Азийн боксын холбооноос Монголын боксчдын талаар мэдээлэл оруулсан байна. Тус мэдээлэлд Монгол Улс Азийн наадамд дээд тал нь 13 боксчдыг шалгаруулж оролцоно. Ханжоу Азийн наадмын боксын эхний тэмцээний өдөр есдүгээр сарын 24, финал аравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд болно гэжээ.
Мөн түүнчлэн Монгол Улс 1954-2018 оны хооронд Азийн наадмын боксын төрөлд хоёр алт, зургаан мөнгө, арван таван хүрэл медаль хүртжээ. Монгол Улсын гавьяат тамирчин Доржнямбуугийн Отгондалай, Эрдэнэбатын Цэндбаатар нар Инчон болон Жакартад сүүлийн хоёр наадмын хөнгөн жин 60 кгд түрүүлсэн.
Монголын эмэгтэй боксчид сүүлийн жилүүдэд хүчтэй өрсөлдөгчид болоод байгаа. Amman 2022 ASBC Азийн Элит боксын аварга шалгаруулах тэмцээнд монголчууд рекорд эвдэн медаль хүртсэн. Тийм болохоор эмэгтэй багийн хүлээлт Hangzhouд маш өндөр байгаа гэсэн байх юм.
Оюунцэцэгийн Есүгэн хөнгөн жинд 50 кг-д тулалддаг. Тэр 22 настай Азийн медальтан ододтой өрсөлдөх туршлагатай. Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Мөнгөнцэцэгийн Энхжаргал гайхалтай хүрэл медаль хүртсэн. Тэрбээр 54 кг Монгол Улсаа төлөөлөн оролцохоор шалгараад байгаа. Монхорын Намуун 16 настайдаа анхны олон улсын медалиа 2015 онд авч байсан. Тэрбээр найман жил хөдөлмөрлөсний эцэст өдгөө 57 кг-д хүчтэй өрсөлдөх потенциалтай тамирчин болжээ.
2019 оны ASBC Ази тивийн өсвөрийн боксын аварга шалгаруулах тэмцээнд Төгсжаргалын Номин-Эрдэнэ түрүүлсэн. Тэр өсвөр үеийн ААШТ-ий Монголын анхны эмэгтэй боксчин болж алтан медаль хүртсэн билээ. Тэрбээр 19 насандаа Амман хотод болсон ASBC Азийн Элит боксын аварга шалгаруулах тэмцээнээс санаанд оромгүй мөнгөн медаль хүртсэн юм.
ASBC Ази тивийн “U22” насны боксын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Мягмарсүрэнгийн Цэцэгдарь. Энэ жил 20 нас хүрсэн ч Ханжоу хотод болох эмэгтэйчүүдийн welterweight 66 кг-д Монгол Улсын төлөө өрсөлдөх эрхээ авсан байгаа. Энхбаатарын Эрдэнэтуяа 75 кг-д шилжсэн бөгөөд эмэгтэй шигшээ багийн хамгийн туршлагатай нэгэн юм.
Орхонтунгалагийн Өнөболд, Гантөмөрийн Лундаа нар, ASBC Ази тивийн боксын аварга шалгаруулах тэмцээний медальтай хоёр залуу Хархүүгийн Энх-Амар, Энхмандах ах нарыг орлож, Азийн ахмад дайчин одуудтай 51 кг, 57 кг-д тулалдаж магадгүй юм.
Баатарсүхийн Чинзориг Ази тивийн аварга, саяхан болсон Боксын ДАШТ-ий мөнгөн медальт учир эрэгтэй багийн хамгийн шилдэг зэвсэг юм. Бямбацогтын Төгөлдөр, Чинзоригийн жинд өнгөрсөн хугацаанд өрсөлдсөн ч тэрбээр 71 кг-д тулалдах болов уу.
ASBC Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болон залуучуудын ДАШТ-д Ганзоригийн Далай өрсөлдсөн. Боксын УАШТ-д 2014 оноос хойш олон жилийн хөдөлмөрлөсний эцэст элит түвшинд тулалдах боломжтой боллоо. Боксын залуучуудын ДАШТ-ий өрсөлдсөн Доржийн Бариахаан -92 кг-д, Халигийн Бекнур +92 кг-д Азийн наадамд Монголын хамгийн хүнд жинд тулалдана гэж мэдээлжээ.
| Азийн боксын холбоо манай боксчдын талаар мэдээлэл оруулжээ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |