Монгол Улсдаа анхдагч болсон баруун бүсийн хязгаар хилийн Булган суманд “Шатрын ордон” баригдаж ашиглалтад орж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.Энэхүү ордны нээлтийн ажиллагаанд ордныг санаачлагч Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Булган сумын засаг дарга Ж.Дамдинбазар, Булган сумын ИТХ-ын дарга Ж.Цогоо, Минжит Булган сумын Нутгийн зөвлөлийн дарга О.Батнасан, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар, Ховд аймгийн Шатрын холбооны тэргүүн Б.Балдорж, МУГТ “Алдар” спорт хороо, ҮШБ-ын тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул “Алдар” спорт хорооны тамирчин Их мастер С.Билгүүн, Ховд аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын шинэхэн харцага Г.Ганхуяг тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.
Ордны үйл ажиллагааг нээж Онц бөгөөд бүрэн эрхт элчин Сайд Д.Ганхуяг,УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зэрэг олон хүндтэй зочид үг хэлсний дараа Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар үг хэлж шатрын ордны үйл ажиллагаанд амжилт хүсээд цаашдаа олон сум аймаг энэ жишгээр шатрын ордонтой болохыг уриалж,энэхүү сайхан шатрын ордныг санаачилж байгуулсан Д.Ганхуяг элчин сайдад Монголын шатрын холбооны хүндэт өргөмжлөл, дурсгалын цомыг гардууллаа.
Мөн энэ үеэр Ховд аймгаас төрөн гарсан алдарт Их Мастерууд Б.Мөнгөнтуул С.Билгүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны хөргийг хүндэтгэлтэйгээр Шатрын ордны хойморт заллаа.
Шатрын ордны хичээлийн шинэ жилийг нээж хоёр Их Мастерийн зэрэг тоглолт, багш дасгалжуулагчийн сургалт зэрэг үйл ажиллагаагаар үргэлжлэн явагдах болно. Энэ дашрамд нутаг орондоо шатрын ордон байгуулж шатрын спортыг хөгжүүлж буй Ховд аймгийн Булган сумын удирдлагууд, Элчин сайд Д.Ганхуяг болон ордны бүтээн байгуулалтад оролцож дэмжлэг үзүүлсэн бүх байгууллага хувь хүмүүст Монголын Шатрын Холбооны удирдлага, мянга мянган гишүүд, шатарчид, өсвөрийн шатарчдын өмнөөс халуун талархал илэрхийлье.
| Ховд аймгийн Булган сум “Шатрын ордон”-той боллоо |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |