ОХУ-ын Екатеринбург хотын “ЭКСПО” төвд энэ сарын 20-ны өдөр оюутны фестивалийн нээлтийн ёслол амжилттай боллоо. Ёслолд ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Дмитрий Чернышенко, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Игорь Левитин, ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин, Свердловск мужийн захирагч Евгений Куйвашев нарын зэрэг олон арван албаны хүмүүс оролцлоо.
Игорь Левитин нь ёслол дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины наадамд оролцогч нарт хандсан илгээлтийг уншиж сонордуулав. Наадмын нээлтэд оролцогч 35 орны 280 их, дээд сургуулийн туг, нэрийг дуудах ёслол боллоо. Мөн тамирчин, шүүгчийн тангарагийг өргөв. Нээлтийн үед үзэгч нар “Урал Опера Балет” театрын тоглолт, эстрадын бусад хамтлаг, алдартай дуучид тоглолтоо сонирхуулан үзүүлэв.
Спортын сайд О. Матыцин, мужийн захирагч Е. Куйвашев нар баяр хүргэн үг хэлсэн бол Шадар сайд Дмитрий Чернышенко фестивалийг нээж үг хэллээ. Ийнхүү Нээлтийн ёслол амжилттай болсон ба арга хэмжээ, урлагийн тоглолтыг алдарт уран гулгагч Илья Авербух найруулан тавьжээ. Дашрамд дурьдахад Фестиваль нь Екатеринбург хотноо 2023 оны наймдугаар сарын 19 -31 –ний хооронд 14 спортын төрлөөр 197 зай, жин, төрөлд явагдаж байна.
| Олон улсын оюутны спортын фестивалийн нээлт боллоо |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |