг. Тиймээс арьс арчилгааны бүтээгдэхүүн арьсанд хүрдэг хэрэглэлийг солихгүй байх хэрэгтэй. Мөн нүүрээ угаасан тохиолдолд дарж үрж арчих биш зөөлөн шингээж нүүрний нэг удаагийн цаасан алчуур хэрэглэвэл их зохимжтой.
-Арьс гоо заслын эмчийн хувьд зөв арьс арчилгааны талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Насан туршдаа өмсөх хамгийн гоё даашинз бол бидний арьс. Тиймээс хамгийн гол хөрөнгө оруулах зүйл бол таны арьс, гоо сайхан. Зарим хүн гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо үнийн хямдыг харж сонгодог дутагдал харагддаг. Хэрвээ та өөртөө үнэ цэн олгодог бол зөв оновчтой чанарын баталгаатай үр дүн өндөр хөрөнгө оруулалт хийгээрэй.
| ЗӨВЛӨГӨӨ: Өдөр, шөнөгүй нүүрээ угаагаад байвал арьс гэмтэж, эмзэг болдог |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |