Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (ОУСБХ)-ны конгресс 2023 оны наймдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Филиппин Улсын Манила хотод амжилттай зохион байгуулагдлаа. Конгрессоор 2023-2027 оны хооронд ФИБА-г удирдах удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонголоо. ФИБА-гийн дүрмийн дагуу дөрвөн жил тутамд тив бүрээс ээлжлэн ерөнхийлөгч сонгогддог ба энэ удаа Азиас сонгогдох ёстой байсан юм.
Шинэ ерөнхийлөгчөөр Катар Улсын иргэн Шэйх Сауд Али Ал Тани сонгогдлоо. Түүний хувьд ФИБА Азийн ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан олон улсын сагсан бөмбөгийн томоохон зүтгэлтнүүдийн нэг юм. Конгресийн үеэр 2021-2023 оны ажлын тайлан болон ФИБА-гаас дэлхий даяар хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн танилцуулгыг хийлээ. Мөн ФИБА-гийн Алдарын танхимын гишүүдийг танилцуулсан. Алдарын танхимын 2023 оны ангид дэлхийн олон шилдэг сагсан бөмбөгчид, дасгалжуулагч, зүтгэлтнүүд багтсаны дотор БНХАУ-ын тоглогч Яао Минг багтлаа.
ФИБА-гийн албан ёсны гишүүн орны хувиар Монголын сагсан бөмбөгийн холбоо анх удаа Конгресст оролцож байгаа ба МСБХ-г төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн дарга С. Төгсжаргал, Дэд Ерөнхийлөгч Э. Анар нар оролцлоо. Хурлын үеэр ФИБА Азийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжириан, Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийнхөн, бусад орны төлөлөгчидтэй уулзаж цаашид хамтарч хийж болох хэдэн хэдэн төслүүдтэй танилцалж хамтран ажиллах саналуудаа солилцлоо.
Мөн төв ФИБА-аас хэрэгжүүлж буй Women in Basketball, Basketball for good, EFIBA, FIBA Plus зэрэг олон төслүүдийг Монгол улсад хэрэгжүүлэх талаар уулзалтуудыг хийлээ. МСБХ-ны үндэсний дээд лиг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, гадаад тоглогчдын шилжилт хөдөлгөөнийг ФИБА-гийн системээр дүрмийн дагуу хийгддэг болсон ба тоглогчдын гэрээ, шилжилттэй холбоотой хуулийн асуудлуудын талаар ФИБА-гийн хуулийн хэлтэсийн мэргэжилтнүүдтэй уулзаж саналаа солилцож зөвлөгөө авлаа.
ФИБА-гийн гишүүн 212 орны төлөөлөгчид хүрэлцэн ирж нэг дор цугладаг дэлхийн хэмжээний энэхүү том хуралд МСБХ нь оролцсоноор цаашид ФИБА, ФИБА Ази болон Азийн бусад орнуудтай илүү нягт хамтарч ажиллах боломжууд үүсч, гадаад харилцаагаа хөгжүүлсэн хурал боллоо.
Монгол улсыг олон улсын сагсан бөмбөгт хүчтэй, идэвхитэй гишүүн болон хүч нэмэн орж ирж байгаад талархаж байгаагаа уулзсан төлөөлөгчид илэрхийлж байлаа. Өнөөдөр ФИБА конгрессийн төлөөлөгчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолд оролцоно.
| МСБХ-ныхон FIBA-ын конгрест оролцлоо |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |