Байт харвааны спортын 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Тэмцээнийг Монголын байт харвааны холбоо Төрийн банктай хамтран амжилттай зохион байгуулав. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 байгууллагын 115 тамирчин оролцож, рекурв болон компаунд төрлөөр 10 багц медалийн төлөө цэц мэргэнээ сорьж, аваргуудаа тодруулав. Тамирчдын онооны чансаа өндөр, өрсөлдөөн ихтэй, цолны болзол хангасан, залуу аваргууд төрөн гарч, шинэ түүх бүтээсэн тэмцээн боллоо.
Энэ удаагийн тэмцээн олон улсын стандартын дагуу урьдчилсан харваагаа дөрвөн зайнд явуулсан бөгөөд эрэгтэй тамирчид 90, 70, 50, 30 метрийн зайнд, эмэгтэй тамирчид 70, 60, 50, 30 метрийн зайнд харвасан юм.
Монголын байт харвааны холбоо “М1” буюу дөрвөн зайн тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд нийт 28 тамирчин цолоо ахиулж, шинээр цолны болзол хангасан байна. Үүнд дөрвөн ОУХМ, таван спортын мастер, 19 спортын дэд мастер төрөн гарчээ.
Байгууллагын дүнгээр “Алдар” спорт хороо 51 оноогоор аваргалсан бол “Хангарьд” клуб 47 оноогоор мөнгөн медаль, “Зэвт Хасар” клуб 44 оноогоор хүрэл медаль хүртлээ.
Мөн рекурв төрлийн эмэгтэй хувийн харваанд 16 настай, энэ тэмцээнд спортын дэд мастер цолны болзол биелүүлсэн “Алдар” спорт хорооны тамирчин А.Мишээл алтан медаль хүртэж, улсын аварга боллоо.
Байгууллагын дүн
“Алдар” спорт хороо - Алт
“Хангарьд” клуб - Мөнгө
“Зэвт Хасар” клуб - Хүрэл
Рекурв төрлийн эрэгтэй ганцаарчилсан харваанд
| Байт харвааны улсын аварга өндөрлөв |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |