• Өнөөдөр 2025-02-25

Монголын таван боксчин алтан медалийн төлөө тулалдана

2023-08-18,   370

        Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээн “Монгол бөхийн өргөө”-нд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд өрсөлдсөн “Алтан Дорнод Монгол” компанийн тамирчин Ү.Баасандаш өрсөлдөгч Японы тамирчныг ялж, аваргын төлөө тулалдах эрхтэй боллоо.

           Тэрбээр маргааш алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай тулалдах болно. Өнөөдөр рингэнд гарсан манай нөгөө эрэгтэй боксчин Э.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын тамирчинд ялагдсанаар хүрэл медалийн эзэн болсон юм.

         Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээнд Монголын 10 тамирчин өрсөлдөнөөс тав нь ийнхүү финалд шалгарч, маргааш төрийн дууллаа эгшиглүүлэхийн төлөө тулалдахаар болоод байна.


 

 


Монголын таван боксчин алтан медалийн төлөө тулалдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188