Энэ өдөр “World masters” тэмцээний хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Санжаасүрэнгийн Миарагчаа мэндэлжээ. Тэрбээр дэлхийн шилдгүүдийн оролцдог жүдо бөхийн анхдугаар “World masters” тэмцээнд хэний ч тооцоолоогүй байхад гэнэт тодрон цойлон гарч ирсэн юм. Олимп, дэлхийн медальтай шилдэг бөхчүүдийг ханаруулсаар түрүүлсэн билээ. Жүдо бөхийн мэргэжилтэн, жүдогийн тайлбарлагчид түүнийг “Dangerous Mongolia” хэмээн өөрийн эрхгүй дуу алдан тайлбар хийж байлаа. Харин японы жүдогийн мэргэжилтнүүд түүнийг “Догшин хар азарга” хэмээн нэрийдэж байлаа.
С.Миарагчаа Өмнөд Солонгосын Сувонд болсон “World masters” 2010 тэмцээнд түрүүлэхдээ ОХУ-ын шилдэг бөх Европын аварга Alim Gadanov-ыг ялсан. Түүний дор олимпын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, ОХУ-ын алдарт бөх Musa Mogushkov, Францын бөх David Larose нар хүрэл хүрэл медалийг хүртэн зогсож байв.
Харин Казахстаны Алмата хотод болсон “World masters” 2012 тэмцээнд түрүүлэхдээ дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дэлхийн аварга Японы бөх Morishita Jimpei нарыг цэвэр ялж алтан медаль хүртсэн. Түүний дор дэлхийн аварга Masashi Ebinuma, Morishita Jimpei, Х.Цагаанбаатар гэсэн гурван дэлхийн аварга тамирчин медалийн тавцанд зогсож байлаа.
| “Аюултай монгол”, “Догшин хар азарга” хэмээх С.Миарагчаа энэ өдөр мэндэлжээ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |