• Өнөөдөр 2025-04-30

Т.Тулга Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана

2023-10-06,   682

           “Ханжоу- 2022” Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д  ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Т.Тулга барилдаж байна. Манай тамирчин эхлээд Казахстаны Санзар Мухтарыг 10:0-ээр, дараа нь Камбожийн Бунна Ёныг 10:0-ээр, шөвгийн наймд Өмнөд Солонгосын Ким Чан Суг мөн л оноогоор цэвэр ялсан.

             Улмаар хагас шигшээд Хойд Солонгос буюу БНАСАУ-ын Ким Вон Жинийг 11:0-ээр илүүрхэн цэвэр ялсан юм. Ийнхүү тэрбээр Азийн наадмын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав.  Т.Тулга Азийн наадмын алт медалийн төлөө ДАШТ-ий алт (2022), Ази тивийн хошой аварга (2022, 2023) Ираны Рахман Амоузадхалитай 17:00 цагаас барилдахаар боллоо.

 


Т.Тулга Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188