• Өнөөдөр 2024-05-18

Ц.Бямба-Отгон гарьдын цолыг ланд-300, хоёр өрөө байраар мялаажээ

2023-09-04,   473

              Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарч түрүүлж, арслан болсон бол Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэж, Монгол Улсын гарьд цол хүртсэн юм.
 
              Тэгвэл өчигдөр Улсын гарьд Ц.Бямба-Отгоны цолны мялаалга наадам болж өндөрлөсөн. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, бизнесменүүд хамтран Улсын гарьд Ц.Бямба-Отгонд Ланд-300 автомашин, мөн Өвөрхангай аймгийн ЗДТГ хувийн хэвшилтэй хамтран хоёр өрөө байр, “Нутгийн буян групп” 114мкв дөрвөн өрөө байраар тус тус мялаажээ. Мөн гарьдийн төрж өссөн Төгрөг сумын ард иргэд, нутгийн удирдлага, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс бүрэн хэрэглэлтэй хос морь бэлэглэсэн байна.

Ц.Бямба-Отгон гарьдын цолыг ланд-300, хоёр өрөө байраар мялаажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188