Манай 5х5-ын сагсан бөмбөгчид Азийн наадмын эхний тоглолтод эзэн орны багт хожигдсон билээ. Харин Хонконгийн баг Тайваньд тус тус хожигдоод байсан. Манай багийн гарааны бүрэлдэхүүнд Хятадын эсрэг хийсэн тоглолтоос ялгаатай нь холбогчийн байрлалд ах Г.Ган-Эрдэнийнхээ оронд дүү Г.Болор-Эрдэнэ гарсан бол Б.Тулуй сэлгээнд үлдэж Д.Дөлгөөнмөрөн гараанаас тоглолтыг эхлүүлэв.
Тоглолт эсрэг багийн холын болон дундын дараалсан шидэлтүүдээр эхэлж, эхний хоёр минутад 10:4, тав дахь минут гэхэд онооны зөрүү долоо болсон зэргээр манай багийн хувьд таатай эхлэл болоогүй. Удалгүй дасгалжуулагч Б.Ганхөлөгийн хийсэн сэлгээнүүд үр дүнгээ өгч эхний үеийг манай баг гурван онооны илүү 20:17-оор дуусгаж чадсан.
Хоёрдугаар үед тоглолтын эхнээс идэвхтэй байсан Хонконгийн багийн Ли Ки, Данкан Рейд нарын будагтай талбайн болон холын шидэлтүүд нь ээлж дараалан амжилттай болж багаа илүү гаргасан. Улмаар тоглолтын эхний хагас 37:30-аар Хонконгчуууд илүү гарч чадсан нь тэдний гурван онооны довтолгоо сайн, манай багийн хамгаалалт шидэлттэй тоглогчид дээр сул байснаас үүдэлтэй.
Эхний хагасын онооны зөрүүг илэрхийлэх гол статистик гурван онооны шидэлт: Хонконг 11-ээс 6, Монгол 10-аас 0 оноо байв. Эхний хагаст Т.Ууганбаяр найман оноо авсан бол Инчеоны наадмаар манай эсрэг тоглоод үзчихсэн, Канад гаралтай Хонконг тоглогч Данкан Рейд 12 оноо авсан.
Завсарлагын дараа Хонконгийн багийн Ли Кигийн сайн тоглолт үргэлжилж дараалан таван оноо авсан. Гэхдээ гуравдугаар үеийн дунд гэхэд манай багийн идэвхтэй хамгаалалт, довтолгоо онооны зөрүүг дөрөв болгон ойртуулж чадсан. Үүнд 14 оноо аваад байсан холбон тоглогч Г.Болор-Эрдэнэ чухал нөлөөтэй байлаа.
Гуравдугаар үеийн цаг дуусахад 02 мин 35 сек үлдээд байхад манай баг 13 дахь оролдлогоороо эхний холын шидэлтээ оновчтой болгосон. Эсрэг багаас лидер Данкан Рейдийг амрааж, 208см өндөр Юэт Юин Пок үр дүнтэй тоглож будагтай талбайд илүүрхэж байснаар Хонконгчууд эхний хагасын давамгайллаа сүүлийн шийдвэрлэх үе рүү хадгалж орлоо. Сайн мэдээ нь үеийн төгсгөлд О.Тулга холын шидэлтээ оруулж, манай багийн 3 онооны шидэлтүүд сэргэж эхэлсэн.
Дөрөвдүгээр үеийн эхэнд онооны зөрүү анх удаа хоёр оронтой тоонд хүрснээр ордон дүүрэн дэмжигчтэй багийн эсрэг манай залуусын даалгавар улам хүнд болж ирсэн. Удалгүй будагтай талбайд эсрэг багийн төвийн тоглогчийг хамгаалах эвээ олж эхэлснээр дараалсан гурван хамгаалалт, довтолгоо амжилттай болж онооны зөрүү дөрөв, цаг дуусахад таван минут дутуу байхад эсрэг баг солилцооны дараа дараалсан дундын шидэлтээр зөрүүг эргүүлэн холдуулсан ч хариуг нь Г.Болор-Эрдэнэ хоёр дараалсан холын шидэлтээр барьсан.
Тун чухал хоёр шидэлт, зөрүү ердөө хоёр болгосон. Улмаар Т.Ууганбаяр дундын шидэлтээр тоог тэнцүүлж үлдсэн 02 мин 53 секундэд тоглолт хаашаа ч эргэж болохоор боллоо. Залуу тоглогч О.Тулга тун чухал хоёр торгуулийн шидэлт хийхээр шугамны ард зогсох үед ордны шуугиан дээд цэгтээ хүрсэн нь нөлөөлөв үү гэлтэй хоёр шидэлтээ алдсан.
Мөн Г.Болор-Эрдэний хоёр довтолгоо хаалтанд орж ахин тэргүүлэл эсрэг багт шилжсэн. Сүүлийн мөчид манай багийн шахсан хамгаалалт үр дүнд хүрэх тун дөхсөн ч хамгаалалтын самбараас бөмбөг авч чадалгүй энэ тоглолтод 69:64-ийн харьцаатай ялагдал хүлээлээ. Манай багаас энэ өдөр Г.Болор-Эрдэнэ 22 оноогоор багаа тэргүүлсэн бол Т.Ууганбаяр 14 оноо авсан. Хэсгийн гурав дахь тоглолтоо манай сагсан бөмбөгчид энэ сарын 30-ны өдөр Тайванийн эсрэг хийнэ.
| Азийн наадмын 5х5-ын Монголын баг, Хонконгийн багт хожигдов |
|
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |