Б.ЧИНЗОРИГ БОКСЧДЫН АЛТЫН БУУХИАГ ҮРГЭЛЖЛҮҮЛЛЭЭ
"Ханжоу 2022" Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгө, "Жакарта 2018" Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг финалын тулаанд Тайванийн Лай Чү Энийг ялснаар Монголын багийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Ийнхүү Монголын шигшээ багийн түүхэнд 25, боксын спортоос төрж буй гурав дахь Азийн наадмын алтан медальтан болов. Түүнээс өмнө Д.Отгондалай (Инчён 2014), Э.Цэндбаатар (Жакарта 2018) нар боксчдоос тивийн наадамд манлайлж байлаа.
Азийн наадмын анхны хос медальт боксчин болсон МУГТ Б.Чинзориг, шигшээ 16-д Узбекистан Улсын шинэхэн дэлхийн аварга Руслан Абдулаевийг 5:0-ийн харьцаатай буулгаж авсан тулаан үнэхээр гайхалтай байв. Узбекийн тамирчин нутагтаа болсон 2023 оны ДАШТ-д шүүгчдийн дэмжлэгээр манай тамирчныг ялж дэлхийн аварга болсон билээ. Харин энэ удаа манай боксчин илүү байсан гэдгээ нотлон харуулж түүнийг буулган авсан. Түүний дараагийн тулаанд Б.Чинзориг Казахстан Улсын тамирчинтай тулалдаж 5:0-ийн харьцаатай буулган авч, хүрэл медалийн болзол хангасан юм.
.jpg)
Харин мөнгөн медалийн төлөөх тулаандаа Тайланд Улсын боксчин, Азийн аварга Бунжонг Синсириг ялж, Азийн наадмын мөнгөн медалийн болзол хангаад зогсохгүй “Парис 2024” олимпын эрхээ авч чадсан. Улмаар “Ханжоу 2022” Азийн наадмын алтан медалийн төлөөх финалын тулаанд Тайванийн Лай Чү Энийг ялснаар Азийн наадмын аварга болсон.
Монголын боксын холбооноос энэ удаагийн "Ханжоу 2023" Азийн наадамд нийт эрэгтэй, эмэгтэй 13 тамирчин зорьсоноос нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ. ”Парис 2024” олимпын хоёр хос эрхийг халаасалж бокс сонирхогчдын урмыг хугалсангүй. Азийн наадмаас хос медаль хүртсэн анхны тамирчин МУГТ Б.Чинзориг болж, "Ханжоу 2023" Азийн наадамд төрийн дууллаа эгшиглүүлж Монгол түмнээ баярлууллаа. 2024 он гараад манай боксчид Итали болон Тайланд Улсад болох олимпын эрхийн тэмцээнүүдэд илүү их урам зоригтойгоор оролцож олон эрх авч бокс сонирхогчдыхоо итгэлийг алдахгүй биз ээ.
Т.ТУЛГА БҮХ ӨРСӨЛДӨГЧӨӨ ЦЭВЭР ЯЛЖ, АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

“Ханжоу 2022” Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Тулга барилдлаа. Тэрбээр Азийн наадамд анх удаагаа оролцож, 65 кг-ын жинд аваргын алтан медаль хүртлээ. Манай тамирчин нийт таван барилдаан хийхдээ зөвхөн шигшээ шатанд, шүүгчийн заалтаар торгуулийн нэг оноо алдаж, бүх өрсөлдөгчөө цэвэр хожсон юм.

ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Тулга эхний нэгдүгээр тойргийн барилдаанд Казахстан Улсын тамирчин Мухтар Санжарыг 10:0-ээр, хоёрдугаар тойрогт Камбожи Улсын бөх Ён Бу Наг 10:0-ээр, гуравдугаар тойргийн барилдаанд Өмнөд Солонгосын Ким Ча Суныг 10:0-ээр ялсан. Зооны аваргын төлөөх барилдаанд Хойд Солонгос буюу БНАСАУ-ын тамирчин Ким Кван Жиныг 11:0-ийн харьцаагаар илүүрхэн ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан. Шигшээ барилдаанд түүний учраа нь Иран Улсын бөх, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн гурван насны дэлхийн аварга, Азийн хошой аварга Рахман Амузад Халили байлаа. Тэд 2023 оны Ази тивийн дэвжээнд хүч үзэхэд Иран Улсын бөх ялж байв.

Харин “Ханжоу-2022” Азийн XIX наадмын аваргын алтан медалийн төлөөх барилдаанд ОУХМ Т.Тулга хий гаргалгүй, хашир барилдаж, дэлхийн аварга Ираны Рахман Амузид Халилийг 11:1-ээр илт илүүрхэн ялж, Азийн наадмын аварга боллоо. Энэ удаагийн “Ханжоу 2022” Азийн наадамд манай чөлөөт бөхийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Н.Насанбуян хүрэл медаль, 65 кг-д Т.Тулга алтан медаль, 97 кг-д Г.Ганхуяг хүрэл медаль, 125 кг-д М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртсэн амжилт гаргав. Эрэгтэйчүүд багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан байна.
БАЙТ ХАРВААГААР АНХНЫ АЗИЙН НААДМЫН АВАРГА ТӨРЛӨӨ
.jpg)
“Ханжоу 2022” Азийн наадмын байт харвааны төрлийн сонгодог харвааны ганцаарчилсан ангилалд Баатархуягийн Отгонболд гурав ялснаар шөвгийн наймд өрсөлдөх болсон. Манай тамирчин эхлээд Ливан Улсын тамирчин Эл Райесийг 6:0-ээр, дараа нь Япон Улсын харваач олимпын мөнгө, хүрэл медальт Такахарү Фүрүкаваг 6:5-аар, Тайванийн тамирчин олимпын мөнгөн медальт Тан Чи Чуныг 6:2-оор буулган авснаар шөвгийн наймд Индонезийн Эга Агата Салбабиллатай учраа таарсан юм.
.jpg)
Б.Отгонболд, дэлхийн цомын хүрэл медальт Индонези Улсын тамирчин Э.Агатаг 6:0-оор ялж, хагас шигшээ буюу шилдэг дөрөвт үлдсэн. Улмаар шийдвэрлэх харваанд олимп, дэлхийн хошой аварга Өмнөд Солонгосын У Жиныг хожсон. Түүний дараа Казахстан Улсын Илфат Абдуллиныг ялснаар Азийн наадмын мөнгөн медалийн болзол хангасан. Энэ амжилтаараа Б.Отгонболд "Парис 2024" олимпын эрхээ авсан юм. “Ханжоу 2022” Азийн наадмын алтан медалийн төлөө Б.Отгонболд, Хятадын тамирчин Жи Шиан Шоунтай рекурв төрөлд халз харвасан. Тус харваанд манай тамирчин 6:2-ын харьцаагаар ялж, Азийн наадмын аварга болсон. Монгол Улс өмнө нь Азийн наадмаас байт харвааны төрлөөр медальд хүрч үзээгүй. Ийнхүү анхны Азийн наадмын байт харвааны медалийг Б.Отгонболд авчирч, шинэ түүх бичлээ.
.jpg)
Энэ удаагийн Азийн наадамд 43 орны харваачид оролцсон байна. Харин байт харвааны рекурв буюу 70 метрийн олимпын зайн төрөлд 84 харваач цэц мэргээ сорьжээ. Тэднээс Монгол, Хятадын харваачид аваргын алтан медалын төлөө шалгаран үлдэж Б. Отгонболд түрүүлж, энэ төрлөөс Монгол Улсын анхны алтан медалийг хүртсэн тамирчин боллоо. Б.Отгонболдын энэ амжилтаар Азийн наадмын байт харвааны төрөлд Энэтхэг, Хятадын багийн дараагаар Монгол Улс гуравдугаар байрт орлоо. ”Ханжоу 2022" Азийн наадмаас буудлагын тамирчид нэг, боксын хоёр тамирчин "Парис 2024" олимпыг зорих эрхийг аваад байсан бол байт харваагаар ийнхүү нэг олимпын эрхийг нэмж авлаа. Ийнхүү энэ удаагийн Азийн наадамд Монголын баг тамирчид "Ханжоу-2022" Азийн наадамд оролцож буй 45 орноос медалийн тоогоор ( гурван алт , дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 19 медальтай)-аар 15 дугаар байрт, медалийн чанараар 22 дугаарт бичигдлээ.
| МОНГОЛООС АЗИЙН НААДМЫН ГУРВАН АВАРГА ТӨРӨВ |
|
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |