Энэ удаагийн дэлхийн аваргаас Монголын эрэгтэй бөхчүүд ганзага хоосон ирэх нь тодорхой боллоо. Манай эрэгтэй бөхчүүдийн сүүлчийн ганц найдвар нь ОУХМ Т.Тулга байв. Дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Т.Тулга 65 кг-ын жингийн эхний тойрогт Германи Улсын тамирчин Александр Семисоровыг 9:2-оор ялсан. Улмаар наймны нэг шигшээ барилдаанд Азербайжан Улсын тамирчин олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга алдарт Хажи Алиевтай тун эргэлзээтэй барилдааныг хийж шүүгчдийн 3:3 гэсэн шийдвэрээр ялагдал хүлээв.

Манай тамирчин эхний үед 2:2 гэсэн оноогоор хожсон. Харин шийдвэрлэх үеийн сүүлийн минутад Хажи Алиевийг сугадаж дайрч дэвжээнээс гарган нэг оноо авч илүүрхлээ батлаж оноог 3:2 болгосон. Улмаар сүүлийн секундэд өрсөлдөгчийнхөө хийсэн дутуу мэхний эсрэг маш сайн ажиллаж дээр нь үлдэн 5:2 болгосон ч шүүгчдийн шийдвэр Хажи Алиевийн талд гарч ялагдал хүлээсэн.
Яг л Рио 2016 оны олимпод МУГТ Г.Мандахнаран хүрэл медалиа луйвардуулсан шиг шүүгчдийн илт луйвар болоод л өндөрлөв. МЧБХ-оос албан мэдэгдэл гаргаж, Т.Тулгын барилдаантай холбогдох өргөдлийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны техникийн зөвлөлд гаргажээ. Нэгэнт шүүгчийн гаргасан шийдвэрийг ДБХ-ны техникийн зөвлөл өөрчлөхгүй “Бөөрөнхийлөн” шүүгчээ өмөөрөөд л өнгөрөх байх.

Дэлхийн хоёр шилдэг бөхийн барилдааныг ийм хариуцлагагүй, шүүгчийн ямар ч ур чадвар, мэдрэмжгүй байдлаар шүүнэ гэдэг байж боломжгүй асуудал. Энэ бол илт нэг талыг барьсан санаатай шүүгчийн луйвар мөнөөс мөн. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооныхон шүүгчдийн луйврын асуудлыг мэдээж манай талд эерэгээр шийдэхгүй нь ойлгомжтой. Тамирчдынхаа эрх ашгийг хамгаалан тэмцэх ёстой МЧБХ мэдэгдэл гаргасан болоод асуудлыг намжаах болов уу.
Парис 2024 олимп хаяанд ирчихсэн байхад манай эрэгтэй бөхчүүдийн олимпын дөрвөн жилийн циклийн бэлтгэл, сургуулилалт үнэхээр муу, хангалтгүй байна. Энэ нь Монголын чөлөөт бөхийн холбооны албан тушаал, мөнгө, хөрөнгө, эрх мэдэл, ширээ сандал булаацалдсан хэрүүл маргааны эцсийн муу үр дүн, хариуцлагагүй байдлыг харуулж байгаа юм. Тэд улсын аварга шалгаруулах тэмцээнээс дэлхийн аваргад оролцох эрхээ авчихсан бөхчүүдийг сорилт тэмцээнд оруулж, тамирчдын сэтгэл зүйд маш хүнд дарамт болсон. Сорилго тэмцээн нь ДАШТ-д оролцох бөхчүүдийн бэлтгэлжилт, амралт, сэргэлтийн хуваарийг эвдсэн үр дүнгүй, ашиггүй зүйл байсныг ДАШТ бэлхнээ харууллаа. Сорилго тэмцээн хийх нь буруу зүйл биш, зөв. Гэхдээ ДАШТ ойртсон, цаг хугацаа тулсан үед сорилго хийсэн нь оновчгүй шийдвэр байжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй бөхчүүд хангалтгүй оролцсон нь Монголын чөлөөт бөхийн холбоо, ирэх жилийн “Парис 2024” олимпод оролцох ямар ч зорилго, зорилтгүй урсгалаараа явж байгааг харуулж байна. Олимпын дөрвөн жилийн төлөвлөсөн бэлтгэлийн цикл гэж МЧБХ-д огт байхгүй байж ч мэднэ. Москвагийн 1980 оны олимпоос хойш чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд олимпоос медаль авч чадахгүй өнөөг хүрч байгаа. Монголын чөлөөт бөхийн холбоо Рио 2016 олимпод тамирчныхаа хүрэл медалийг луйвардуулж, хоёр дасгалжуулагчаа шийтгээд ганзага хоосон, гараа санжигнуулаад ирсэн. Токио 2020 олимпод гавьяат тамирчин Б.Болортуяагийн ганц хүрэл медалиар нүүрээ тахлаад, эрэгтэй бөхчүүд медальгүй ирсэн билээ.
Монголын чөлөөт бөхийн холбооны хариуцлагагүй байдал нь одоо ч үргэлжилсэн хэвээр. Энэ байдлаараа бол 2024 оны Парисын олимпод мөн л эрэгтэй бөхчүүд олимпоос медаль авч чадахгүй байгаа “хар цуврал”-аа үргэлжлүүлэх бололтой. Монголын эрэгтэй чөлөөт бөхөд Т.Тулгаас өөр тулах цэггүй болжээ гэхэд хэлсдэхгүй шахам болжээ. Т.Тулга үнэхээр дэлхийн шилдэг бөхчүүдтэй өрсөлдөөн өрнүүлж, сэтгэл сэргээсэн сайхан барилдаан хийж чадаж байна. Бусад бөхчүүдийн барилдаан яагаад уналтад орчихов. Үүнийг МЧБХ-ны урагшгүй удирдлага, менежмент, дасгалжуулалтын сонгон шалгаруулалтыг ор нэр төдий оромдож хийдэгтэй холбож үзэхээс өөр аргагүй.

Олимп боллоо. Одоо яах вэ. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудаа. Эрэгтэй бөхчүүдийн ур чадвар, дэлхийн түвшинээс доош унаагүй. МУГТ М.Лхагвагэрэл, ОУХМ Т.Тулга, ОУХМ Н.Наранхүү, ОУХМ Б.Бат-Эрдэнэ, ОУХМ Г.Ганхуяг, ОУХМ З.Занабазар гээд чадвартай залуучууд байна. Харин тэдний бэлтгэлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, ачаалал, амралт, сэргэлтийг нь тааруулж тохируулан хийлгэж чадах мэргэжлийн ур чадвартай дасгалжуулагч чухал байна. Тамирчны замналаа дуусган зодог тайлаад удаагүй байгаа тамирчдыг “халуун мэдрэмж” дээр нь шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллуулж яагаад болдоггүй юм бэ. Улиг болсон чадваргүй, МЧБХ-ны удирдлагын “Тойрон хүрээлэгч” болсон дасгалжуулагчдаар эрэгтэй шигшээ багийг удирдуулан “тоглуулж” суусаар байх уу. Энэ байдлаар үргэлжлэх бол эрэгтэй бөхчүүдээс Парис 2024 олимпоос медаль горьдон, харж суух нэмэргүй гэдэг нь тодорхой боллоо.

| МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ Т.ТУЛГААС ӨӨР ТУЛАХ ЦЭГГҮЙ БОЛЖЭЭ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |