“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээний эхний өдрийн медальтнууд тодорлоо. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 48, 55, 65 кг-ын жин, эмэгтэйчүүдийн 43, 49, 57 кг-ын жингийн тамирчид дэвжээнд гарсан. Манай улсаас эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ууганбаярын Буянхишиг, 65 кг-ын жинд Алтангэрэлийн Анх-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 43 кг-ын жинд Эрдэнэтогтохын Даваадулам, 49 кг-ын жинд Баттогтохын Чулуун-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн юм.
Медальт байранд шалгарсан тамирчдын нэрс:
Эрэгтэй:
48 кг
1. Ямато Фурусава (Япон)
2.Ууганбаярын Буянхишиг (Монгол)
3.Мин Жае (БНХАУ)
55 кг
1.Арива Ёшида (Япон)
2.Ван Чентао (БНХАУ)
3.Инсон Бак (БНСУ)
65 кг
1. Кейван Гарехдаги (Япон)
2.Алтангэрэлийн Анх-Эрдэнэ (Монгол)
3.Жүён Ким (БНСУ)
Эмэгтэй:
43 кг1. Мона Эзака (Япон)
2.Шиулин АН (БНХАУ)
3.Эрдэнэтогтохын Даваадулам (Монгол)
49 кг
1. Ю Жан (БНХАУ)
2.Ринка ОГАВА (Япон)
3.Баттогтохын Чулуун-Эрдэнэ (Монгол)
57 кг
1.Совака Үчида (Япон)
2.Ифан Жу (БНХАУ)
3.Ёолин Мин (БНСУ)
Маргааш эрэгтэйчүүдийн 51, 60, 80 кг, эмэгтэйчүүдийн 46, 53, 65, кг-ын жингийн тамирчид дэвжээнд гарна. Тэмцээн “Степпе Арена”-д 10:30 цагт эхлэх юм.
| Монгол Улс Зүүн Азийн залуучуудын наадмаас чөлөөт бөхийн дөрвөн медаль хүртлээ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |