• Өнөөдөр 2025-05-01

Ч.Отгонтуяа дагах барилдаанд өрсөлдөгчөө цэвэр яллаа

2023-09-19,   402

     ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55кг-ын жинд Монгол улсын шигшээ багийн тамирчин энэ оны Азийн Тивийн дэд аварга ОУХМ Чинболдын Отгонтуяа өчигдөр эхний барилдаанаа Дэлхийн хошой аварга Харүна Окунатай хийж 9:2 оноогоор ялагдал хүлээсэн.
 
     Харүна Окуна, Канадын Карла Годинез, Молдавын Мариана Драгутан нарыг ялж ДАШТ-ий финалд шалгарснаар манай тамирчинд дагах барилдаан гарсан.Өнөөдөр тус жингийн дагах барилдаанд манай тамирчин Беларусийн Арина Мартинаватай учирч эхний үед 0:4-өөр хожигдож явахдаа бүхэл буюу дөрвөн оноогоор тонгорч цэвэр дарж дутуу гаргалаа.
     Түүний дараагийн өрсөлдөгч бол өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Канадын Карла Годинез юм.

 


Ч.Отгонтуяа дагах барилдаанд өрсөлдөгчөө цэвэр яллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188