ОХУ-ын Бүгд найрамдах башкирстанын нийслэл Уфа хотод олимпын бус дэлхийн топ спортуудын олон улсын анхдугаар наадам зохион байгуулагдлаа. Тус наадамд 28 орны тамирчид арванн төрлөөр оролцсоноос Монгол Улсын Зэвсэгт хүчний долоон цэргийн алба хаагч туухай өргөлтөөр ур чадвараа сорин өрсөлдөж, өндөр амжилт үзүүлэв.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд огцом өргөлтөөр дэслэгч Б.Анхзаяа (325) мөнгө, багийн төрөлд алт, 68 кг-ын жинд огцом өргөлтөөр ахлагч ахлагч П.Ганзаяа (232) мөнгө, багийн төрөлд алтан медаль тус тус хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд туухай өргөлтийн дэлхийн хошой аварга, ОХУ-ын Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академийн сонсогч Э.Буджав ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд хүрэл, нэмэх 68 кг-ын жинд ахлагч Л.Түвшинтөгс (150) мөнгөн медаль, 73 кг-ын жинд ахлах ахлагч Б.Цэрэнбат (150), хасах 95 кг-ын жинд ахлах ахлагч Л.Билэгтбаатар (350) нар багийн төрлөөр тус бүр хүрэл медалийн эзэд болжээ.
Мөн нэмэх 95 кг-ын жинд ахлах ахлагч Б.Найдансүрэн (150) ганцаарчилсан болон багийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж, хос медальтан болсон байна. Ингэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний долоон цэргийн алба хаагч 11 багц медаль буюу хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. Тэд Узбекстан Улсад есдүгаар сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээндээ мордож байна.
| Монгол цэргүүд олон улсын наадмаас 11 медаль хүртлээ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |