Тулааны дэвжээн дээр гараад түүний нүд зөвхөн өрсөлдөгчөө л харна. Түүнийг буулгаж авах гэсэн өрсөлдөгчийнхөө гараас тэр хурдан шаламгай бултаж хариу цохилтыг нүд ирмэхийн зуурт л өгнө. Ихэнх ялалтыг шууд л хүнд цохилтоор авдаг. Тэр бол холимог тулааны тамирчин М.Нандин-Эрдэнэ. БНСУ-д ажиллаж, амьдардаг тэрбээр 2015 оноос эхлэн мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж байгаа нэгэн. Харь улсад ажиллаж, амьдардаг ч бэлтгэлээ таслалдуулаагүйгээр хийж эх орныхоо нэрийн өмнөөс олон тулаанд оролцож амжилт гаргасаар байна.
М.Нандин-Эрдэнэ холимог тулаанаар хичээллэж эхэлсэн үеийнхээ талаар “Кикбоксоор улсын аварга болж, таеквондогоор хичээллэж байсан болохоор тулааны спортод ороход хэцүү байгаагүй. Дэлхий нийтээр шуугьж байгаа спортоор хичээллэж үзье гэж бодсон. Солонгост гэр лүү харих замд холимог тулааны нэг клуб байдаг байсан юм. Тэгээд нэг удаа ороод бүртгүүлэх гэж үзсэн. Гэтэл намайг нэг л үл тоосон, доош хийсэн “Чи чадах уу” гэсэн харцаар хараад байсан юм л даа. Маргааш нь дахин очоод багшийг нь зодчихсон. Надад зодуулсан багш нь “Энэ сайн тамирчин байна” гэж үнэлээд бүртгэж байлаа. Түүнээс хойш хоёр, гурван сар бэлтгэл хийж анхны тэмцээндээ орсон. Анхны тэмцээнээр өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж байлаа” хэмээж байжээ. Солонгост хүмүүс түүнийг М.Нандин-Эрдэнэ бус Smile killer, тулаанч Ука гэдгээр нь таньж, дэмжинэ. Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг тэргүүтэй шилдэг боксчдын анхны багш, Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь М.Нандин-Эрдэнэ. Түүнийг тулааны урлагтай холбогдоход гэр бүл нь нягт холбоотой. Аав, эгч, дүү нар нь тулааны урлагаар хичээллэж байсан түүхтэй.
Тэр тулалдах гэж л төрсөн мэт тулаанч. Холимог тулааны спортод хүч сорихоосоо өмнө боксоор Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж, шигшээ багт хүртэл багтаж, жиншисэн каратэгээр Азийн аварга болж байв. Кикбоксоор улсад дөрөв түрүүлж, олон улсын таеквондогоор ч мөн адил улсдаа дөрөв түрүүлсэн байна. Монгол зо зулааны улсын аварга, гардан тулааны тэмцээний аварга болжээ. УАШТ-ий өсвөр үеийнхэд дөрөв, залуучуудынхад гурван жил тасралтгүй түрүүлсэн, насанд хүрэгчдийнхээс хоёр алтан медальтай тэрбээр Азийн дэд аварга. Үүгээр зогсохгүй тэр “Road FC” холбоонд тоглосон Монголын анхны тулаанч. “Road FC” холбооноос гадна Солонгос дахь анхны Монгол тулаанч билээ.

Харь улсад ажиллаж, амьдарч байгаа түүний бэлтгэл ажил тарсны дараа эхэлдэг. Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаа бусад хүмүүстэй л адил олдсон ажлыг гололгүй хийж өдийг хүрчээ. Ажил нь тогтмол цагт тардаггүй учир тарсан цагт нь 2-3 цаг бэлтгэл хийнэ. Тэрбээр энэ талаараа “Би чөлөөт цагаараа л зодолддог. Өглөө ажилдаа гарч, орой тараад бэлтгэлээ хийдэг. Солонгост Монголчууд хүнд, хэцүү ажил хийдгийг хүн бүр мэднэ. Ядарсан үедээ бэлтгэлээ таслаад унтчихсан байдаг юм. Ийм л энгийн амьдардаг. Тамирчид өдөрт гурван удаа бэлтгэл хийх ёстой. Бүр ядаж хоёр удаа. Надад харин бэлтгэл хийх цаг зав хомс гардаг. Долоо хоногт гуравхан удаа хийх тохиолдол ч бий. Ажил хийж, суралцаж, гэр бүлдээ цаг зав гаргахын хажуугаар бараг чөлөөт цагаараа бэлтгэл хийгээд байгаа юм” хэмээжээ.

2018 онд нэг сая ам.долларын төлөө 32 тамирчинтай өрсөлдөхдөө шилдэг наймд шалгарсан М.Нандин-Эрдэнэ 2017 онд “Road FC”-ийн хүнд цохилтын эзэн шагнал хүртсэн. 2019 онд “Korean all boxing counsulin” (KABC) холбооны БНСУ-ын аварга, өнгөрсөн жил WAKO холбооны Солонгосын аварга болсон юм. Одоо түүнд Road To UFC холбооны нэг сая ам.долларын эзэн болоход ганцхан ялалт хэрэгтэй.
| “Road FC” холбооны тулаанч М.Нандин-Эрдэнэ |
|
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |