Хятадын Ханжоу хотод Азийн зуны спортын XIX наадмын 14 дэх өдрөө болж байна. Тус наадамд Ази тивийн 45 орны 12 мянга орчим тамирчин 40 спортын 61 төрөлд 481 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Харин Монголын 403 тамирчин энэ наадамд хурд, хүчээ сориход 45 орноос нийт 14 медальтай явна. Манай тамирчид аравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар нэг алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл медаль хүртэж, 24 дүгээр байрт жагсаж байна.
Энэ удаагийн Азийн наадмыг медалийн чанараар наадам зохион байгуулагч БНХАУ-ын баг нийт 333 медальтайгаар тэргүүлж явна. Хятадын тамирчид алт 179, мөнгө 99, хүрэл 55-ыг хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон нийт 158 медальтай, Өмнөд Солонгос нийт 157 медальтайгаар удаалж байгаа. Азийн наадам нь хамгийн анх 1951 онд Энэтхэгийн Шинэ Дэли хотод нээлтээ хийж байжээ. Энэ үеэс одоог хүртэл Азийн наадмын хөтөлбөрт багтсан спортын таван төрөл байдаг нь хөнгөн атлетик, сагсан бөмбөг, хөл бөмбөг, усанд сэлэлт, усны поло аж.
Энэ жил Азийн олимпын зөвлөл байгуулагдсаны түүхэн 110 жилийн ой тохиож байгаа. Алс Дорнодын наадам 1913 онд Филиппин Улсын нийслэл Манила хотноо анхлан зохиогдож, Азийн олимпын зөвлөл байгуулагдсан түүхтэй. Азийн наадмыг хамгийн олон удаа зохион байгуулсан улс бол Тайланд Улс юм. Тус улсын нийслэл Бангкок хотод 1966 оны Ази тивийн наадмыг анх зохион явуулсан. Дөрвөн жилийн дараа Өмнөд Солонгосын Сөүлд болох байсан ч цуцлагдаж, тайландчууд тивийн наадмыг дахин хүлээн авч байжээ.
Харин 1978 онд Сингапур эрх авсан ч санхүүгийн асуудлаас болоод татгалзахад Бангкок хотод гурав дахиа Азийн наадам болж байв. Хамгийн сүүлд 1998 онд дахин Бангкок хотод болоход анх удаа 42 орны 10 мянган тамирчин оролцсон юм. Харин БНХАУ гурав дахиа зохион байгуулж байна. Урд хөршид анх 1990 онд Бээжинд тивийн шилдгүүд чуулсан бол үүнээс 20 жилийн дараа 2010 онд Гуанжоуд болсон түүхтэй.
Азийн наадмыг нэгээс олон удаа зохион байгуулсан хоёр хот бий. Хамгийн анх Энэтхэгийн Шинэ Дэли хотод 1951 онд нээлтээ хийж байсан бол үүнээс 31 жилийн дараа Шинэ Дэлид IX дэх удаагийн тивийн наадмыг хүлээн авч байв. Харин Тайландын Бангкок хот дөрвөн удаа (1966, 1970, 1978, 1998) тивийн наадмыг нутагтаа явуулсан түүхтэй. Азийн наадмын түүхэнд багийн дүнгээр тэргүүлсэн хоёр улс байдаг. Эхний найман наадамд япончууд багийн дүнгээр манлайлсан бол 1982 оны Шинэ Дэли хотод болсон наадмаар хятадууд багийн дүнгээр түрүүлснээс хойш одоог хүртэл байраа алдаагүй байгаа юм. Монголын баг тамирчид "Тегеран 1974" Азийн наадмаас эхлэн нийт 11 удаагийн Азийн наадмаас 24 алт, 46 мөнгө, 85 хүрэл, нийт 155 медаль хүртээд байна.
“ХАНЖОУ 2022” НААДМЫН АНХНЫ МЕДАЛИЙГ БУУДЛАГЫН ТАМИРЧИД АВАВ
Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10 м-ийн хийн урт бууны төрөлд ОУХМ Ганхуягийн Нандинзаяа, Оюунбатын Есүгэн, Чулуунбадрахын Нарантуяа нар цэц мэргэнээ сорин нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртэж хүрэл медаль авснаар “Ханжоу 2022” Азийн наадмын Монголын багийн анхны медалийг авчирсан.
БОКСЧИД НЭГ АЛТ, НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙГАА
Азийн зуны наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг шигшээ тулаанд Тайванийн тамирчин, 2022 оны Азийн аваргын хүрэл медальт Чу Эн Лайныг ялж, алтан медаль хүртлээ. Энэ удаагийн Азийн наадамд Монгол Улсын төрийн дуулал анх удаа эгшиглэж, төрийн далбаа алтан медалийн тавцанд анхлан намирсан. Б.Чинзориг “Ханжоу-2022” Азийн наадмын Монголын багийн анхны алтан медальтан болж, 13 дахь медалийг эх орондоо авчирлаа.
.png)
Мөн Азийн наадмын 49 жилийн түүхийн хугацаанд Монголын багийн 25 дахь аварга болж байна. Харин боксын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн хүрэл медаль авсан. Боксын тэмцээн үргэлжилж байгаа.
ЖҮДОЧИД ХОЁР МӨНГӨ, ГУРВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ АВАВ
“Ханжоу 2022” Азийн наадмаас жүдо бөхийн шигшээ баг хоёр мөнгө, гурван хүрэл медалийг хүртээд байна. Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Ёндонпэрэнлэйн Басхүү мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -100 кг-д барилдсан Б.Гончигсүрэн мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан Лхагвасүрэнгийн Сосорбарам хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 73 кг-д Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль, эмэгтэйчүүдийн +78 кг-д барилдсан А.Адьяасүрэн хүрэл медалийг тус тус хүртжээ.
Мөн манай жүдочид холимог багийн барилдаанд эхний тойрогтоо Хятадын багтай барилдаж 4:3-аар ялагдсан бол дагах барилдаанд Тайландын багийг 4:0-ээр ялж шигшээ барилдаанд хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгос багийг ялж хүрэл медаль хүртлээ.
САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ 3X3-ЫН БАГ МӨНГӨН МЕДАЛЬ, ЭРЭГТЭЙ БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
Азийн наадмын багийн спортын анхны мөнгөн медалийг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эх орондоо авчирлаа. Тэд Азийн наадмын алтан медалийн төлөө Хятадын багтай тоглож 21:12-ын харьцаагаар хожигдож мөнгөн медаль хүртсэн. Харин эрэгтэй 3х3-ын баг, Өмнөд Солонгосын багийг 21:20-оор хожиж, Азийн наадмын хүрэл медалийг хүртэв.
КУРАШ БӨХ, ДУГУЙН ТӨРӨЛД НЭГ, НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
.jpg)
Кураш бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл хүртэв. Ц.Батцэцэг эхлээд Өмнөд Солонгосын Ан Ес Үлийг, медалийн төлөө Тайванийн Ли Ван Тинийг ялсан юм. Тэрбээр Хятадын Юү Дантай зооны аваргын төлөө барилдаж ялагдсанаар хүрэл медаль хүртсэн юм.
Азийн аваргын хүрэл медальт С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Манай дугуйчин 4:31.11 секундээр замаа дуусгаж хүрэл медаль хүртэв. Энэ төрөлд Казахстаны дугуйчид болох Евгени Федоров, Алексей Луценко нар 4:25.29 цагаар алт, мөнгөн медаль зүүсэн юм.
ЦАХИМ СПОРТЫН “ДОТА-2” ТӨРӨЛД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Ханжоугийн Азийн наадмын цахим спортын “дота-2” төрлийн алтан медалийн төлөөх тоглолт Хятад болон Монголын багийн хооронд өрнөв. Эхний ээлжийн тоглолтод Монголын баг илт илүүрхэж, “оддын цуглуулга” Хятадын багийг 40 минутад буулган авсан ч хоёр дахь тоглолтод Хятадын баг учраа олж ялснаар тоглолтын харьцааг тэнцүүлэв.
Улмаар гурав дахь ээлжийн тоглолтод Хятадын баг дахин ялалт байгуулан эх орондоо алтан медаль хүртлээ. Монголчууд анх удаагаа Азийн наадмын цахим спортын төрлөөс мөнгөн медаль хүртсэн.
Манай улсын бокс, байт харваа, чөлөөт бөх, жюү жицү бөхийн тамирчдын тэмцээн үргэлжилж байгаа. Медалийн төлөө болон Азийн наадмын аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх тамирчдын тэмцээн үргэлжилж байна.
| “ХАНЖОУ 2022” АЗИЙН НААДАМ МАРГААШ “ХӨШГӨӨ” ХААНА |
|
Г.ЗАНДАНШАТАР: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
2025-11-11 17:31:21
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-11-11 17:16:35
С.ОДОНТУЯА: ЖДҮ, Тариалан эрхлэлт зэрэг сангаа тоноод дуусгасан та нар одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа дуусгах гэж байна
2025-11-11 16:26:04
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 15:57:35
С.БУМ-ОЧИР: Улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад зарцуулагдаж байна
2025-11-11 15:40:18
Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг маргааш нээнэ
2025-11-11 15:14:41
Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно
2025-11-11 14:43:51
Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
2025-11-11 14:14:33
Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
2025-11-11 13:07:33
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
2025-11-11 12:37:07
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
2025-11-11 12:22:41
ЗӨВЛӨМЖ: БНХАУ-д зорчихдоо Дипломат төлөөлөгчийн газартай холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай
2025-11-11 12:18:17
ОРОН НУТГИЙН АВТОБУСНЫ ҮНЭ ТАРИФ ШИНЭЛЭГДЖЭЭ
2025-11-11 12:11:51
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2025-11-11 07:35:36
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
2025-11-11 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2025-11-11 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2025-11-11 07:00:00
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2025-11-11 07:00:00
М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа
2025-11-11 07:00:00
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2025-11-11 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-11 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ УНДАА ЭЛБЭГ ОЛДОНО
2025-11-11 06:00:00
2021 онд хүний амь хөнөөсөн этгээдийг илрүүлж, хэргийг прокурорт шилжүүлжээ
2025-11-10 15:27:57
Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг isf.mn системд шилжүүллээ
2025-11-10 15:24:23
Х.ГАНХУЯГ: Би өнөөдөр албаар улаан зангиа зүүсэн
2025-11-10 15:14:02
Ж.БАЯСГАЛАН: Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмжийг 20 хувь нэмэхээр боллоо
2025-11-10 14:29:09
Монгол Улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа
2025-11-10 14:22:01
ЗУРВАС: ДОТООД ЕРТӨНЦ НЬ ҮНЭХЭЭР ҮЗЭСГЭЛТЭЙ ХҮМҮҮС БАЙДАГ
2025-11-10 14:13:36
"ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАР" НЭЭЛТТЭЙ ЛЕКЦ БОЛНО
2025-11-10 14:12:47
Дэмчогийн хийдийг цахилгаантай болгожээ
2025-11-10 13:58:45
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
2025-11-10 13:52:45
Бага орлоготой иргэдэд хөнгөлөлт үзүүлж, олон хүүхэдтэй гэр бүлийг татварын бодлогоор дэмжинэ
2025-11-10 13:50:49
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13607 болжээ
2025-11-10 10:58:06
ОБЕГ: Дөрвөн иргэний амийг аварч, 70 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
2025-11-10 10:46:12
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-10 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2025-11-10 07:00:00
ЖОНШНЫ УУРХАЙН ТЭРБУМТАН, АЛДАРТ УЯАЧ Д.БАТБАЯР
2025-11-10 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2025-11-10 07:00:00
SERYOJA: ХӨГЖИМТЭЙ НЭГ Л ХОЛБОГДСОН ХҮН ХЭЗЭЭ Ч ОРХИЖ ЧАДДАГГҮЙ ЮМ
2025-11-10 07:00:00
НАЙРУУЛАГЧ М.БАТБОЛД: НАЙРУУЛАГЧ ХЭМЭЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАРТАА БИ ҮХЭН ҮХТЭЛЭЭ ҮРГЭЛЖИЛНЭ
2025-11-10 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -3 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-10 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛСӨЖ УНДААСНА
2025-11-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |