• Өнөөдөр 2025-02-25

Мал хариулж яваад сураггүй болсон малчинг эсэн мэнд олжээ

2023-08-14,   406

               Баянхонгор аймгийн Баянговь сумын Далай багийн Жаргалантын-Ам гэх газар тус сумын харьяат малчин Б наймдугаар сарын 12-ны өдөр явганаар мал хариулж яваад сураггүй болсон байна.
 
         Энэ тухай дуудлага наймдугаар сарын 13-ны өдрийн 15:20 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин 37 настай Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:20 цагт тус багийн Ар жаргалант гэх газраас эсэн мэнд олжээ.

Мал хариулж яваад сураггүй болсон малчинг эсэн мэнд олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188