Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн есөн өдрийн турш Дархан хотноо болж 15 аймгийн шигшээ багийн 300 гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж амжилттай өндөрлөлөө.
Нэгдүгээр шатанд: Аварга багаар: С.Өсөхбаяр дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн шигшээ баг шалгарсан. Мөнгөн медалийг Б.Энхболд дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн баг, хүрэл медалийг Ч.Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг хүртэв.
Харин дээд шатанд: Аварга багаар: П.Буянхишиг дасгалжуулагчтай Увс аймгийн шигшээ багийн тамирчид алтан медаль авлаа. Мөнгөн медалийг С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг, хүрэл медалийг М.Сэргэлэн дасгалжуулагчтай Орхон аймгийн баг хүртэв
Нэгдүгээр шатны тэмцээний шилдгүүд:
“Шилдэг хаалгач” Дорноговь аймаг Алтансоёмбо
“Шилдэг Хамгаалагч” Сүхбаатар аймаг Удаммөнх
“Шилдэг хагас хамгаалагч” Хөвсгөл аймаг Хатанзориг
“Шилдэг довтлогч” Дорноговь аймаг Баяржаргал
Дээд шатны тэмцээний шилдгүүд:
“Шилдэг хаалгач” Увс аймаг Дашням
“Шилдэг хамгаалагч” Дархан-Уул аймаг Лхагвасүрэн
“Шилдэг хагас хамгаалагч” Орхон аймаг Энхтөр
“Шилдэг довтлогч” Увс аймаг Төрмөнх нар хүртсэн.
Шагналыг МХБХ-ны дэд ерөнхийлөгч, Дархан-Уул аймгийн Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга С.Жаргалсайхан, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, ТЗУХ-ийн дарга Ч.Чагнаадарж, БТСГ-ын дарга Х.Батбаяр нар гардуулан өгч баяр хүргэлээ.
| Хөл бөмбөгийн 21 аймгийн тэмцээн өндөрлөв |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |