Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цахим хуудаст түүнийг "Сураггүй алга болсон. Доржсүрэн овогтой Болд 42 настай эрэгтэй. Энэ хүний талаар мэдээлэл байгаа бол мэдээлэл өгөх утсанд хандана уу" гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн байна.
Тэрбээр Иргэний хэргийн шүүхэд дуудагдсан бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй учир хуулийн дагуу ийн эрэн сурвалжилж байгаа аж. Харин дуучин Д.Болд өөрийн цахим хуудастаа "Би өргөө гэртээ "Ододтой бүжиглэе" шоу үзээд хэвтэж байна шүү" хэмээн нийтэлсэн байна.
| Дуучин Д.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна гэв |
|
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |