• Өнөөдөр 2025-02-24

Дэлхийн аваргад эмэгтэй баг гуравдугаар байрт шалгарлаа

2023-09-22,   243

 
 
"Белград2023" ДАШТ  есдүгээр сарын 16-21-ний хооронд зохиогдсон билээ. Тус чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд хүчээ сорьж амжилттай өндөрлөлөө. Эмэгтэй шигшээ баг маань гурван мөнгөн медаль хүртэн 80 оноо цуглуулж гуравдугаар байрт орсноор чөлөөт бөхийн дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болов. Мөн энэ жил олимпын эрх олгогдож байгаагаараа онцлогтой бөгөөд эмэгтэй тамирчдаас 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн МУГТ Д.Отгонжаргал, 68 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Э.Дэлгэрмаа, 72 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн ОУХМ Э.Даваанасан нар тус тус олимпын эрхийг эх орондоо авчирлаа.
 

 


Дэлхийн аваргад эмэгтэй баг гуравдугаар байрт шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188