Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах” тухай А/38 дугаар тушаалын дагуу төсвийн хөрөнгө оруулалтаар Биеийн тамир, спортын салбарт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд захиалагчийн зүгээс явцын болон техникийн хяналт хийх ажлаар Биеийн тамир, спортын улсын хорооны СХОХ-ий дарга Д.Цэрэнболд, салбарын барилга засвар гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн С.Ган-Оргил нар өнгөрсөн долоо хоногт Багахангай, Налайх дүүрэг, Дундговь аймагт ажиллаад иржээ.
Багахангай дүүргийн 700 хүний суудалтай спорт цогцолборын барилгын гүйцэтгэгч “Алтай шар говь” ХХК-ийн захирал Ө.Арманбек, талбайн инженер н.Рамзенийг байлцуулан барилгад үзлэг шалгалт хийж, гэрээний хугацааг сунгах шаардлагатайг сануулан барилгын угсралт гүйцэтгэлийг сайжруулан ажиллахыг үүрэг болгов. Барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Алтай шар говь” ХХК уг барилгын угсралт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажлыг хийж байна.

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа Усан байссейн бүхий спорт цогцолборын барилгын ажилтай танилцаж, барилгын дам нуруу, баганын хэв хашмал хазгай цутгагдсан, арматурын хадгалалт буруугаас зэврэлт өгсөн зэрэг зарим зөрчил дутагдал илэрсэн бөгөөд дээрх зөрчлөө засахыг үүрэг болгов. Барилгын гүйцэтгэл 60 хувьтай байна. Сайнцагаан суманд баригдаж буй энэхүү Спорт цогцолборын барилгын гүйцэтгэгчээр “Жи Жи Ай” компани хариуцан ажиллаж байгаа юм.
Түүнчлэн Налайх дүүргийн Спорт цогцолборын барилгын ажил 2013 онд анх эхэлж, 9.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүйгээс гадна нийт төсөвт өртөгт 15.3 тэрбум төгрөгийг улсаас гаргаад байгаа юм. Тус Спорт цогцолборын барилгыг “Бүрд констракшн” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 700 хүний суудалтай, заалны спортын төрлүүдээр иргэд, хүүхэд залуус хичээллэх боломжийг ханган төлөвлсөн байдаг. Барилгын ажлын явцыг хурдлуулж, чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Тус спортын цогцолборуудын барилга ашиглалтад орсноор иргэд олон улсын стандартад нийцсэн орчинд спортоор хичээллэх, эрүүл мэндээ дэмжих, ая тухтай орчинд нийтийн соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдэх билээ.
| Аймаг, дүүрэгт баригдаж буй Спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |