-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн настай, аль сургуулийн сурагч вэ?
-Сайн байна уу. Намайг Саруул гэдэг. Би одоо 18 настай. Ерөнхий боловсролын Монгол 3-р сургуулийг энэ хавар төгссөн.

–Боксын спортоор хичээллээд удаж байгаа юу. Хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Боксын спортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа.
–Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Наадмын 50 кг-ын жинд хэдэн тулаан хийж мөнгөн медаль хүртэв?
-Баярлалаа. Зүүн Азийн залуучуудын наадамд хоёр тулаан хийж мөнгөн медалийн болзол хангасан.

–Хятадын боксчинтой алтан медалийн төлөөх тулааныг хийлээ. Ямар тактикаар тулалдав. Түүнийг аргалчих боломж гарсангүй юу?
-Өрсөлдөгч тамирчин маань урагшаагаа нилээн дайрч тоглодог хэв маягтай боксчин байсан. Тэгээд өөдөөс нь зодолдоод урагшаагаа дайрах биш, хараад урд гараа ажиллуулж байгаад дайрангуут нь хоёр талд нь гараад эсвэл оновчтой цохиод гарах байсан юм. Гэтэл Хятадын тамирчин огтоосоо дайраагүй оноо авч тулалдсан. Тийм болохоор би бас өөрөө жаахан зайгаа мэдрэхгүй хүлээж тулалдсан нь буруудсан.

–Хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнийг хятадын тамирчнаас гадна өөр аль улсын боксчинтой хийв?
-Тайландын тамирчинтай тулалдахад их амар, хялбар байсан юм шиг санагдсан. Тийм учраас сайн мэдэрч харж, урагшаагаа явж дайчин тулалдаж чадсан. Хамгийн ширүүн тулаан нь мэдээж Финалын тулаан л байлаа.
-Үзэгчийн нүдээр харахад хятадын боксчноос дутаад байх зүйлгүй тэнцүүхэн тулаан хийх шиг болсон. Алтан медалийн төлөө тулалдахад сэтгэл зүй хэр өндөртэй байсан бэ?
-Финалын тулааны өмнө миний сэтгэл зүй харьцангүй их тайван гоё байсан. Ямар ч сандралгүй толгойгоо олон зүйлд ч гашилгаагүй. Уг нь ялах эрмэлзлэл, сэтгэл зүй өндөр байсан л даа. Харин тулаан санаснаар болоогүй.

-Өөрийн чинь тулааны онцлог гэвэл. Голчлон ямар тактикаар, гарын ямар цохилтуудыг хийж тулалддаг вэ?
-Миний өөрийн онцлог бол намхан болохоор өөрөө түрүүлж дайрч, довтолж өрсөлдөгчдөд ойртон, ойрын зайнаас ажиллах байгаа юм. Ойрын зайнаас оновчтой олон цохилтыг хийх, олон ажиллагаагаар өрсөлдөгчөө ядрааж, хялаалгаж өөрийн тулаанаа гаргах тактикыг хэрэглэдэг.

–Зүүн Азийн залуучуудын наадмаас өмнө өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн, Ази тивийн аварга, ДАШТ-д тулалдаж байсан уу?
- 2020 онд өсвөр үеийн Азийн аваргад оролцож байсан. Казахстан Улсад болсон залуучуудын олон улсын тэмцээнд мөн оролцож байв. Харин 2022 онд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа.
-Боксоор өөрийнхөө гаргасан томоохон амжилтуудыг сонирхуулахгүй юу?
-Монгол Улсын залуучуудын улсын аварга. Насанд хүрэгчдийн “Шилдэг найман тамирчин”-ий тэмцээнээс хүрэл медальтай. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөн хүрэл медаль хүртэж байв. Казахстан Улсад болсон залуучуудын олон улсын тэмцээний мөнгөн медальтай. Олон хотуудын тэмцээний аварга болж байсан.

–Боксын тулааны эрдмийг хэн багшаар анх заалгав. Одоо хэн багшийн шавь бэ?
-Анх 2019 онд Түндэвийн Ганзориг багш дээрээ боксын спортыг сонирхон орсон. Одоо хүртэл тууштай Т.Ганзориг багш дээрээ хичээллээд алдаануудаа засах гээд хамтдаа хичээгээд явж байна. Эргэлт.мн танай сайтад баярлалаа. Танай хамт олонд гурван жилийн ойн баярын мэнд хүргэе. Ажлын өндөр амжилт хүсье.

| Б.САРУУЛ : Ялах эрмэлзлэл, сэтгэл зүй өндөр байсан |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |