Монголын үндэсний олимпын хороо, Монтенегро Улсын үндэсний олимпын хороо хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслол өчигдөр “Олимпик хаус”-т боллоо. Санамж бичгийг МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг болон Монтенегро Улсын ҮОХ-ны ерөнхийлөгч, Монгол Улсаас Монтенегро Улсад суух Өргөмжит консулаар томилогдож буй Душан Симонович нар үзэглэв.
Ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монтенегро Улсын ҮОХ-ны ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Филип Паткович нар оролцлоо. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын тамирчид өндөр амжилт үзүүлдэг төрлүүд болох жүдо бөх, бокс, чөлөөт бөх, буудлага зэрэг спортын төрлүүдээр туршлага солилцох боломжтойг онцлон Монгол Улсад олон төрөлт спортын цогцолбор болох “Олимпик арена” байгуулахыг зорьж байгааг танилцуулж, туршлага судлах чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ.
Монтенегрогийн ҮОХ-ны ерөнхийлөгч Душан Симонович Монтенегро Улсад усан поло, каратэ, гандбол, сагсан бөмбөг, жүдо бөх зэрэг спортын төрлүүд өндөр амжилттайг дурдаж, усан пологийн төрлийг Монгол Улсад түлхүү хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтойг илэрхийлэв.
Түүнчлэн талууд Монтенегро Улс нь Парис хоттой ижил цагийн бүсэд байдгийг онцлон Монголын баг тамирчдын Олимпын өмнөх бэлтгэлийг Монтенегро Улсад зохион байгуулах боломжтой тухай хэлэлцлээ.
Санамж бичгийн хүрээнд талууд тодорхой спортын төрлүүдээр баг тамирчдыг хамтарсан бэлтгэлд хамруулж, харилцан туршлага солилцох олон талт үйл ажиллагааг өрнүүлэх бөгөөд спорт, олимпизмыг сурталчлах тодорхой ажлуудыг хамтран өрнүүлэх юм.
| Монтенегро Улс, МҮОХ-той санамж бичиг байгууллаа |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |